Monthly Archives: January 2023

January, 2023

  • 6 January

    Х.Нямбаатар: УБТЗ-ын албан тушаалтан Б-гийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн шөнө явуулсан хойшлуулшгүй ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан Б-гийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан байгаа. Үүнээс гадна 4 гаруй тэрбум …

  • 6 January

    Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа

    Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа.Улсын Их Хурлаас 2022 оны долдугаар сард Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Тус хуулиар төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд дүйцүүлэн тооцох зохицуулалт орсон юм.Төрийн албаны зөвлөлийн цахим системийн бүртгэлээр …

  • 6 January

    С. Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдаар томилов

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Дэд сайд нарыг томиллоо. Гантөмөрийн Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын,  Мягмаржавын Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын  дэд сайдын,  Охиндоогийн Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын, Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын,  Сэрээжавын Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.

  • 6 January

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2023 оны 01-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын …

  • 6 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 15. Сугар гараг. Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, …

  • 5 January

    ТАНИЛЦ:Засгийн газрын шинэ сайдууд

    Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон Та бүхэн дэлхий дахинд тулгамдаад буй цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий …

  • 5 January

    Д.Даваажав: Элэг өөхөлсөн тохиолдолд цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй

    Эрүүл мэндийн зөвлөгөө булангийн энэ оны анхны дугаарын зочноор “Тиффани мед” эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажав уригдан оролцлоо.

  • 5 January

    Боомтын сайдад Х.Булгантуяаг, БХБ-ын сайдад Ц.Даваасүрэнг, ЭМ-ийн сайдад С.Чинзоригийг дэмжлээ

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар зарим сайд, дэд сайд нарын томилгоог хэлэлцэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боомтын сайдад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Даваасүрэнг, Эрүүл мэндийн сайдад С.Чинзориг нарыг нэр дэвшүүлж, Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжжээ.

  • 5 January

    Д.Амарбаясгалан: Парламентад нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтааж, төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна

    Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох зорилгоор “Зөвлөлдөж шийдье” үндэсний зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдуулан “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. Тус хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж …

  • 5 January

    Монгол Улсад жуулчлах гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө

    Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө.Эдгээр улсад дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч буй бөгөөд манай улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг, мөн 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол Улсын …

  • 5 January

    Валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар болж өслөө

    “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  Тогтоол гарснаас хойш гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон Оюу …

  • 5 January

    АИ-92 автобензинийн үнийн өсөлтөөс сэргийлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтэгдэхүүн АИ-92 …

  • 5 January

    Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд төрд удирдах алба хашихгүй, зээлд хамрагдахгүй, тендер шалгаруулалтад оролцохгүй

    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Энэ хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувьд зарим …

  • 5 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 5. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 14. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, …

  • 5 January

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орно.2023 оны 01-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч …