Monthly Archives: July 2022

July, 2022

  • 13 July

    О.Хангай 10 давж, Улсын АВАРГА боллоо

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол олголоо. Мөн ес даван үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын …

  • 13 July

    Монголчууд бид Монголоороо гоёж, Монголоороо бахархаж, Монголоороо омогшиж, Монголоороо амьдрах ёстой

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ: Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид аа, Монголчууд бид төрт …

  • 12 July

    Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаярын хээр үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт Хүй мандал галд зочлов. Тус галд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Тод манлай …

  • 11 July

    Спорт машины үзэсгэлэн гарч, хотын төвөөр машины цуваа явлаа

    НЗДТГ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо /ММСАХ/ хамтран Улаанбаатар хотод буй хамгийн сайн тоноглолтой, спорт загварын автомашинуудын үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ. Мөн анх удаа наадмын нээлтэд зориулан эдгээр спорт машины цуваа нийслэлээр явж, наадамчин олны мэлмийг баясгасан юм. Уг цувааг явуулсан зорилго нь Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дотоод болон гадаадын иргэдэд монголчууд …

  • 11 July

    Д.Сумъяабазар:Энэ жилийн наадамд залуучууд өнгөлж, давамгайлан барилдана гэж харж байна

    Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр, сайхан болж байна. Баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар МҮОНТ, Монгол HD телевизийн шууд нэвтрүүлэг, мөн Туг.мн, Цахиур.мн, Зөв.мн сайтын хамтран зохион байгуулж буй “Цахим наадам” хөтөлбөрт оролцож, ярилцлага өгсөн юм.  Ярилцлагуудыг тоймлон хүргэж байна. -Та сайхан наадаж, …

  • 11 July

    УИХ-ын дарга Г.Занданшатар Шагайн асарт зочиллоо

    Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үзэж сонирхлоо. Наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар сурын талбайд зочлов.  Үүний дараа шагайн асарт саатсан бөгөөд шагайн харвааг 2001 оноос хойш үндэсний баяр наадмын нэгэн төрөл болгосон юм.

  • 11 July

    Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Сурын талбай, Шагайн асарт зочиллоо

    Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101  жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхсны дараа Сурын талбай, Шагайн асарт зочилж, цэц мэргэнээ сорьж буй эрхий …

  • 11 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний сурын болон шагайн харвааны асарт зочлов

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэж сонирхсоныхоо дараа үндэсний сурын талбай болон шагайн харвааны асарт зочиллоо. Энэ үеэрээ эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, …

  • 11 July

    Г.Занданшатар: Монголчууд бид цагийн бэрхийг даван туулж, өсөн дэвших хөгжлийг бүтээж ирсэн

    УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Тусгаар Монгол Улсын бүрэн эрхт ард иргэд ээ, Та бүхэндээ Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа …

  • 11 July

    ЗАРЛИГ:Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийг Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, …

  • 11 July

    У.Хүрэлсүх: Эзэн Богд Чингис хааны хөргийг айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залах тухай зарлигийг буулгаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс …

  • 11 July

    Наадмын өдрүүдэд өрх, дүүргийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана

    Баяр наадмын өдрүүдэд нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Энхтүвшингээс тодрууллаа. -Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарч баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллаж, эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангаж ажиллана. Ингэхдээ долдугаар сарын 11-18-н хүртэл нийслэлийн …

  • 11 July

    ТАНИЛЦ: “Монгол бахархал” нээлтийн үйл ажиллагааны ТОВЧ АГУУЛГА

    Үндэсний их баяр наадмын “Монгол бахархал” нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийн товч агуулгыг танилцуулж байна.  Ерөнхий зохион байгуулагч: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Урлаг, соёлын салбар хороо, Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр Ерөнхий найруулагч, зохиолч: Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн/ Ерөнхий зураач: Т.Ганхуяг /Урлагийн гавьяат зүтгэлтэн/ Ерөнхий бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: …

  • 11 July

    Наадмын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа

    Үндэсний их баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт хийсэн тохижилтын ажлууд хийгээд наадмын өдрүүдэд зам хаах хуваарь, нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ. Д.БАТБОЛД: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАДНА ТАЛЫГ ЗҮЛЭГЖҮҮЛЖ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСАЖ ШИНЭЧИЛСЭН Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дэд дарга Д.Батболд: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах …

  • 11 July

    Н.Ганбат:Наадмын өдрүүдэд тээврийн цагдаагийн 580 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

    Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ганбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Наадмын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдал, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас 580 алба хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад гудамж, замд ажиллана. Үүнд Хүй 7 худагт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын …