Yearly Archives: 2022

April, 2022

  • 20 April

    Дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

    Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо.Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж …

  • 20 April

    Сургуулийн насны хүүхдүүдийг эцэг эхчүүд өөрсдөө заавал хүргэж өгөх, тарахад нь авах хэрэгтэй

    Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жил бүр 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн бэртэж гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа бол үүнээс зам тээврийн ослын улмаас 1.25 сая гаруй хүн амь насаа алдаж 50 гаруй сая хүн бэртэж гэмтэж 65 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа нь хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан …

  • 20 April

    Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ талаарх эрх зүйн мэдлэг мэдээллийг иргэдэд олгоход хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нь дэлхий нийтийн өмнө санаа …

  • 20 April

    Г.Эрдэнэсүх:Хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцон осолд өртөж байна

    Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүхтэй зам тээврийн осол, хүүхдийн аюулгүй байдлын талаар ярилцлаа. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ? Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр Засгийн газрын 128 дугаар тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын …

  • 20 April

    Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны улсын төсвийг тодотгохоос өөр аргагүй болсон

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзлаа. Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр боловсруулж байна. Ерөнхий сайд тодотголын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, саналыг нь сонслоо. Тэрбээр “Цар тахлын хөл хориотой үед та бүхэнтэй уулзаж, 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөө танилцуулж байснаас хойш нэг жил өнгөрсөн байна. Вакцины үр нөлөөгөөр энгийн амьдралын …

  • 20 April

    “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг” төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

    УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо  өчигдөр хуралдлаа. Хурлаар “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих” төслийн талаар  хэлэлцсэн юм. Эхний асуудлыг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг танилцуулсан. Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу …

  • 20 April

    Л.Энх-Амгалан: Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай

    УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо өчигдөр хуралдаж, хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдлийн талаар хэлэлцсэн юм. Манай улсад 2-5 насны 305.783 хүүхэд байгаагаас 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 233.090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны …

  • 20 April

    2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн …

  • 20 April

    “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болно

    Боловсрол телевизийн уран бүтээлчид “Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг тав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм. Харин тун удахгүй Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр …

  • 20 April

    О.Амарсанаа: Бид алба хаагчийнхаа алдаа зөрчлийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, хууль бус үйлдлийг хаацайлдаггүй

    ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаатай алба хаагчдын сахилга, ёс зүй болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа. Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж анхаарал татдаг. Цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа сахилга, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ? Цагдаагийн төв байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна алба хаагчдаа гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчлөөс …

  • 20 April

    Үс засуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 19. Буд гараг. Эрхтний тэнгэр одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тариалангийн хур орох улирал 10 цаг 35 минутанд эхэлнэ. Тухайн өдөр хонь, гахай …

  • 20 April

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед  секундэд 24 метр хүрч ширүүснэ. Архангайн зүүн, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын  хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан …

  • 19 April

    Бүх нийтийн их цэвэрлэгээг Бямба гарагт зохион байгуулна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа. Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, …

  • 19 April

    Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг арилжааны найман банкаар олгож байна

    Хөдөө аж ахуйг дэмжих зээлд нийт 380 тэрбум төгрөгийг 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээс олгож Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих, нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 150.0 тэрбум төгрөг, үр тариа, тос, тэжээлийн …

  • 19 April

    Д.Сумъяабазар: Гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах ёстой

    Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын удирдах бүрэлдэхүүн, гишүүдэд Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, гамшгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахад удирдлагын гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалт, харилцан ажиллагааг хангуулах сургалт өнөөдөр боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “НОК-ын гишүүдийг чадавхжуулах, гамшиг, ослын талаар мэдээлэл өгөх зорилготойгоор өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалт зохион байгуулснаар удирдах бүрэлдэхүүн чадавхжиж, гамшиг, осол үүссэн …