Yearly Archives: 2022

February, 2022

  • 15 February

    Хятадын баг тамирчид тав дахь алтан медалиа хүртлээ

    Бээжингийн өвлийн олимпын цанын чөлөөт төрлийн эмэгтэйн агаар дахь ур чадварын шийдвэрт уралдаанд Хятад улсын тамирчин Шюй Мэнтао алтан медаль хүртлээ. Тус төрлөөр Хятадын эмэгтэй баг анх удаа алт авч буй үйл хэрэг болж байна. Энэ нь Хятадын баг Бээжингийн өвлийн олимпоос авсан 5 дахь алтан медаль. Тамирчин 31 настай, өвлийн олимпт дөрөв дэх удаагаа оролцож байгаа юм байна. Бээжин-2022 өвлийн олимпын медалийн жагсаалтын 10 байранд: Норвеги …

  • 15 February

    Д.Дашмаа: Хөгжлийн банктай холбоотой хэрэг нээхээс татгалзсан, хаасан болон хэрэгсэхгүй болгосон 50 орчим материалыг хянаж дууссан

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж байгаа эсэх талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа. Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудалд прокурорын байгууллага ямар байр суурьтай байна вэ? Хууль хяналтын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулахгүй, зээл авсан хүмүүсийг шалгахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд байна? Монгол Улсын Хөгжлийн …

  • 15 February

    Цэцэрлэг, сургуулийн хичээлийг тасралтгүй зохион байгуулахад эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо дэмжлэг хэрэгтэй

    21 аймаг, нийслэлийн нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, эцэг эхийн зөвлөлийн төлөөллийг хамруулсан “КОВИД-19”-ЭЭС СЭРГИЙЛЭХЭД ЭЦЭГ, ЭХИЙН ОРОЛЦОО, ДЭМЖЛЭГ” сэдэвтэй сургалт өчигдөр эхэллээ. Өчигдөр Баянзүрх дүүргийн 10 сургууль, 10 цэцэрлэгийн нийт 60 хүний төлөөллийг оролцуулсан сургалт боллоо. Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сан болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын …

  • 15 February

    Д.Мөнх-Эрдэнэ:Аж ахуйн нэгжүүд тогтоосон цагийн хуваарь, стандартаа мөрдөж ажиллах ёстой

    Нийслэлийн Засаг даргын А/177 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэхүү цагийн хуваарийн өөрчлөлттэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Бүх үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээр хэвийн горимд шилжсэн. Гэвч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Хэвийн цагийн …

  • 15 February

    Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгов

    Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Тодруулбал, А/176 тоот захирамжаар нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Харин А/177 тоот захирамжаар худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Энэхүү …

  • 15 February

    Барилгын 5 тусгай зөвшөөрлийг “e-Mongolia”-аас авах боломжтой боллоо

    Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, e-Mongolia платформд нэгтгэгдлээ. Тодруулбал, Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлБарилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлБарилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлХот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрхӨргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон байна. Дээрх тусгай зөвшөөршлийг авахын тулд: www.e-mongolia.mn сайтад нэвтрэхҮйлчилгээ гэсэн …

  • 15 February

    Монголын тээвэрчид 18 улс руу олон улсын ачаа тээвэр хийх боломжтой

    Монголын тээвэрчид 18 улс руу олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой болсон. Одоогоор ОХУ, БНХАУ, Казахстан, Беларусь, Турк, Украин, Латви, Литва, Киргиз, Унгар, Словени, БНАСУ зэрэг улсуудтай Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулсан. Мөн эдгээр улсаас гадна Гүрж, Словак, Польш, Чех, Герман, Молдав зэрэг 6 улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Хэлэлцээр хараахан албажаагүй ч Засгийн газраас зөвшөөрөл …

  • 15 February

    АТГ:28 гомдол, мэдээлэлд хэрэг нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 38 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 579 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас …

  • 14 February

    Өвлийн олимпын тамирчдад бэлэглэсэн маш өвөрмөц бэлэг

    Сүүлийн өдрүүдэд Бээжингийн өвлийн олимпын тосгонд байрласан тамирчид өөрсдийн хүлээн авсан тамирчдын үүргэвч, үүргэвч дотор байсан бэлэг дурсгалын зүйлсээ нийгмийн сүлжээгээр харуулжээ. Үүргэвч дотор байсан нэгэн “өвөрмөц” бэлэг дурсгал хүмүүсийн анхаарлыг их татсан байна. Тухайлбал, Хятад улсын залуучууд, өсвөр насныхны өөрсдийн гараар зурсан 43000 гаруй уран зургийн бүтээлүүдээс 7500 бүтээлийг сонгож, бэлэг дурсгал болгон өвлийн олимпд оролцсон тамирчид, бүс нутгийн …

  • 14 February

    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

    Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia …

  • 14 February

    Э.Мөнхжаргал:Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариуллаа. Сэтгэл дүүрэн сайхан байна

    Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргалтай ярилцлаа. -Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Сэтгэгдэл өндөр байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшдаа талархаж байна. Сар шинийн баярт “Бөх билэгт дэвжээ”-ний бөхчүүд сайн барилдаж ирсэн. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын …

  • 14 February

    Оросын уран гулгагч Камила Валиеваг тэмцээндээ оролцохыг зөвшөөрөв

    Оросын уран гулгагч Камила Валиеваг тойрсон асуудлын талаар гаргасан шийдвэрээ Спортын арбитрын шүүх албан ёсоор танилцууллаа. Түүнийг олимпын наадмын тэмцээнд оролцохыг түр түдгэлзүүлээд байсан шийдвэрийг Спортын арбитрын шүүх хүчингүй болгосноо мэдэгдэв. Ингэснээр 15 настай орос бүсгүй маргааш болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцох эрхтэй болж байна. Спортын арбитрын шүүхийн зөвлөлөөс “Тамирчны допингийн эсрэг шинжилгээний хариуг цаг тухайд нь мэдэгдээгүй нь …

  • 14 February

    Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарлаж байна

    Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, “Улбар шар” түвшнээс “Шар” түвшинд шилжүүлэхээр болсныг мэдэгдлээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын нийт иргэд ээ, Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчид аа, Монгол Улсад зорин ирэхээр төлөвлөж байсан боловч цар тахлын хүндрэлээс болж, өнгөрсөн хоёр жил хүлээсэн эрхэм жуулчид аа,  Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, …

  • 14 February

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан  өнөөдөр боллоо. Хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа.  Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн шийдвэрлэлээ. Харин хилийн боомт орчимд коронавируст  халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, …

  • 14 February

    Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна

    Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан сэтгүүлчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн гишүүдийн төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын хэсэгт тодорхой үүрэг чиглэл өглөө. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д …