Yearly Archives: 2022

November, 2022

  • 11 November

    Коронавирусийн BF.7, BQ.1.2 хувилбар халдварлах чадвар өндөртэй тул олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй

    Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр шинэ хувилбарын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Омикроны дэд хэв шинжүүдийн хувьд эмнэлзүйн хэлбэр, хүндрэл, шинж тэмдэг, нас баралтад илэрхий өөрчлөлт ажиглагдаагүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-аас мэдээлсэн. Шинээр илэрсэн дэд хэв шинжүүдээр үүсгэгдсэн өвчлөлийн үед ядарч сульдах, хоолой өвдөх, сөөнгөтөх, нус …

  • 11 November

    Г.Тэмүүлэн:Төсвийн шинэчлэлийг зоригтойгоор хийх шаардлага үүсээд байна

    Монгол Улсын 2023 оны төсвийг өнөөдөр эцэслэн батлав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Ирэх жилийн хувьд ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалт болон тойргийн төсөв байхгүй. Сүүлийн гурван долоо хоногт УИХ-аас төсвийн төсөл дээр ажлын хэсэг гарч ажилласан. Бид төсвийн алдагдлыг бууруулж, тэвчиж болох болон танаж болох зардлуудад анхаарсан. Өнөөдөр …

  • 11 November

    ШӨХТГ-аас “Номин тав трейд” компанид 6.9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалтад …

  • 11 November

    ТӨСӨВ:Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 6 хувиар нэмэгдүүлнэ

    Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ирэх 2023 оны төсвийн онцлог:  1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдаж, хэрэгжих анхны бүтэн жилийн төсөв болж байна. Ингэснээр ирэх 2023 онд 1 их …

  • 11 November

    Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа

    Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ирэх 2023 оны төсвийн онцлог: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр нэг их наяд төгрөг хэмнэх боломж бий …

  • 11 November

    АН: Монголд хоёр хүн тутмын нэг нь ядуу байна

    Монгол Улсын 2023 оны төсвийг батлах гэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс  мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:Манай намын зүгээс энэ удаагийн төсвийг анхнаасаа эсэргүүцэж, дунд нь завсарлага авч, төсвийн төслөө татахыг шаардсан. Иргэд ядуурч байна. Улсын өр нэмэгдэж дампуурах нөхцөлд хүрлээ. Бизнесүүд, иргэдэд мөнгө очихгүй, харин төр улам данхайх нь. Тиймээс энэ удаагийн Монгол Улсын төсвийг дэмжих боломжгүй. …

  • 11 November

    Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдэл дүрийг танилцууллаа

    Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тус наадмын бэлгэдлийг залуус, сурагчдад танилцуулав. Аливаа бүс, тив болоод олимпын наадмууд нь өөрийн гэсэн лого, бэлгэдэл, маскот буюу дүртэй байдаг. Дүрийн хувьд голдуу амьтны дүрийг сонгож, бэлгэддэг. Энэ талаар “Улаанбаатар …

  • 11 November

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд энэ сарын 16-нд нээнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон даяар өрнүүлж буй. Тус хөдөлгөөнийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нээлтийн арга хэмжээг 21 аймагт хэсэгчлэн зохион байгуулж байна. Тэгвэл нийслэлд өрнүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын …

  • 11 November

    Б.Лхагвасүрэн: Гадны банк Монголд орж ирвэл Төв банк дэмжинэ

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадны банкуудыг Монголд оруулж ирэхтэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Чанаргүй зээлийн хэмжээ аравдугаар сарын сүүлийн байдлаар 11.7 хувь. Энэ бол есдүгээр сартай харьцуулахад хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт. Өссөн гол шалтгаан активин чанарын үнэлгээ. Цаашид огцом нэмэгдэхгүй гэж харж байгаа. Олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн санхүүгийн хямрал нь санхүүгийн салбарт муу …

  • 11 November

    Улаанбаатар хотын нийтийн төв номын санг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах боломжийг судална

    Өнгөрсөн сард болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Улаанбаатар хотын нийтийн төв номын санг олон улсын жишиг болгох талаар судалж, үйл ажиллагаагаа танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу тус номын сангийн захирал Д.Индра хэрхэн жишиг болох боломжтой талаар болон үйл ажиллагаа, фондын баяжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг танилцуулав. Тус номын сан нь ЗХУ-ын техник, …

  • 11 November

    Газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай 915 барилга байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд Барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах эрх бүхий хуулийн этгээдийг мэргэжил, арга зүй, удирдлагаар хангах, техникийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн үйл ажиллагааны тухай хэлэлцэв. Ашиглалтад орж байгаа барилгыг паспортжуулах, чанарын дүгнэлт гаргах ажил 2011 …

  • 11 November

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын арваннэгдүгээр сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын адаг цагаан нохой сарын 18. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …

  • 11 November

    Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар хүйтэн салхитай байна. 2022 оны 11-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг …

  • 10 November

    Дулааны аргаар боловсруулах технологийн горим зөрчиж бэлтгэсэн 0.8 тонн махыг устгалаа

    Засгийн газрын тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Үүний хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатайгаар хяналт шалгалт хийж, …

  • 10 November

    Д.Даваасамбуу: Төсөв алдагдалгүй байх бүрэн боломж бий

    УИХ-аар Төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Төсвийн байнгын хорооны дэргэдэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа.  -2023 оны төсвийн төслийг Их хурлаар хэлэлцэж байгаа. Таны хувьд ирэх жилийн төсвийн төслийг ерөнхийд нь хэрхэн харж, дүгнэж байна вэ? -Нэгдүгээрт, дэлхий дахин дайнтай, цар тахлын хүндрэлтэй, хаашаа ч эргэж магадгүй нөхцөл байдалд байна. Гэхдээ одоогийн дүр зургаар харвал, өнгөрсөн жил …