Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С. Мөнхчулуунтай уулзжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “ Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах саналыг шинээр томилогдсон С.Мөнхчулуун даргад албан ёсоор тавилаа. Засгийн газар дотоодын хувийн хэвшлээ дэмжих зорилгоор стратегийн гурван …
Yearly Archives: 2022
April, 2022
-
19 April
Түгжрэл бууруулах дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулж, мэргэжилтнүүдийн саналыг авлаа
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт замын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүд, судлаач эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөл оролцов. Энэхүү хэлэлцүүлэг нийслэлийн 204 хороонд нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд иргэд санал өгөх боломжтой юм. Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын …
-
19 April
Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах судалгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг санууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан. Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх зэрэг асуудлаар ажлын хэсэг хуралдлаа. Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг …
-
19 April
М.Даваабанди хүрэл медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэллээ. Сонгомол бөхийн 55 кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд 2015 оны залуучуудын, 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Амангали Бекболатовт 1:7-гоор ялагдав. Ингэснээр манай бөх үдээс хойш нээлтийн ёслолын дараа Энэтхэгийн Аржун Халакуркитай хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
-
19 April
Л.Энх-Амгалан: Хувь хүний зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нь ашигладаг явдалд өнөөдөр цэг тавьж байна
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өнөөдөр иргэнд МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМ-ийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан: Иргэдийн мэдээллийг төр ямар нэгэн зөвшөөрөлгүй ашигладаг, хүний эрх зөрчдөг байдал гарах болсон. Өөрийнх нь мэдээллийг хэн ашиглаад байгааг иргэн мэддэггүй. Ингэснээр хүний эрх зөрчигдөж, цахим гэмт хэрэг гарах үндэс болдог. Тэгвэл өнөөдөр мэдээлж буй уг систем нь …
-
19 April
“Оюутан-цэрэг”-үүд хариуцлагатай, эерэг хандлагатай, хүмүүжилтэй эх оронч иргэн болон төлөвшиж байна
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна. Оюутан-цэргүүд хоёр сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах юм. Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-иудад тус тус болж байна. Сургалтын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар танилцаж, оюутнуудтай уулзлаа. “Оюутан-цэрэг”-2022 хөтөлбөр энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулсан. …
-
19 April
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн тулд Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлнэ
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлэг барих ажил 2015 онд эхэлж 2019 онд Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Энэ бол барилга ашиглалтад оруулсан хэрэг биш, Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог нэвтрүүлсэн том хөрөнгө оруулалт байлаа. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог улам бэхжүүлэх зорилгоор Засгийн газар шийдвэр гарган Монгол Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүлсэн. Өнөөдөр АШУҮИС дэргэдээ – 4 эмнэлэг – 2 сувилал …
-
19 April
Монголын оюутны V их наадмаас Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртлээ
Монголын оюутны V их наадмын жүдо бөхийн тэмцээний -63кг-ийн жинд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Дотоод хэргийн их сургуулиас 9 тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Дэд түрүүч Ц.Сүнжидмаа нь жүдо бөхөөр 2014 оноос хойш 8 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд тив, дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртжээ.
-
19 April
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна. Энэ сарын өдөрлөгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд иргэн …
-
19 April
Шанхайн далайн боомтод 809 хөлөг онгоц зогсож байна
Дэлхий дахинд коронавирусийн цар тахал тархаж улс орнууд хилийн хориг тогтоосноос үүдэн ачаа, тээврийн бөөгнөрөл үүссэн. Үүний жишээ нь далайн боомтуудад хөлөг онгоцнууд ачаа буулгахаар хүлээгдэж байна. Тодруулбал, БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн халдварын тохиолдол ихэсч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар далайн боомт дээр 809 хөлөг онгоц зогсож байна. Одоогийн байдлаар тус боомтод 1962 хөлөг онгоц …
-
19 April
ЦХХХЯ:Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр ХЭҮК-той хамтарна
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд эдгээр хуулийг дагаж 30 гаруй эрх зүйн акт батлагдан гарна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу Мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах, хүний эмзэг мэдээллийг байнга боловсруулах үнэлгээ хийх аргачлал, …
-
19 April
МИК ипотекийн зээлээс үйл ажиллагааны зардал авч байгаа нь зохисгүй үйлдэл
2013 оноос хойш хэрэгжиж буй Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгоод буй. Үүнээс Монголбанк хамгийн их буюу 5.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол Засгийн газраас 341.36 тэрбум төгрөг, арилжааны банкууд 646.6 тэрбумын эх үүсвэр гаргасан байдаг. Харин орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн …
-
19 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 18. Ангараг гараг. Онгоц одтой, хоёр хар мэнгэтэй, хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ …
-
19 April
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна. 2022 оны 04 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон …
-
18 April
$one Lodge Internet casino Nova scotia Bunch Free of charge Rotates Regarding $single North america!
Content Appreciation for the past Gambling establishment Analysis On Online casino Plus Key How to Boasts 105 No charge Moves For Happy Nugget Offered $a particular Put in Gambling establishment Added bonus Articles Jackpot Metropolis Internet casino 70 Free of cost Re-writes Should you wish to Win Your Jackpot Just for In recent times $1 Often, $one particular minimum transfer …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл