Yearly Archives: 2022

April, 2022

  • 15 April

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар …

  • 14 April

    С.Амарсайхан: МИК дундаас нь хувь авдаггүй бол иргэд ипотекийн зээлийг 6 хувиас ч бага хүүтэй авах боломжтой

    Дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын төвлөрлийг багасгах, зах зээл дээр байгаа орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтран, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2013 оны зургаадугаар сараас олгож эхэлсэн. Тус зээлийг авсан иргэд сар бүр өрхийн орлогынхоо 45 хүртэлх хувь буюу дунджаар 700 гаруй мянган төгрөгийг 30 жилийн турш төлж байна …

  • 14 April

    А.Энхжин: Гадаад валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэх боломжтой байна

    Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн “Монголын Эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээний үеэр хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. – Валютын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Төгрөгийн ханш сүүлийн үед суларч буй шалтгаан нь юу вэ. Цаашдын төлөв болон авах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү? Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% …

  • 14 April

    Соёлын өвийг хамгаалж, салбар хоорондын уялдааг сайжруулж ажиллахыг санууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газарт ажиллаж  2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний мэдээллийг сонсон, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. Тус газрын өнгөрсөн онд зохион байгуулсан томоохон ажлуудаас дурдвал, Үндэсний номын сангийн хуучин барилга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын барилгуудыг соёлын өвийн бүртгэлд бүртгүүлжээ. Мөн Үндэсний урлагийн их …

  • 14 April

    Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав. Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагдсан. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний …

  • 14 April

    Цэцэрлэг, сургуулийн хүнс хангамжийн чиглэлийн үйлдвэр байгуулахыг дэмжив

    Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүнс хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн 82 цэцэрлэг, 14 сургуулийн, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 71 цэцэрлэг, найман сургуулийн хүнс хангамжийг хариуцдаг. Автомашины түгжрэл болон түгээлтийн автомашины хүрэлцээ, мөн сургууль, цэцэрлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт орон …

  • 14 April

    Д.Мөнх-Эрдэнэ:Автобусны жолооч нарт бэлэн мөнгө өгдөг зөрчил өдөрт гарч байгаа зөрчлийн 49 хувийг эзэлж байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.  Тэрбээр “Автобусны чиглэлийг богиносгох, бүсчилж богино эргэлттэй болгох шаардлагатай байна. Мөн Хотын стандартад туссан жолооч нарын үйлчилгээ, соёлыг сайжруулж, сургалт зохион байгуулах, дүрэмт хувцастай болгох хэрэгтэй. Түүнчлэн камерийн хяналтын нэгдсэн системийг хөгжүүлнэ. Бүх …

  • 14 April

    Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийхийг үүрэг болгов

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Ажлын хэсгийн зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, цахилгаан …

  • 14 April

    Нөөцийн махыг гулуузаар нь борлуулбал үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэв

    УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо. ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн намар нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийт 12,7 мянган тонн махыг нөөцөлсөн байна. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн. Үнийн хувьд үхрийн …

  • 14 April

    Г.Занданшатар: Үндэслэлгүйгээр үнээ бууруул гэж аж ахуйн нэгжүүдийг шахахгүй

    Улсын Их Хурлаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо. D-parliament цахим системээр дамжуулан уг хуулийн төсөлд иргэдийн ирүүлсэн саналыг  багцалж төсөлд тусгах …

  • 14 April

    Хотын дарга дээд лигийн долоон удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийнхантай уулзлаа

    “Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны “Янзтай дээд лиг”-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр Хотын дарга “Нийслэлийн удирдлагуудын санаачилж буй сагсан бөмбөгийн “3х3”-ын талбайн бүтээн байгуулалтад та бүгдийн санаачилга, оролцоо маш чухал. Монголын хүүхэд, залуусыг спортод дурлуулж, ирээдүйг нь бэлтгэх ёстой. …

  • 14 April

    Үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.     Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын …

  • 14 April

    Том оврын авто машинууд даац хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна

    Хаврын улиралд цаг агаар дулаарч газрын хөрс гэссэнтэй холбоотойгоор авто замд ус чийг хуримтлагдаж, авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг үе. Энэ үед том оврын даац хэтрүүлсэн авто машин зорчих нь авто замыг эвдэх насжилтад сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог. Тиймээс Авто тээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн алба хамтран авто зам, замын байгууламжийг …

  • 14 April

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн …

  • 14 April

    Үс засуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 13. Бархасвадь гараг. Харцага одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой …