Monthly Archives: January 2023

January, 2023

  • 2 January

    Б.Мөнхцэцэг: Өглөө бүр 30-40 тонн давс, бодис цацаж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цас, мөсний цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Хотын дарга өгсөн. Хэрэгжилтийн талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Манай газар 185 км зам хариуцдаг. Шөнөдөө 30 хэм гарч хүйтэрч, хялмаа их унаж байна. Давсны 119 тонн, 270 тонн орчим бодисын үлдэгдэлтэй байгаа. Өглөө бүр уулзвар, гарц, өгсүүр, уруу …

  • 2 January

    Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин бүртгэгдлээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл  хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр утаажилтын бүсээс 216 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 198 иргэнийг аварч,  6.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. 2023 он гарснаас хойш …

  • 2 January

    АТГ:Эрүүгийн 1 хэрэгт 24 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 54 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 34 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 2 January

    Танилц:“WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” Хуанли

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Засгийн газрын 2022 оны 350, 371 дүгээр тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог баталсан. Энэ хүрээнд 6 дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний хуанлийг боловсруулж, олон улсад зарлах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахлан, дэд даргаар Байгаль орчин, …

  • 2 January

    Монголчууд нэг ирэхээрээ маш хүчтэй ирдэг

    Монгол кино 46 жилийн дараа дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас шагнал хүртэв. ТРИО кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагналыг хүртсэн юм. Энэ шагналыг авахын тулд дэлхийн 100 гаруй улсын 5000 кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдэн, сүүлчийн мөчид энэ хүндтэй шагналыг авсан юм. Энэхүү наадмын тухай …

  • 2 January

    Монгол Улсаас БНХАУ руу зорчих зорчигчид дараах журмыг дагаж мөрдөнө

    БНХАУ-ын онцгой комиссын 144 дүгээр шийдвэрээр нэгдүгээр сарын 8-аас зорчигч тээврийн боомтыг шат дараатай нээхээр болсон билээ.  Тодруулбал, хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалан боомтуудыг шат дараатай нээх юм. Хятадын засгийн газар шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээний тухай мэдэгдлийг хэрэгжүүлж эхэлнэ.  Тэгвэл Монгол Улсаас БНХАУ …

  • 2 January

    Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан бол өнөөдрөөс төлж эхэлнэ

    Цар тахлын хуулийн дагуу орон сууцны 8 болон 6 хувийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 30 сар хойшлуулж ирсэн. Үндсэндээ, банкууд 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр Цар тахлын хуулийн үйлчлэл бүрэн дууссан бөгөөд дахин сунгахгүй байхаар шийдвэрлэсэн. Иймд, 8 болон 6 хувийн орон сууцны зээлийн эргэн …

  • 2 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 11. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

  • 2 January

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.2023 оны 01-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, …