Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна. 2022 оны 04 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, …
Yearly Archives: 2022
April, 2022
-
26 April
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.04.26/ хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав. Хуулийн төсөлд төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган …
-
26 April
“Кансат-2022” сансрын технологийн үндэсний тэмцээн эхэллээ
Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо. Дэлхийн 20 гаруй улсад уламжлал болгон зохион байгуулагддаг Кансат тэмцээн нь залуу зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжих зорилготой. Манай улсад 2016 …
-
26 April
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжинэ
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооний гишүүд өнөөдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажиллалаа. 2022 оны 1-р улирлын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь 76 ажил олгогчийн 1491 ажлын байрны захиалгыг төвлөрүүлсэн бол 361 ажил хайгч иргэнийг бүртгэж, 339 иргэнийг тохирох ажлын байранд зуучилжээ. Үүнээс 204 иргэн ажилд орсон байна. Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “сургалт хөгжлийн” …
-
26 April
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хууль санаачлагчийн хийсэн тайлбарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрх чөлөөтэй. Монгол Улсын Их Хурлаас иргэний энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг байнга …
-
26 April
Хүүхдүүдийг цахим халдлагаас хамгаалцгаая
Цар тахлын улмаас оюутан, сурагчид онлайнаар хичээллэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа нь уртассан. Хэрэглээ нэмэгдэх тусам цахим орчин дахь дээрэлхэх, дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, интернет тоглоом зэрэгт уруу татагдах эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ интернет хэрэглээг хянах, анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Цахим орчинд хүүхдүүдийг хамгаалах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, “Гэрэлт цамхаг сан Монгол” ТББ-тай өнөөдөр санамж бичиг байгууллаа. …
-
26 April
“LRT бол зөв төсөл, олон нийтэд сайн тайлбарлан таниулах хэрэгтэй” гэв
Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар оролцож, түгжрэлтэй холбоотой хэрэгжиж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан. Хэлэлцүүлэгт мөн нийслэлийн 204 хорооны Засаг дарга оролцон, …
-
26 April
Ц.Баттогтох: Яс-махны гурил, органик бордоо гэсэн 3 нэр төрлийн суурь бүтээгдэхүүн бий болгосон
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунаар ахлуулсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Ж.Батжаргал, Н.Ганболд нар өчигдөр /2022.04.25/ “Промон Трейд” ХХК-ийн яс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Промон Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттогтох үйлдвэрийн талаарх танилцуулгадаа “Малын гаралтай яс, хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсад шинээр яс-махны гурил, том, органик бордоо гэсэн гурван нэр төрлийн суурь бүтээгдэхүүн бий …
-
26 April
Ц.Дашпүрэв: Бэлчээрийн хачигаар дамжин халдварладаг боррелиозоор тахь өвчилж байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 24-ний өдөр Хустайн байгалийн цогцолбор газарт ажиллалаа. …
-
26 April
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байсан И.Мөнхжаргал АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байхдаа Шүүгч нарын эсрэг жинтэй дуугарч байсан И.Мөнхжаргал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөдөр томилогдлоо. Тэрээр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байхдаа шүүгч нарын эсрэг хэлэхдээ, “Эрхэм шүүгч нараа та бүгд шинэ хууль, ёс зүйн дүрэм хэн, хэнийг томилдог тухай л яриад байна. Иргэд арай өөр юм хүлээгээд байна. Давж заалдсан захиргааны хэргийн 90 …
-
26 April
Б.Даваасүрэн: LRT бол түгжрэл бууруулах гол шийдэл
“Нийслэл Улаанбаатар хотод жил тутамд 70-80 мянгаар өсөн нэмэгдэж буй автомашинтай уралдаж зам тавин түгжрэлийг бууруулах боломж үнэндээ байхгүй. Автобус, троллейбусыг хэдэн арваар нь худалдан аваад ч иргэдийг машинаас татгалзуулж чадахгүй. Тиймээс л масс транзит тээвэр буюу хөнгөн галт тэрэг LRT нь түгжрэл бууруулах гол шийдэл болж байгаа. Улаанбаатар хотын тухайд энэхүү хөнгөн галт тэргийг гүүрэн тулгууртай байх нь илүү …
-
26 April
А.Ариунзаяа: 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөсөн
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Тэрбээр, “Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн …
-
26 April
Өмнөговь аймгийн Дэмчогийн хийд, Загийн тойром, Балгасын улаан нуур, Говь гурван сайханы ойролцоох газруудыг улсын тусгай хамгаалалтад авна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулсан дэд ажлын хэсэг …
-
26 April
“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тогтоолын төсөлд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар …
-
26 April
Ц.Доржсүрэн: Харшлаас үүдэж хамар дотор ургацаг ургах эрсдэлтэй учир юунаас болж хамар битүүрч байгааг нарийн оношлуулах хэрэгтэй
Зонхилон тохиолддог чих хамар хоолойн эмгэгүүд болон чих хамар хоолойн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч, АУ-ы магистр Ц.Доржсүрэн дараах зөвлөгөө мэдээллийг өглөө. Чих, хамар, хоолой гэсэн гурван эрхтнийг яагаад хавсаргаж үзээд байна гэвэл чих, хамар хоёр хоорондоо холбоотой, хамар нь хоолойтойгоо залгиур хоолойгоор холбогддог учраас нэг асуудал болж тавигддаг. Аль нэг нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл