“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан өндөрлөлөө. Өчигдөр Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдсан бол өнөөдөр үдээс хойш 18:00 цагт мөн л бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Хагас шигшээд 53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Хулан ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны хашир туршлагатай бөх …
Yearly Archives: 2022
April, 2022
-
22 April
Ж.Батбаясгалан: Усгүйгээр эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрал, ирээдүйн талаар ярих боломжгүй
“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийн зорилго нь нийслэлийн усны тулгамдсан асуудлын талаар олон талын оролцоог ханган санал солилцох, цаашид баримтлах нэгдсэн бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулах юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …
-
22 April
Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо. “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий 68 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э. Дэлгэрмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль зүүв. Тэрбээр 2020 онд Шинэ Делид хүрэл, 2021 онд Алматыд мөнгө, энэ жил эх орныхоо дэвжээнд хүрэл медаль хүртээд байна. Э.Дэлгэрмаа медальтай …
-
22 April
Чөлөөт бөх: Х.Болортуяа хагас шигшээд шалгарав
Азийн АШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Х. Болортуяа хэсгийн эхний барилдаандаа Казахстаны Нулифар Раймоваг 8:2-оор ялсан. Тэгвэл хэсгийн хоёр дахь барилдаанаа 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Хён Жутай хийж 6:2-оор ялснаар хагас шигшээд шалгарав. Манай бөх хэсгээ тэргүүлэх үгүйгээ шийдэх сүүлийн барилдаанаа өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга …
-
22 April
Н.Энхтуяа: Баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон хүний тоо 80 гаруй хувиар буурсан
Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяатай дүүргийн эрүүгийн болон зөрчлийн хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар ярилцлаа. -Саяхан прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт зөвлөгөөн болж өнгөрсөн. Энэ сургалт зөвлөгөөнөөр ямар асуудлыг хэлэлцсэн талаар товч мэдээлэл өгнө үү. -Прокурорын байгууллага жил бүр Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж өмнөх оны зорилтын хэрэгжилт, хүрсэн …
-
22 April
АТГ:Оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн 4,347,312,050 төгрөгийн хулгайлагдсан хөрөнгийг улсад нөхөн төлүүлсэн
Авлигатай тэмцэх газраас 2021 онд оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай мэдээлж байсан бөгөөд дээрх асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас тухайн үед тодорхой мэдээлэл өгч байгаагүй. Тэгвэл Монгол Улсад анх удаа гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан оруулж ирлээ. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Эрүүгийн хэргийн …
-
22 April
ААШТ:Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, Б.Шоовдор нар мөнгөн медаль хүртлээ
Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо. Гурван жилийн өмнө нь нутгийнхаа дэвжээнд 23 хүртэлх насны ангилалд түрүүлж байсан тэрбээр өчигдөр финалд “Осло-2021” …
-
22 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 21. Сугар гараг. Суулга одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …
-
22 April
Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгийн зүүн, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, …
-
21 April
“Шувууны үүр”-ийг нээлттэй болгоно
2008 оны зуны олимп болон 2022 өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж чадсанаар Бээжин хот олимпын хот болсон. Тус хоёр олимпын нээлт болон хаалтын ёслол нь Бээжингийн үндэсний биеийн тамир спортын талбай “Шувууны үүр”-т зохион байгуулагдаж байсан. Харин тавдугаар сарын нэгнээс эхлэн Шувууны үүр олон нийтэд нээлттэй болгоно. Ийнхүү жуулчид хос олимпыг зохион байгуулсан газартай урьдын адил танилцах боломжтой болжээ.
-
21 April
Гандантэгчэнлин хийдэд 10 жилийн дараа тооллого хийж, эд зүйлсийн бүртгэлийг цахимжууллаа
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд Соёлын яам Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд соёлын өвийн үзлэг, тооллого хийж, үр дүнг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа бурхан, тахил, шүтээний зэрэг эд зүйлийг өмнө нь 1987 онд Музейн удирдах газар, 2013-2014 онд хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тоолж байсан юм. Энэ удаагийн …
-
21 April
Чөлөөт бөх: Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан боллоо. Өнөөдөр барилдсан манай таван бүсгүй орой 18:00 цагт медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Тодруулбал, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алт, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм. Тэгвэл 53 кг-д …
-
21 April
Чөлөөт бөх : Э. Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж болж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хагас шигшээ барилдаанд Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Кыргызстаны Мээрим Жуманазаровад 2:7-гоор ялагдлаа. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө Казахстаны Мадина Бакбергеноватай барилдахаар болов.
-
21 April
Э.Баярбаясгалан: Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх шинэ аргачлал нэвтрүүлж байна
Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар та бүхэнд хүргэж байна. Энэ удаад хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар та бүхэнд мэдээлэл өгөхөөр Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа. -Сайн …
-
21 April
ОБЕГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчид зам тээврийн осолд өртөөгүй
Улаан-Үдээс-Улаанбаатар чиглэлд явж байсан “Ланд-200” маркийн автомашин дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 05:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолдож, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн. Хүсэлтийн дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэрэг 08:11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09:45 цагт ГССҮТ-д хүргэсэн. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл