“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. Эхний өдөр урьдчилсан шатны есөн тоглолт явагдахаас долоо нь Монголын тамирчдын тоглолт байна. Тэмцээнд оролцохоор гадаадын 14 орны 120 гаруй тамирчин Монголд хүрэлцэн ирээд байна. БНСУ 25 тамирчинтай ирсэн нь хамгийн том багт тооцогдож байгаа бол Японоос 23 тамирчин иржээ. Тэмцээн нийт зургаан өдөр …
Yearly Archives: 2022
August, 2022
-
17 August
Ж.Сандагсүрэн:Нийтийн тээврийн салбарт үе шаттайгаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “Daewoo” компанийн захирал Марат Турлыханов, “Daewoo” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “BULBUL” LLC компанийн ерөнхий захирал Жыргау Нурбек нар уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон …
-
17 August
Ч.Номин:“Чингис хаан” хаад язгууртны музей бол соёлын салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг
Соёлын сайд Ч.Номин болон Соёлын дэд сайд М.Батбаяр нар өчигдөр /08.16/ “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллаж, үзмэр таталт, үзүүллэг дэглэлттэй танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. “Чингис хаан” хаад язгууртны музей нь өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад улс орны музей зэрэг 40 орчим газраас үзмэр таталт хийж, 12 мянга орчим үзмэр татаж, үзүүллэг дэглэлтээ дуусгаж байна. Мөн …
-
17 August
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын наймдугаар сарын 17. Лхавга гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 21. Буд гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу …
-
17 August
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн аймгуудын нутгаар 30 хэмыг давж хална. 2022 оны 08 сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Баруун болон …
-
16 August
“E-MONGOLIA”-с авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар банкнуудын төлөөлөлтэй уулзлаа
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр / 2022.08.16 / арилжааны банкуудын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Монголын банкны холбоо, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Капитрон банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөл оролцсон юм. Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд энэ оны 05 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд банкны үйлчилгээг цахимаар авах, үйлчлүүлэх, банк нь e-mongolia-с олгож …
-
16 August
БЗД-т шаардлага хангасан байрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлага хангасан байрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. БЗД-т ажиллахдаа цэцэрлэгийн засвар болон санхүүжилтийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох мэргэжилтнүүдэд ажлыг шуурхайлахыг үүрэгдэн хичээлийн жилээс өмнө цэцэрлэгийг ашиглалтад оруулах чиглэл өгөв. Баянзүрх дүүргийн 50 …
-
16 August
Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх замд хучилт хийлээ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавьж буй ажлын талбайд ажиллалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын нийт ажлын явц 22 хувьтай байна. Зам барилгын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт …
-
16 August
Гүрмийн нууранд анхааруулах самбар, хориглосон тэмдэглэгээг байршууллаа
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Овоо сумын Гүрмийн нууранд үүрэг гүйцэтгэж байгаа Аврах бүлгийн алба хаагчид тус сумын ЗДТГ-тай хамтран үер, усны аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, усны түвшинг заасан анхааруулга бүхий зурагт самбаруудыг хийж байршууллаа. Урьдчилан сэргийлэх самбаруудыг нуурын орчимд ард, иргэд олноор цугладаг хэсэг болон эрсдэл бүхий газрууд байрлуулсан бол нуурын гүн хэсэгт хүн машин орохыг хориглосон анхааруулах …
-
16 August
АТГ:Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 52 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …
-
16 August
Зарим сургуулийн хичээл эхлэх цагийн зохицуулалт энэ жил үргэлжинэ
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Төлөөлөгч Л.Ариунтуяа сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг онцлоод, ажил нь гацаж зогссон барилгын ажлын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан юм. Харин Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин хариулахдаа “Коронавируст цар тахлын нөлөөгөөр барилгын өртөг өссөн. Тиймээс ажил нь зогссон төслүүд дээр …
-
16 August
Ж.Батбаясгалан: Хичээлийн жилийн бэлтгэл хангуулах чиглэлээр нийслэлийн төлөөлөгчид дүүрэг, хороодод ажиллана
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Энэ жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 290 сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд үүнд 360 гаруй мянган хүүхэд суралцана. Сургуулиудын 156 нь төрийнх бол, 134 нь хувийн хэвшлийнх байгаа юм. Харин 141 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос өнөөдрийн …
-
16 August
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч эхлээд байна
Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрийн бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын …
-
16 August
“Есдүгээр сарын цас” кино Венецийн Олон улсын кино наадамд өрсөлдөнө
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Венецийн Олон улсын кино наадмын 79 дэх удаагийн арга хэмжээ наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 10 -ний өдрүүдэд Итали улсын Венец хотын Лидо аралд зохион байгуулагдана. Тэгвэл энэхүү наадамд Франц улсын Аврора фильм, Монгол Улсаас Гуру медиа компанийн продюсер Ц.Ариунаа, найруулагч П.Лхагвадулам нарын хамтарсан бүтээл болох “Есдүгээр сарын цас” кино “ORRIZONTI” орчин үеийн чиг …
-
16 August
Хүнсний ногооны урамшуулал нь тариалалт нэмэгдүүлэх том хөшүүрэг болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ахлах шинжээч Б.Одонхүү, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл хамтарсан баг Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө, Жавхлант, Баянгол, Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, тариаланчид, үйлдвэрлэгчидтэй уулзав. С.Наранцогт: Манайх жилд 3 тонн жимс, жимсгэнэ хураан авч борлуулдаг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл