Yearly Archives: 2022

May, 2022

  • 2 May

    Нийслэлд цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулна

    Улс орон даяар 2022 оны I ээлжийн цэрэг татлага өрнөж, аймаг орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Харин нийслэл Улаанбаатар хотод тавдугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд өрнөнө. Цэрэг татлага нь олон байгууллагын албан хаагч, ажилтнуудыг хамруулсан өргөн хүрээний ажил байдаг. Цэрэг татлагад цагдаа, онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болоод нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчид дайчлагдан …

  • 2 May

    Нийслэлийн усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ноос ажиллуулах үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай  зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө. Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд: -Монгол Улсын 2022 оны төсвийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль,  Төрийн хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийн дагуу хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын хэмнэлтийг хийж, төсвийн тодотголыг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. -Төрийн хэмнэлтийн тухай хууль, …

  • 2 May

    Эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгт 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно

    Эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгт 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Тавдугаар сарын 1-нээс эхэлж буй эрүүл мэндийн оношилгоо, эрт илрүүлэг үзлэгийн талаар  Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас  бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Эрт илрүүлэг шинжилгээ нь 2022 оны тавдугаар сарын 1-ээс 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл …

  • 2 May

    Ерөнхий сайд нөөцийн махны цэгийн тоог нэмж, махны худалдааг иргэдэд улам ойртуулахыг чиглэл болголоо

    Засгийн газраас санаачлан УИХ-аар батлуулсан Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд махны үнийн өсөлтийг тогтворжуулахаар нөөцийн махыг худалдаанд гаргаад байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан-Уул дүүргийн 6, 7-р хорооны нутаг дэвсгэр буюу Яармагийн “ГЭСАК”, “Сутай” хүнсний дэлгүүр, “52 зах”-аар орж хуулийн хэрэгжилт болон нөөцийн махны борлуулалтын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 460 …

  • 2 May

    “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурав

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшитай албан ёсны хэлэлцээ хийв. Талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэтийн төлөв, зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Б.Батцэцэг манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улсын Гадаад хэргийн сайд …

  • 2 May

    Үндэсний хувцасны загвар зохион бүтээгч Б.Сувдыг Соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон үндэсний хувцасны загвар зохион бүтээгч, доктор, профессор, “Монгол костюмс” ХХК-ийн захирал, Б.Сувдыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Б.Сувд нь Монгол үндэсний дээл хувцсыг орчин үеийн загвартай хослуулан урлаж, дээл хувцсаар дамжуулан монгол үндэстний имижийг гадаад ертөнцөд сурталчлан таниулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр …

  • 2 May

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2022 оны 05 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, …

  • 2 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 2. Сумъяа гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

April, 2022

  • 29 April

    “Таван толгой Төмөр Зам”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

         “Тавантолгой төмөр зам” ХХК өнөөдөр /2022.04.29/ компанийн тухай хуулийн 60.1-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн төв оффист зохион байгууллаа. Хурлаар компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэв.

  • 29 April

    2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ нэгдсэн хуралдаан 14.16 цагт эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг хийлээ. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудтай холбогдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн …

  • 29 April

    “Нүүдэлчин Монгол” наадамд морин өртөөний төрөл нэмнэ

    “Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна” гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан байдаг юм. Соёлын яамнаас хуулийн хэрэгжилтийг хангах, нүүдлийн соёл иргэншил, түүнийг дагасан соёл, ахуйг тодотгон үзүүлэх, нүүдлийн соёл иргэншлийг хадгалан хамгаалах зорилгоор энэ …

  • 29 April

    Гавьяат жүжигчин Г. Долгосүрэнгийн нэрэмжит “Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ы шилдгүүд тодорлоо

    Ардын багш, Гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгосүрэнгийн нэрэмжит “Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватори, Монголын урлагийн ажилтны холбооноос төв, орон нутгийн театр, чуулгын бүжигчдийн дунд зохион байгууллаа. Г.Долгосүрэнгийн дэглэсэн дахин давтагдашгүй бүжгийн дэгийг сэргээн хадгалж, өвлүүлэн үлдээх, гоцлол бүжигчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагууд, орон нутгийн театр, чуулгуудын урын санг шинэ гоцлол …

  • 29 April

    Сурагчдын 38.7 хувь нь хамран сургах тойргийн бус сургуульд суралцаж байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хамран сургах тойргийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав. 2021 оны байдлаар нийслэлд 6-17 насны 353.308 хүүхэд байна. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн …

  • 29 April

    Хавдрын эрт илрүүлгийн аппаратыг 17 ӨЭМТ-д хүлээлгэн өглөө

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн 17 төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ үеэр “Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн байгууллагын ачааны хүндийг анхан шатны байгууллагууд үүрч байсан. Өнөөдрийг хүртэл цар тахлын хүнд үе бүрэн дуусаагүй байна. Тэр дундаа хөрш зэргэлдээ БНХАУ төдийгүй …

  • 29 April

    Шведийн Хаант Улсаас мод үржүүлгийн технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсын нийслэл Стокхольм хотод ажиллаж, тус улсын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Швед улсын нутаг дэвсгэрийн 68 хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд нийт ойн сангийн 17 хувь нь улсын, 83 хувь нь хувийн хэвшил болон бусад хэлбэрийн эзэмшилд байна. Ойн салбар нь ДНБ-ий хоёр хувь, экспортын орлогын …