Monthly Archives: January 2023

January, 2023

  • 9 January

    АН-ын үндэсний бодлогын хорооны хурал болно

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.12.09/ хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ 1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийн танилцуулгыг бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж 2. Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн танилцуулгыг бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат 3.  “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын …

  • 9 January

    “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын мөрөөр эрүүл мэнд, анагаах ухааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжин, хоёр орны иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Японы талтай идэвхтэй хамтран ажиллахаар боллоо. Энэ тухай Санамж бичигт талуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон Улсын “Токүшюүкай медикал групп”-ийн Ерөнхийлөгч Хигашиүэ Шиничи нар гарын …

  • 9 January

    Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим брайл төхөөрөмж, “сонсдог” номын сан

    Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна номын сан, ном зүйн хүртээмжтэй үйлчилгээг хүргэхэд онцгой анхаардаг.  Энэ хүрээнд 2004 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимыг нээн ажиллуулж байгаа бөгөөд цахим брайл төхөөрөмж болон “сонсдог” номын сангийн үйлчилгээг үзүүлж байна. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан …

  • 9 January

    Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргуудаа тодрууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч …

  • 9 January

    Нүүрсний “С” зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгоно

    Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж 2023 оны …

  • 9 January

    Хөгжлийн банкнаас зээл авсан 55 зээлдэгчийн зээлийн зарцуулалтыг хэлэлцэнэ

    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар өнөөдөр /2023.01.09/ хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны зээл олголт, эргэн төлөлт, банкны үйл ажиллагааны үр ашигт байдалтай …

  • 9 January

    А.Нямдорж:Зам цэвэрлэгээний технологи, аргачлалаа өөрчлөх шаардлагатай

    Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн энэ сарын 6-ны өдөр боллоо. Энэ үеэр Хог хаягдал, тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээнд тавьсан хяналт, цаашид анхаарах ажлын талаар Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж “Зам, талбайн үйлчлэгчдийн тоог нэмэх шаардлагатай. Ихэнх газрын зам, талбайн үйлчлэгчдийн цэвэрлэх зам талбайн хэмжээ стандартаас хэтэрсэн.  Мөн техник, багаж хэрэгслийн хангалт муу байна. …

  • 9 January

    Үндсэн хуулийн өдөрт зориулан илтгэлийн уралдаан зарлалаа

    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ойн түүхт өдрийг угтан НИТХ, НЗДТГ-аас их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” болон “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдаанд ирүүлэх илтгэл нь өгөгдсөн сэдвийн мөн …

  • 9 January

    ГУББГ:Халиа тошин үүсэж буй байршлуудад шуурхай арга хэмжээ авч байна

    Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, үүний улмаас айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна. Иймд халиа тошин үүсэж буй байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шуурхай арга хэмжээ аван ажиллаж буй юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Толгойтын …

  • 9 January

    С.Чинзориг: Нохойд хазуулсан есөн иргэнд сүрьеэгийн вакцин хийж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 6-ний өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг хурлаар Сүхбаатар аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг хийсэн ноцтой хэргийн тухай мэдээлэл өгч, авч буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн сайдаар томилогдоод …

  • 9 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 18. Сумъяа гараг. Үнэг одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, …

  • 9 January

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2023 оны нэгдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …

  • 6 January

    Б.Мөнхцэцэг: Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна

    Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т тулгамддаг асуудлын талаар тус газрын дарга Б.Мөнхцэцэг “Явган хүний замуудыг маш олон материалаар хийснээс болж асуудал үүсдэг. Тухайлбал, Зүүн салааны явган хүний замын хавтанг асфальтаар хийсэн, цэвэрлэхэд төвөгтэй, үйрсэн. Гэтэл арслантай гүүрний явган хүний замыг гантигаар хийсэн учир хүмүүс их халтирч байна. Зам, талбайд …

  • 6 January

    А.Энхжин:Зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ

    Иргэд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлээ төлж эхлэхтэй холбогдуулан Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А. Энхжинтэй ярилцлаа. –Өнгөрсөн хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг нийт таван удаа хойшлуулсан. Тэгвэл энэ оны эхнээс иргэд зээлээ төлж эхэлнэ. Зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлснээр сардаа хэд орчим төгрөгийн эх үүсвэр хуримтлагдах вэ. Нийт хэчнээн иргэн …

  • 6 January

    Х.Нямбаатар:Нүүрсний хулгай бол мөсөн уулын нэг хэсэгхэн орой

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.01.06/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ авлигын гэмт хэргийн эсрэг бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.  Тэрбээр “Өчигдөр Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэхдээ “Энэ төрийн албан байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх тэмцлээ үргэлжлүүлнэ” гэдэг зүйлийг хэлсэн. Энэ дотор онцолж төмөр замын тээвэр зууч, тээвэрлэлтэй холбоотой авлига албан тушаалын …