Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна. 2022 оны 08 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо …
Monthly Archives: August 2022
August, 2022
-
10 August
Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдсан “Астана-Алмата 2010” Азийн наадам болон Олон улсын тэшүүрийн холбоо /ОУТХ/-ны нэрэмжит 2011 оны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа уран гулгалтын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Тэрээр Япон улсын Айчи мужийн Тоёота хотын Спортын шинжлэх ухааны сургуулийн магистрт суралцаж буй бөгөөд Степпе …
-
10 August
Хаягдал усаа Хараа голд нийлүүлж байсан “Баянбуурал” амралтын газрын үйл ажиллагааг түр зогсоов
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батсүмбэр сумын нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2022 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар амралт, аялал жуулчлалын газрын ариун цэврийн байгууламжийн байдал, ахуйн хог хаягдлын хадгалалт, хамгаалалт, ус, газар ашиглалтын байдалд хяналт …
-
10 August
Хувийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг бууруулан хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт …
-
10 August
ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна
Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс долоодугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нийт 225 Шатахуун түгээх станц /ШТС/-ын ариун цэврийн байгууламжид тандалт судалгаа хийж, нүхэн жорлонг тоолж бүртгэжээ. Тандалт судалгаагаар Шатахуун түгээх станцууд стандартад …
-
10 August
Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана
Олимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна. Тодруулбал, наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөө рүү эргэдэг туслах зам хүртэлх замын урд талын урсгалын хөдөлгөөнийг хааж, хучилт хийх гэж …
-
10 August
Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах 14 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас боловсруулан хүргүүлсэн “Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах” төсөл шалгарч, тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээн өгөх арга хэмжээ ОБЕГ-т боллоо. Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Австралийн Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон болон …
-
10 August
Дэлхийн хэмжээнд ховордож буй шувуудыг хамгаалахаар Олон улсын тогорууны сан Хурх, Хүйтэний хөндийд ажиллана
Олон улсын тогорууны сан Хурх, Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг гүйцэтгэхэд хамтран ажиллахаар болов. Тодруулбал, наймдугаар сарын 5-ны өдөр олон улсын тогорууны “International Crane Foundation” сан Хурх, хүйтний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” /Wildlife Science and Conservation Center of Mongolia/ гэрээгээр гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны …
-
10 August
Х.Бэхбат: Хууль бусаар ан, амьтан агнасан гадаадын иргэдийг хуулийн байгууллагад шилжүүллээ
Гадаадын иргэн, харьяатын газраас хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийн асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат өнөөдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газраас “NINS” ХХК, “Ахлан” ХХК зэрэг нэр бүхий аж ахуй, нэгж байгууллагын урилгаар Монгол Улсад түр ирэгч ангиллын визээр ирсэн зарим улсын иргэд ирсэн …
-
10 August
Монголын танкчид “Улаан” өнгийн танкаар уралдана
Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас “Олон улсын цэргийн наадам” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд манай улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өнгөрсөн жилүүдэд дээрх наадмын хүрээнд явагддаг зарим тэмцээнд амжилт дүүрэн оролцсоор ирсэн юм. Энэ удаа “Олон улсын цэргийн наадам-2022”-ын “Танкийн биатлон” болон “Армийн соёл, урлаг” төрөлд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид Оросын Холбооны Улсын …
-
10 August
Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа. Байнгын ажлын хэсэг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан …
-
10 August
Монгол улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо
Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ээс Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт”-ыг 2022 оны долдугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд Монгол Улсыг төлөөлөн ФАТФ-ын Зөвлөмж 15-ын үнэлгээг амжилттайгаар хамгаалж оролцсон. ФАТФ-ын Зөвлөмж 15-ын …
-
10 August
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Улсын хэмжээнд он гарсаар 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 77 удаагийн усны ослоор 75 хүн амь насаа алджээ. Үүний 58 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд: – Гол, мөрөн …
-
10 August
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн тариалсан нарийн ногоог хүнсэндээ хэрэглэж эхэллээ
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид байгууллагынхаа хашаанд 7х18 харьцаатай хүлэмж барьж, 5 төрлийн нарийн ногоог /бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль, салатны навч/ тарьж, ургуулан, хоол, хүнсэндээ хэрэглэж эхэллээ. Мөн алба хаагчид “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бургас, хайлаас, улиасны 4500 үрсэлгээ тарьж, үрсэлгээ 90% хувийн ургалттай байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарас мэдээллээ.
-
10 August
Алба хаагчид 5-15м гүнд шумбалт хийж, туршлага дадлагаа нэмэгдүүлэв
Архангай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулах зорилгоор гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Өгий нуурт зохион байгууллаа. Дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хамрагдаж, 5-15м гүнд шумбалт хийж, дадлага туршлагаа дээшлүүлсэн юм. Мөн алба …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл