Monthly Archives: July 2022

July, 2022

  • 5 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсын ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар Сингапур Улсад 2022 оны долдугаар сарын 6-9-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа Сингапур Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур …

  • 5 July

    Наадмын өдрүүдэд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

    Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо. Үүнд: Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих 24 цагаар үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилох;Байгууллагуудад томилогдсон хариуцлагатай эргүүл нь Улаанбаатар хотын Шуурхай …

  • 5 July

    ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В. Лавров Монгол улсад айлчилж байна

    ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит …

  • 5 July

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, аялагчдын анхааралд: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, …

  • 4 July

    Койка боловсролын салбарын ирээдүйн чадварлаг хүний нөөцийг хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны яам, КОЙКА (БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг) хамтран 2022 онд боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ё Хун, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му, төсөл хэрэгжих их, дээд сургуулийн удирдлагууд болон бусад төлөөлөгчид …

  • 4 July

    “Бэхэн зүрх” киног А.Баттүшиг найруулна

    “MGL art media” групп “Скайтел групп” хамтран “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болжээ. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтрах аж. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллахаар сонгогджээ. Жүжигчин, найруулагч А.Баттүшиг нь СУИС-ийг 2002 онд төгссөнөөсөө хойш орчуулгын киноны салбарт тасралтгүй 10 …

  • 4 July

    Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлттэй зээл олгох боломжийг судална

    Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Богд, Төрийн банкуудтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор дээрх арилжааны банкуудтай хамтарч “Багш” картыг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр санамж бичиг байгуулсан арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд уулзалтын эхэнд “Багш” картын …

  • 4 July

    ОУ-ын Усан Спортын Холбоо, Азийн Олимпын Зөвлөл МҮОХ-той нягт хамтран ажиллана

    Унгар улсын Будапешт хотноо болж буй Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын усан спортын холбоо /ОУУСХ/-ны Ерөнхийлөгч бөгөөд Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн Ерөнхий захирал Хусейн Аль Мусалламтай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ОУУСХ-ны Ерөнхийлөгч, АОЗ-ийн Ерөнхий захирал Хусейний зүгээс МҮОХ-ны санаачилсан ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, Олимпын арена барих төсөл дээр хамтран ажиллах …

  • 4 July

    Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо

    Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо. Үхрийн цээж өвчин гэдэг нь, үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын ангиллаар гоц халдварт өвчинд багтдаг бөгөөд гадаад орчинд тэсвэр муутай. Тухайлбал, нарны шууд гэрэлд 5 цагийн дотор идэвхээ алддаг. Муудсан …

  • 4 July

    Г.Батсуурь: Ноос, ноолуурын салбарт байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго

    Европын холбооны санхүүжилтээр “Step ecolab” төслөөс санаачлан боловсруулсан “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичигийг танилцуулах үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь оролцлоо. Тэрбээр  “Ноос, ноолуурын салбар нь уул уурхайн салбарын дараа нийгэм, эдийн засагт үзүүлэх өндөр үр өгөөжтэй, ач холбогдол бүхий стратегийн чухал салбар юм. Энэ салбарыг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгой …

  • 4 July

    Зам, тээврийн хөгжлийн яамны шинжээч П.Мөнхбат хүндэт донор боллоо

    Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч П.Мөнхбат өнөөдөр /2022.07.04/ Хүндэт донор медалиар шагнагдлаа. Тэрбээр 2015 оноос 35 удаа цусаа хандивлаж, 105 хүний алтан амийг аварч, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

  • 4 July

    “Хилийн чанад дах монголчуудын зөвлөл” IV чуулган болж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга” уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд “ХИЛИЙН ЧАНАД ДАХ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ” IV чуулган өнөөдөр Гадаад харилцааны яаман дээр боллоо. Тус чуулга уулзалтыг нээж ГХ-ны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Дэлхийн …

  • 4 July

    Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцоно

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн бэлтгэлээ базаасаар байна. Энэ удаагийн “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТТХГ, …

  • 4 July

    “Еаst” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах Хотын даргын санаачилгыг түүхч Д.Өлзийбаатар дэмжив

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай уулзлаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай санаачилгаа танилцуулан, түүхийн талаас нь зөвлөлдөв. Түүхч Д.Өлзийбаатар “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан. 1912 онд …

  • 4 July

    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, С.Бямбацогт, Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганбат нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, …