Monthly Archives: September 2022

September, 2022

  • 13 September

    АТГ:29 сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг хянаж, холбогдох зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Стандарт хэмжил зүйн газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээний мөрөөр өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцав. Эдийн засаг, хөгжлийн яам, Соёлын …

  • 13 September

    “Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийг танилцуулав

    1961 оноос Монголын хүүхэлдэйн киноны түүх эхтэй бөгөөд МУУГЗ Ц.Зандраа гуайн “Хоёр найз” бүтээл анхны шанг татаж байв. Харин Монгол шуудангийн маркийн түүх 1924 оноос эхтэй. Тухайн үед Монгол улс мөнгөн тэмдэгтээ хэвлээгүй байхдаа шуудангийн маркийг түрүүлж хэвлэсэн нь дэлхийн өнцөг булан бүрд тусгаар тогтносон Монгол улсын нэрийн хуудас болж байв. Марк бол харилцаа холбооны салбарын үнэ цэнтэй, өвөрмөц бүрэлдэхүүн …

  • 13 September

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын есдүгээр сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 18. Ангараг гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр. Дашнямтай өдөр. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ …

  • 13 September

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж, тал, хээрийн нутгаар салхитай, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.  2022 оны 09 сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун …

  • 12 September

    У.Хүрэлсүх: Хааны гэр бүл, Их Британийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнтэй холбогдуулан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэл илэрхийлэв. Эмгэнэлд, “Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмний  нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. Тэрээр 70 жилийн …

  • 12 September

    Г.Ариунбуян:“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага, туршлага солилцох арга хэмжээ зорилгоо бүрэн биелүүллээ

    Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургууль Баянхонгор аймагт 09 дүгээр сарын 05-наас 10-ны өдрүүдэд  болж өндөрлөлөө. Баянхонгор аймагт зохион байгуулагдсан тус сургууль нь академик онолын сургалтаар Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв, гэнэтийн ослын удирдлагын систем, олон нийттэй …

  • 12 September

    Фото:БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу монгол ахуй соёлтой танилцав

     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу манай улсад албан ёсны айлчлал хийж байна. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд өчигдөр /2022.09.11/ малчин айлд зочилж, Монгол ахуй соёлтой танилцсаны зэрэгцээ “Монгол номадик” аялал жуулчлалын цогцолборт болсон …

  • 12 September

    Буудлага:Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа нар түрүүлэв

    Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлага спортын 10 метрийн хийн урт бууны шигшээ тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 20, эмэгтэйчүүдэд 23 тамирчин цэц мэргэнээ сорив. Эрэгтэйчүүдийн ангилалд Хэнтий аймгийн тамирчин Б.Эрхэмбаяр алтан медаль хүртсэн бол мастеруудын дэлхийн аварга, Увс аймгийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянзүрх дүүргийн тамирчинн Н.Баяраа хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд …

  • 12 September

    ​Түгжрэлийн асуудалд гал унтраах бус, оновчтой шийдэл санал болгохыг үүрэгдэв

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга  Ж. Сүхбаатар болон хотын түгжрэлийн асуудал эрхэлсэн албан тушаалтнуудтай өнгөрсөн амралтын өдөр уулзаж чиглэл өглөө. 1. Түгжрэлийн учир шалтгааныг судалгаанд үндэслэн бодитой гаргаж, гал унтраах шинжтэй бус, оновчтой шийдлүүдийг санал болгох 2. Шилжилтийн хугацаанд буюу үндсэн бодлогоо хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх арга …

  • 12 September

    Венецийн Олон улсын кино наадмын “Богино хэмжээний кино” төрөлд Монгол кино шалгарлаа

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Венецийн Олон улсын кино наадам Итали улсын Венец хотод наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 10 -ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. 79 дэх удаагийн Венецийн Олон улсын кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарлаа. Тус бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол улсын “Гуру Медиа” …

  • 12 September

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орохгүй, дулаан байна. 2022 оны 09 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно.  Бусад нутгаар багавтар үүлтэй. бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар …

  • 10 September

    Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд , олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.

  • 10 September

    “Emmy Awards”: “Squid Game” кино 6 төрөлд нэр дэвшжээ

    Америкийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 74 дэх удаагийн “Emmy Awards”-ийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл энэ жилийн шагнал гардуулах ёслолд өнгөрсөн онд дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж байсан “Squid Game” киноны гол дүрд тоглосон жүжигчид оролцохоор болсон байна. Учир нь “Netflix”-ийн есөн ангит уг цуврал нь 74 …

  • 9 September

    Сэрэмжлүүлэг: Нийслэл рүү 180 толгой тарваганы тулам хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

    Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр энэ сарын 06-ны өдөр 180 толгой тарваганы тулмыг хууль бусаар тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа ба хууль бусаар агнан, тээвэрлэсэн тарваганы тулмыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүллээ. Иймд иргэдэд хориглосон хугацаанд тарвага агнах, тулам, нойтон мах, эд эрхтэнг зарах, худалдан авах, тээвэрлэх …

  • 9 September

    Ц.Жамбалдорж: Цар тахлаас хойших БНХАУ-ын талаас Монгол Улсад хийж буй дээд хэмжээний анхны айлчлал маргааш эхэлнэ

    УИХ-ын даргын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга манай улсад айлчлах гэж байгаа билээ. Айлчлалын талаар Улсын Их Хурлын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа. –Энэ удаагийн айлчлалын онцлог юу вэ? -Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны …