Чехийн алдарт хийлч Яраслов Косианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд: 1-р байр эзэлсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5-р ангийн сурагч А.Хулан,3-р байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Н.Гүнзээ,3-р байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Насанжаргал нарт “Олон улсын уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” Засгийн газрын тогтоолын дагуу батламж гардуулж, мөнгөн шагнал олголоо. Чехийн алдартай хийлч Яраслов …
Yearly Archives: 2022
August, 2022
-
22 August
Нийслэлийн 151 өрхийн эрүүл мэндийн төвд цахим шилжилт хийнэ
Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай, ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн …
-
22 August
Б.Амартүвшин: Нийслэлийн хэмжээнд 30461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал хандуулсан нэгэн асуудал нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлт байлаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө. -Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 144 мянган хүүхэд бий. Тэднээс 100067 хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл баталгаажсан. Нийслэлийн удирдлагууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарснаар нийслэлийн хэмжээнд 30461 хүүхдийг …
-
22 August
“Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоор Венецийн олон улсын кино наадамд оролцоно
Бүгд Найрамдах Итали улсын Венец хотноо 1932 оны 8-р сараас хойш жил бүр зохион байгуулагдаж буй Венецийн олон улсын 79 дэх кино наадамд Монголын кино урлагийн зөвлөл оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-ны өдрүүдэд болох тус наадамд Кино урлагийн зөвлөлийн төлөөллөөс гадна “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоор “ORRIZONTI” олон улсын кино шалгаруулалтын уралдаант хэсэгт …
-
22 August
Амбулаторийн үзлэгийн 5.8 хувийг томуу,томуу төст өвчин эзэлж байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж“Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн үзлэг 63-85 мянга орчим байна. Үүний 5.8 хувийг томуу,томуу төст өвчин эзэлдэг. Наймдугаар сарын эхний гурван долоо хоногт томуугийн өвчлөл буурч байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 7500-8600 дуудлагын дагуу ажилладаг. Дуудлагын 11.2 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Улаанбаатар …
-
22 August
С.Адъяасүрэн: Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн“Замын хөдөлгөөний эрчим наймдугаар сарын 10-аас нэмэгдэж эхэлсэн. Нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас өндөр байна. Жилийн өмнө 418 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган авто машин хөдөлгөөнд оролцохоор байна. Тиймээс наймдугаар …
-
22 August
АТГ:Өнгөрсөн долоо хоногт нийт 29 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулcан
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 82 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 730 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …
-
22 August
Б.Даваадалай: Эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний форум энэ сарын 29-нд Төрийн ордонд болох гэж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа. -Эмэгтэй бизнес эрхлэгчийн форумыг хийх болсон анхны санаачилгын тухай яриагаа эхлүүлье. Яагаад зөвхөн эмэгтэйчүүдийг онцолж хийх болов? -Төвлөрсөн төлөвлөгөөт зарчмаар хөгжиж ирсэн Монгол Улс 1990 оноос ардчилсан, …
-
22 August
Г.Занданшатар: Улсын Их Хурал, Засгийн газар сэтгэл зүтгэл хүчээ нэгтгэж, гар нийлж ажиллах шаардлага чухал болоод байна
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.22/ 10 цаг 01 минутад гишүүдийн 56,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн болон онцгой анхаарах асуудлууд, эрх зүйн …
-
22 August
“Сүүн зам” япон, монгол бүжгийн наадам өнөөдөр болно
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадам өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх аж. …
-
22 August
ЗУРХАЙ: Үс засуулахад сайн өдөр
Аргын тооллын наймдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 25. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн …
-
22 August
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 2022 оны 08 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 …
-
20 August
“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-т 30 орчим аж ахуй нэгж оролцож байна
“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” яг одоо Д.Сүхбаатарын талбайд болж байна. Уг өдөрлөг нь монгол үндэсний болоод олон орны хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Тус арга хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим иргэн, аж ахуй нэгж …
-
19 August
Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана
Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд …
-
19 August
Баянгол дүүргийг эрхшээгч Ганбаа гүн
Манжийн дарлалын үед манжийн төрөөс гадаад монголын аймгийн тэргүүн, хошуу ноёдыг удам дамжуулан хан, ван, гүн цол олгож, үе улируулан томилдог уламжлал байсан бол Ардын засаг мандаад 100 жил өнгөрсөн ч нийслэл хотын зарим дүүргийг бүхлээр нь өмчилдөг, эрхшээдэг эзэн ноёдтой болоод чамгүй удаж байна бид. Ардчилсан нам засгийн эрх барьж байсан цаг дор Баянгол дүүргийг Эрдэнэ ван (УИХ-ын гишүүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл