Yearly Archives: 2022

April, 2022

  • 15 April

    Х.Нямбаатар: Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа энэ сард хэвийн болно

    Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг “Шивээхүрэн -Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болсон “Шивээхүрэн -Сэхээ” боомт цар тахлын улмаас өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажиллаагүй. Долоон сая орчим …

  • 15 April

    Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаалаа

    Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутгаар их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурсны улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдон, халтиргаа, гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар улсын чанартай А0302 дугаартай  Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто зам, замын байгууламжийг дөрөвдүгээр  сарын 16-ны өдрийн 14:00 цаг хүртэл түр …

  • 15 April

    “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүнээс 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, …

  • 15 April

    Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг эцэслэн баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.15/ нэгдсэн хуралдаан 10:03 цагт эхэлж, Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Үргэлжлүүлээд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцсэн бөгөөд УИХ-ын нийт гишүүдийн олонхын …

  • 15 April

    У.Хүрэлсүх: Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал-газар тариалан” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Чуулган нь хаврын тариалалтын өмнө тулгамдсан асуудлаа ярилцаж, бодлого, чиглэлээ тодорхойлон, иргэдийг эрүүл хүнсээр хангах, үнийн өсөлтийг сааруулах, хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа гэдгийг тэмдэглэв. …

  • 15 April

    Л.Оюун-Эрдэнэ: Хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт хүргүүлэв.                              МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ                                                       …

  • 15 April

    Ши Жиньпин Вэньчаны сансрын төвд ажиллав

    Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 12-нд Вэньчаны сансрын хөлөг хөөргөх төвд ажиллав. Тэрээр намын төв хороо болон цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс сансрын хөлөг хөөргөх төвийн нийт ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Ши Жиньпин “Вэньчаны сансрын хөлөг хөөргөх төв бол Хятад улсын шинэ үеийн өндөр хүчин чадалтай пуужин хөөргөх төв бөгөөд Хятад улсын сансрын уудамд хайгуул судалгаа хийх …

  • 15 April

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болно

         Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. БҮРТГҮҮЛЭХ: https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж …

  • 15 April

    Б.Мягмаррагчаа: Малаа хариулгатай байлгаж, эзэнгүй алдуул мал олдвол цагдаагийн байгууллага, “малчин лавлах-109” дугаарын утсанд бүртгүүлэх хэрэгтэй

    Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мягмаррагчаатай Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй онцлог ажил, арга хэмжээний талаар товч ярилцлаа. ​​ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шинээр бий болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тасгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү. ​​Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “2021-2024 оны үйл …

  • 15 April

    Хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ. Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, томуугийн амбулатори ажлын өдрүүдэд 08:30-21:00, хүүхдийн кабинет бямба гарагт 11:00-19:00, томуугийн амбулатори ням гарагт 11:00-19:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллах юм. Түүнчлэн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст …

  • 15 April

    М.Баяраа: Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахын тулд холбогдох байгууллагууд руу хүсэлт илгээж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Эрх шилжүүлсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаас авч, тэдгээрийг нэгтгэн танилцуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон. Тус ажлын явц болоод үүсээд буй нөхцөл байдлын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраагаас тодрууллаа. …

  • 15 April

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр /2022.04.14/  УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа.  Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар …

  • 15 April

    Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

      Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хуралдаан өчигдөр  Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.       Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг …

  • 15 April

    Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.04.14/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл     Монгол Улсын Их Хурлаас 2017 баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 17 бүлэг, 255 зүйл, 1058 хэсэг, 908 заалттай …

  • 15 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 14. Сугар гараг. Тугчин одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг …