Yearly Archives: 2022

April, 2022

  • 29 April

    Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг тавдугаар сарын 12-нд хаалттай явуулахаар товложээ

    Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдсан байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл …

  • 29 April

    Б.Бямбадорж: Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг нэг жил үргэлжилнэ

    Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлнэ. Тус эрт илрүүлэг үзлэг, бүтэн жилийн турш зохион байгуулах юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Г.Бямбадоржтой ярилцлаа. -Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог орон даяар зохион байгуулна. НЭМГ ямар үүрэг, оролцоотой ажиллаж байна вэ? -Эрт илрүүлгийн үзлэг олон талын ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газраас …

  • 29 April

    С.Түмэнгэрэл:Гурилын үнийг буулгаснаар гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд “Засгийн газар эхний нэг жил цар тахалтай тэмцсэн цаг хугацаа байлаа. Жилийн өмнө ихэнх …

  • 29 April

    Тавдугаар сарын 01-нээс орон даяар урьдчилан сэргийлэх үзлэг эхэлнэ

    Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдана. ДЭМБ-ын тодорхойлсноор нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх эрт оношилж илрүүлэх үйл ажиллагаа багтдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар …

  • 29 April

    БНСУ-ын алдарт тамирчин HWANG CHUL SOON спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарна

    Аялал жуулчлалаар дамжуулан Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх асуудал Гадаад харилцааны яамнаас эрхлэх асуудлын хүрээнд шийдэгдэх шатандаа явж байна. Энэ ажлын үр дүнд БНСУ-аас Монгол улс руу жуулчлалаар ирэх хүний тоог 300 мянгад хүргэх зорилтыг тавьж байгаа билээ. Уг зорилтод …

  • 29 April

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч, 30-наас нийт нутгаар дулаарна. 2022 оны 04 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 …

  • 29 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 29. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу …

  • 28 April

    Элсэлтийн ерөнхий шалгалтад 36253 шалгуулагч бүртгүүлжээ

    Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 02-р сарын 14-ний 09:00 цагаас 04-р сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдлаа.  Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна.   Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, …

  • 28 April

    МУИС “Тэрбум мод –1000 инженер” хөтөлбөр хэрэгжүүлж, “Ойн аж ахуйн инженер” бэлтгэхээ мэдэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг бүрэн хангахад МУИС-ийн зүгээс “ТЭРБУМ МОД – 1000 ИНЖЕНЕР” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Уг хөтөлбөрт дээд боловсрол эзэмшсэн иргэдийг 2 жилийн хугацаанд 2 дахь бакалаврын зэрэг буюу “Ойн аж ахуйн инженер” мэргэжлээр суралцуулах хөтөлбөрийг боловсруулжээ. Тодруулбал, өөр чиглэлийн дээд боловсролтой иргэд 2 жил ойн мэргэжлийн хичээлүүдийг судлан “Ойн аж …

  • 28 April

    БНТУ-ын Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Истанбул хотод ажиллалаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНТУ-ын Истанбул хотын Ойн газрын дарга Юсуф Шахинтай уулзаж, тус улсад хэрэгжиж буй ойн салбарын бодлого, ойн менежмент, ойжуулалтын асуудлаар санал солилцов. БНТУ нь салбарын бодлогоо ойг хамгаалах, ойжуулалт-нөхөн сэргээлт, ашиглалт, хяналт зэрэг …

  • 28 April

    Туул голын эрэг дагуух 3.68 га талбайг тохижуулна

    Энэ жил Туул голын эрэг дагуух талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм. Тохижилтын ажлын хүрээнд явган зам, талбай, дугуйн зам, дугуйн болон автомашины зогсоол, амфитеатр, үйлчилгээний талбай, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ.  Бүтээн байгуулалтын ажилд …

  • 28 April

    У.Хүрэлсүх: Монгол Улсын генералууд бол улс орныхоо үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Монгол генералуудын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв Эрхэм генералууд аа, Хатагтай, ноёд оо Та бүхэндээ “Монгол генералуудын өдөр“-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.    Монголчууд бид эх орныхоо ариун гал голомтыг сахин хамгаалагч цэрэг дайчидаа хүндэтгэн хайрладаг төрт ёсны нандин уламжлалтай билээ.   Эх орноо хамгаалах хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай албыг насан туршийнхаа ажил үйлс болгосон …

  • 28 April

    Хорт хавдраар шаналж буй Б.Тэмүүлэнгийн аав: Хүүгээ харахаар сэтгэл минь өдөрт хэд нурж байна

    “Цусны цагаан эсийн хорт хавдар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүслээ. тэд өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд хандив цуглуулах үйл ажиллагаагаа эхлүүлж буй бөгөөд хандиваа цуглуулж дуустал талбайгаас явахгүй хэмээсэн юм. Тэд бал зарахын зэрэгцээ Хараагүйчүүдийн үндэсний төвийнхнөөс илгээсэн давсаар хийсэн сувинерыг зарж буй юм. Тус төвөөс хүүгийн эмчилгээнд зориулж тэдгээр бүтээгдэхүүнээ хандивлажээ. …

  • 28 April

    Монгол Улсад генерал цол бий болсны 78 жилийн ойн өдөр тохиож байна

    БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 78 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, …

  • 28 April

    Г.Ариунболор: Магадгүй маш олон эмэгтэй Гэрлээгээс өөрийгөө харсан байх

    Герман улсын кино урлагийн салбарт ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа жүжигчин Г.Ариунболортой (Ariana Gansuh) ярилцлаа. -Саяхан “Хохирогч” ОАК-д Гэрлээгийн дүрийг бүтээжээ. Гэрлээгийн дүрийг хэрхэн бүтээх болсон бэ? -“Хохирогч” ОАК-ны саналыг маш эрт хүлээж авсан. Жүжигчин Б.Амарсайхан ах гэнэт инстаграмаар “Надад киноны зохиол байна, уншаад үзэх үү” гэж бичсэн. Бид хоёр өмнө нь ямар ч холбоогүй байсан, гэнэт холбогдохоор нь гайхаад …