Monthly Archives: January 2023

January, 2023

  • 16 January

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 31 жилийн ойн өдрийг тохиолдуулсан үндэсний бөхийн хүчит барилдаан энэ сарын 13-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болж, улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо. 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын уугуул, …

  • 16 January

    Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан

    Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. Тус машины үнэ болон техник үзүүлэлтийн талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон Ерөнхий инженер С.Батболд нараас тодрууллаа. -Зам, талбайн цэвэрлэгээний 28 машины зориулалт болон үнийн талаар мэдээлэл өгөхгүй юү? -Энэ машин бол зам, талбай цэвэрлэдэг тусгай зориулалтын бичил машин. …

  • 16 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 24. Сумъяа гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв …

  • 16 January

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны нэгдүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс болон Орхон-Сэлэнгийн хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр …

  • 13 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа.1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл парламентаас сонгогдсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын …

  • 13 January

    Фото:Бүх нийтийн их цэвэрлэгээ

    Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулав.  11:00-12:30 цагийн хооронд үргэлжилсэн уг цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 албан хаагч, хот, дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын 1389 ажилчин 193 техник хэрэгсэлтэйгээр, мөн хувийн хэвшлийнхэн оролцож, хуваарийн дагуу оноосон талбайн цас, мөсийг цэвэрлэлээ.   Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны …

  • 13 January

    Гэрийн нөхцөлд өндөгний шараар маск тавих арга

    Өнгөө алдсан, хуурайшсан, үрчлээтэх шинжтэй болсон арьсыг та зөвхөн нэг ширхэг өндөгний шарын тусламжтай хялбархан арчилж болно. Үүний тулд эхлээд түүхий өндөгний шарыг дангаар нь сайтар хутгаж, маск бэлэн болмогц нүүр хүзүүндээ зөөлөн жигд тарааж түрхэнэ.15 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үр дүн нь гэвэл таны арьсны өнгө сэргэнэ. Өндөгний цагаанаар маск тавих арга Түүхий өндөгний цагааныг шараас нь …

  • 13 January

    Батга гарахаас урьдчилан сэргийлэх ЗУРГААН арга

    Батга бол төрөл бүрийн бактериас үүдэн бий болдог арьсны түгээмэл эмгэгүүдийн нэг билээ. Эдгээр бактериуд нь амьдралын буруу хэв маяг, дааврын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс үүдэн арьсны нүх сүв бөглөрч тос хуримтлагдах үед үржиж эхэлдэг байна. Хэдийгээр батга гарах шалтгаан харилцан адилгүй боловч дараах зөвлөгөөг хэрэгжүүлснээр батга гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой аж. 1. ДАСГАЛ ХИЙСНИЙ ДАРАА НҮҮРЭЭ ЗААВАЛ УГААХ …

  • 13 January

    Үндсэн хуулийн өдөр тохиож байна

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс.. Монгол Улсын Их цааз (Үндсэн …

  • 13 January

    Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.01.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлүүдийг Улсын Их Хурлын гишүүн, …

  • 13 January

    Ж.Лхагвасүрэн: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцоно

    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Сонсголын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа. -Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хэдэн хүн гэрчээр …

  • 13 January

    Энэ сард оруулж ирэх 100 автобусны эхний ээлж нь Улаанбаатарт ирлээ

    Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш буюу 13 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20  автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний …

  • 13 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 21. Сугар гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …

  • 13 January

    Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны нэгдүгээр сарын 13-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар …

  • 12 January

    ГССҮТ-ийн хамт олон хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн орц, гарцыг өргөтгөн шинэчиллээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орчны тохижилтыг сайжруулах, үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн орц, гарцыг өргөтгөн шинэчиллээ. Үйлчлүүлэгч хүлээн авах хэсгийн орц, гарцыг өргөтгөснөөр гадаад болон дотоод орчны орон зай чөлөөтэй болж бүртгэлийн хэсэг, хүлээлгийн танхимын зохион байгуулалт сайжирсан байна. Тусгай хэрэгцээт үйлчлүүлэгчдэд зориулж ханын бариул, уланд зуурагч, халуун …