Monthly Archives: January 2023

January, 2023

  • 11 January

    Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан ЗУРГААН ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ нэвтрүүлж чадлаа

    Эрүүл мэндийн яам өнгөрсөн 2022 онд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Монгол улсад эмчлэгдэх боломжгүй байсан оношийн дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна. Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ Үүнд цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн …

  • 11 January

    Н.Учрал: 13А маягтыг 2023 оны хоёрдугаар улиралд багтааж цахимжуулна

    13А маягтыг энэ оны хоёрдугаар улиралд багтааж цахимд шилжүүлэхээр болсон байна. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ. ЦХХХ-ны сайд Н.Учрал:13A маягтыг цахимд шилжүүлэх ажлыг 2023 оны хоёрдугаар улиралд багтааж, эрүүл мэндийн төсөлтэй холбогдохгүйгээр, манай яамны зүгээс дэмжиж ажиллаж хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг хэлье.

  • 11 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 19. Буд гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 11 January

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны нэгдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас …

  • 10 January

    Ц.Билэгтсайхан:Ковид-19 халдвараар өвчилсөн 34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

    Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Манай улсад 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс хойш КОВИД-19-ийн шалтгаант нас баралт  бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар  34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 134 хүн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт эмчлүүлж буй …

  • 10 January

    УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.01.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсад анх удаа 2001 онд жилд 50 мянган тонн хийн конденсат (газрын тос) боловсруулах /СМП-50 модуль/ байгууламж бүхий бага хүчин чадлын үйлдвэр байгуулагдаж, ажиллаж эхэлсэн юм.  Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин …

  • 10 January

    Салхин цэцэг өвчний эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна

    ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор салхин цэцэг өвчний эмийн эмчилгээ 435 мянга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг. 2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 1535 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 235 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. https://emd.gov.mn/news/207

  • 10 January

    Зургаан аймагт ангиографийн оношилгоо эмчилгээг нутагшуулж, 15 аймагт бөөрний дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг боллоо

    Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байна. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий. Өмнө буюу 2020 онд зөвхөн УНТЭ, УХТЭ, УГТЭ-үүдэд тус тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд иргэдийн хувьд хүлээгдэл ихтэй байсан тул төвлөрлийг сааруулах нэн шаардлага байв. Энэ хүрээнд  …

  • 10 January

    Ж.Байгалмаа:Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт “Улбар шар” түвшинд хүрсэн

    Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа “2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу “Улбар шар” түвшинд хүрсэн байна. Уг өвчин сүүлийн гурван долоо хоногт нэмэгдэж байна. Томуугийн өвчлөлийг үүсгэж байгаа вируст В, А, H1N1. …

  • 10 January

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

    Өнөөдөр төмөр замын салбарт цэгцлэх асуудал цөөнгүй байна. Түүний нэг гол тулгуур нь эрх зүйн шинэчлэл. Манай улсын үндэсний төмөр замын сүлжээний урт өнөөдрийн байдлаар 2,964.9 км болж өргөжөөд байна. Өнгөрөгч онд  Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр зам баригдсан. Энэ хэрээр төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өсөж байгаа юм. …

  • 10 January

    Б.Баяраа:УБТЗ-ын дээд шатны дарга нарыг шалгах шаардлагатай

    УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байран дахь дарамт хүчирхийллийн асуудлаар Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2023.01.10/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хурлын эхэнд Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооны  дарга Б.Баяраа “Өчигдрийн шүүх хурлыг харахад уг хэргийг авлигын бус татвараас зайлсхийсэн асуудал мэт ойлгуулахаар боллоо. Яагаад авлигын асуудал вэ гэдгийг тайлбарлая. Энэ асуудлыг УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын …

  • 10 January

    АТГ:Эрүүгийн 3 хэрэгт 51 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 75 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 769 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 10 January

    Оюуныг тэлэх Улаанбаатар хотын номын өргөө

    Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй их хотын иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 43 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хотын нийтийн төв номын санг олон улсын жишигт нийцүүлэх, иргэдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцгой анхаарч, энэ хүрээнд үүрэг өгсөн. …

  • 10 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын давхарласан 18. Ангараг гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 10 January

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар өдөртөө дулаан байна. 2023 оны нэгдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …