Төмөр замын шинэ төслүүдэд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, төмөр замын мэргэжлийн их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, тасралтгүй хөгжүүлэн, чадварлаг, бүтээлч, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Yearly Archives: 2022
May, 2022
-
18 May
Үндэсний үйлдвэрлэгчид монгол ургамлын тосыг экспортод гаргаж эхэлжээ
“Майнд Теч” ХХК хар рапсын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж “Эзэгтэй” нэртэйгээр зах зээлд нийлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэр хоногт 100 тн тослог ургамлын үр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн байна. Цаашид 300 тн болгож нэмэх боломжтой, бүрэн автомат үйлдвэр юм. Ард санхүүгийн нэгдэл “Гүүд” платформоор дамжуулан рапс тариалах, хураах, …
-
18 May
Их дэлгүүрийн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажил тавдугаар сарын 13-наас эхэлсэн. Энэ хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг зургаадугаар сарын 1-н хүртэл хийх юм. Тэгвэл энэ баасан гараг буюу тавдугаар сарын 20-ны 20:00 …
-
18 May
Д.Сумъяабазар: Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцууллаа. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. -Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ямар санхүүжилтээр хийх вэ? -Дотоодын болон гадаадын эх үүсвэрээр хийнэ. Хятадын Хөгжлийн банк, Экспорт-Импортын банк болон Монголын дотоодын банк гэсэн схемээр явж байна. Бид богино хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр …
-
18 May
Нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаас 2024 он гэхэд нийтийн тээврийн салбарт бүрэн шинэчлэл хийх үүргийг өгсөн. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. -Нийслэлийн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн талаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа нийтийн тээврийн парк …
-
18 May
Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Соёлын сайд Ч.Номингийн танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд …
-
17 May
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болголоо. Энэ хүрээнд: 1.Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавигдах ёс зүйн шаардлага буюу “дресс код”-ыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх; 2.Төрийн …
-
17 May
Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах талаар зөвлөлдлөө
Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад …
-
17 May
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд болно
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулагдах 31 дэх удаагийн номын баяр 2022 оны тавдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр тус арга хэмжээг зохион байгуулах комиссын гишүүдтэй уулзаж, бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар санал солилцлоо. Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын …
-
17 May
“Кансат-2022” үндэсний тэмцээн үргэлжилж байна
Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “Кансат-2022” үндэсний V тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, “Шинэ монгол”, “Монгол коосэн” зэрэг сургуулиас бүрдсэн нийт 15 баг оролцож буй. Багууд тэмцээнд оролцохоос өмнө чиглүүлэх сургалтад хамрагдаж, урьдчилсан болон …
-
17 May
Иргэд:Гүйцэтгэх албан тушаалтнууд ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэдэд хүнд суртал үүсгэдэг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах албан тушаалтнууд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтад 60 гаруй иргэн оролцож, тулгамдсан 37 асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлэв. Иргэд газрын зөрчил, барилга, автомашины зогсоол, эрүүл мэндийн тусламж зэрэг асуудлыг онцлон хөндлөө. Тухайн асуудлуудад холбогдох албаныхан хариу тайлбар өгч, иргэдийн гомдол, саналыг шийдвэрлэхээ илэрхийлсэн …
-
17 May
Н.Баярмөнх:Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй
Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн талаарХаламжаас хөдөлмөрт төсөл хөтөлбөрийн талаарИргэдийн зүгээс ТҮЦ нэмж байршуулахгүй гэх өгсөн шаардлагын талаар хэлэлцлээ. Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн хувьд Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар 3 ээлжээр хичээллэдэг цэцэрлэг, сургууль байхгүй ч цаашид хүн амын өсөлт, суурьшилтаас болж үүсэх эрсдэлтэй. Тиймээс нэг хороонд дор хаяж нэг цэцэрлэг, сургууль …
-
17 May
АТГ-аас өнгөрсөн долоо хоногт 10 объектод нэгжлэг хийжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 108 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …
-
17 May
АТГ:Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан бусдад давуу байдал бий болгож Авлигын эсрэг хууль зөрчсөнийг тогтоов
Төрийн албаны зөвлөлөөс “Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ зарим аймгийн удирдлагуудад удаа дараа үүрэг даалгавар өгсөөр байхад бусдад давуу байдал бий …
-
17 May
“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна
Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүүдэд 74387 мод тарьж ургуулахаас ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэмжлэгээр 30750 жимс, 4400 улиас, хус мод тарих ажлыг албаны хэмжээнд өрнүүлж байна. Энэ хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Онцгойн төгөл” төслийг хэрэгжүүлж, нээлтээ хийлээ. Алба хаагчид тус төгөлд алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж 4500 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл