Yearly Archives: 2022

May, 2022

  • 4 May

    Ипотекийн зээлийн 6 хувийн хүүг бууруулах, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах үүрэг чиглэл өглөө

    Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг Ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчинг Монгол Улсад нэвтрүүлэх үүднээс Төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж, Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан. Гэвч Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь …

  • 4 May

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна. 2022 оны 05 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар …

  • 4 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 4. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 4. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ …

  • 3 May

    Фото: Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа

     Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжих “Нийтийн хөл бөмбөг” төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байна. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа. Нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Улаанбаатар хотын есөн дүүргийн аварга шалгаруулах “UB Cup” хөл бөмбөгийн тэмцээн, “Бүх оддын тоглолт”, хөл бөмбөгийн хэрэгсэл, материалын экспо, …

  • 3 May

    “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум боллоо

    Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/, Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. ЮНЕСКО-гоос сэтгүүл зүй, сэтгүүлчдийг цахим халдлагаас чөлөөлөх нь дэлхий нийтийн хамтын, хамгийн том асуудал болсныг зарласан юм. Тиймээс энэ жил тус өдрийг олон улсад “Цахим дайралтад …

  • 3 May

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Шведийн “БиСиСи”, “Садкора Форэстри” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсад ажиллалаа. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Шведийн “БиСиСи” /BCC AB/, “Садкора Форэстри” /Sadkora Forestry/ компаниуд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичигт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “БиСиСи” компанийн Гүйцэтгэх захирал Торстэн Карлссон, “Садкора Форэстри” компанийн захирал Нилс Вааргардэн нар гарын …

  • 3 May

    ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн бодлого, реформууд нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Юн Сок Хён нар бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс болон ОУВС хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа, ялангуяа өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлого, реформууд нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо. Цар тахлын өмнөх жилүүдэд …

  • 3 May

    Сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Тус тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан энэхүү тэмцээн энэ жил дунд, ахлах гэсэн хоёр насны ангилалд явагдаж байгаагаараа онцлогтой. Тэмцээний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, …

  • 3 May

    Д.Сумъяабазар: Хүчирхэг сэтгүүл зүйн төлөөх их үйлсэд амжилт хүсье

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлч, уран бүтээлчдэд мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ, Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хэвлэлийн төлөөлөгчид өө, Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэхийн ялдамд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, нийгмийн болоод нийтийн үнэт зүйлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буйд тань талархал илэрхийлье. НҮБ-ын Ерөнхий …

  • 3 May

    Э.Батхүү: Цахим сэтгүүл зүй цахим орчинд хэрэглэгчдээ хамгаалах цаг болсон

    Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт- Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүүтэй ярилцлаа. -Монголын сайтын холбоо саяхан шинэ удирдлагуудаа сонгосон. Энэ талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү? -Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрх нэмж, өөрчлөлтүүдийг …

  • 3 May

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүcэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 05 сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас:  Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи:  Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс …

  • 3 May

    Үс засуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 3. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Балжиннямтай өдөр. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа …

  • 2 May

    Цар тахлыг хүндрэл багатай даван туулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэдгийг тэмдэглэв. Мөн энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд “Монгол, Японы хүүхэд, залуучуудын …

  • 2 May

    МАН-ын бүлэг: Хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхийг уриаллаа

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.02/ болж хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг …

  • 2 May

    193 тендерт аж ахуйн нэгж байгууллагаас материал ирүүлээгүй байна

    Нийслэл хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 678 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Тэдгээрээс 657 төсөл, арга хэмжээг харьяа байгууллагуудад шилжүүлж, 14 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлэхээр санал авах шатандаа байгаа юм. Нийслэлийн Засаг даргын худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэлт 96.9 хувьтай байна. Он гарсаар Нийслэлийн Засаг даргын 19 захирамжаар 55 төсөл, …