Monthly Archives: January 2023

January, 2023

  • 12 January

    Зам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө

    Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ …

  • 12 January

    Н.Сугар: Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна

    Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээг маргааш 11:00-12:30 цаг хүртэл 90 минут зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хог хаягдлын …

  • 12 January

    Ж.Бат-Эрдэнэ:Өнгөрсөн хоёр жилийн 1072 хувьцааны ногдол ашгийг буцааж олгоход санал гаргаж, ажиллана

    УИХ-аас Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан билээ. Үүнтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хийлээ. Тус тогтоолын төслөөр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн нэг сая орчим хүүхдэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр иргэд Эрдэнэс …

  • 12 January

    Монголбанкны Эрдэнэсийн сангаас “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоос гаргажээ

    Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсын хэмжээний ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг билээ. Энэ хүрээнд “Урлаг, спортын алдартнууд” цувралын үргэлжлэл болгон “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргалаа. Энэхүү дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд 1 унцын …

  • 12 January

    “Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд болно

    Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байсан “Х-ТҮЦ” продакшны хамт олон энэ жилийг тайзны уран бүтээлээр эхлүүлж байна. Тус хамт олон өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж байсан юм. Тэгвэл энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ. “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд Т.Бархүү, …

  • 12 January

    Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломжтой болоод байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт зөвлөгөөнд оролцлоо.  Тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг 2023 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг, даалгавар өгч, улс, орон нутгийн цаг үеийн бусад асуудлыг танилцууллаа.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын оргил үед …

  • 12 January

    Иргэдийн орон нутагт шилжин суурьших, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болголоо

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт зөвлөгөөнд оролцлоо. Тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг 2023 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг, даалгавар өгч, улс, орон нутгийн цаг үеийн бусад асуудлыг танилцууллаа.   Төсвийн орлогоо бие даан бүрдүүлж буй …

  • 12 January

    Л.Пүрэвгял: Анхдугаар Үндсэн хуулийг сайн хууль болсон гэж дүгнэнэ

    Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт ой энэ сарын 13-нд  тохионо. Ойн хүрээнд АИХ-ын депутат Л.Пүрэвгялтай ярилцлаа. -Та АИХ-д Баянхонгор аймгийн 89 дүгээр тойргоос сонгогдож байжээ. Тухайн үед депутатуудыг хэрхэн сонгож байв?  -1990 онд анхны чөлөөт ардчилсан сонгууль болсон. Би тухайн үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд сум, нэгдлийн даргаар ажиллаж …

  • 12 January

    Ардын зураач До.Болд “Silk Road” шагнал хүртжээ

    Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд Японы Токио хотын “Токио” музейд зохион байгуулагдсан 48-р Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож, Олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн нийгэмлэгийн “Silk Road” шагналыг хүртсэн байна. Тус шагналыг Японы Канагава мужийн Зураачдын холбооны төлөөлөгч Д.Туул нэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод гардуулан өгчээ.

  • 12 January

    АИ-92 шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх боломж бүрдүүлэх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхийг хүсэв

    Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр (2023.01.11) “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч, айл өрхийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж байна. Улмаар манай улсын инфляц 2022 онд 14.8 …

  • 12 January

    Жүдо:Э.Батжаргал алт, Ч.Сугархүү мөнгөн медаль хүртлээ

    Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн жүдо, самбо бөхийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, жүдо бөхийн 100 кг-ийн жинд ахлах дэслэгч Э.Батжаргал алт, ахлах ахлагч Ч.Сугархүү мөнгө, самбо бөхийн  98 кг-ийн жинд ахлах дэслэгч Э.Батжаргал алт, ахлах ахлагч Ч.Сугархүү, ахлагч Ж.Отгонсайхан нар хүрэл медалийн эзэд боллоо. Тус …

  • 12 January

    “The Asia-Pacific Woman Entrepreneur Award” шагналыг М.Оюундэлгэр хүртлээ

    Ази, Номхон далайн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-оос тус бүс нутгийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйд олгодог “The Asia-Pacific Woman Entrepreneur Award” шагналыг Монгол Улсаас “Монолаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Оюундэлгэр хүртлээ. “Монолаб” ХХК нь лабораторийн шинжилгээ, туршилт судалгаа, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур, урвалж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл, хэрэгцээ шаардлагатай үед …

  • 12 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 20. Бархасвадь гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …

  • 12 January

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсэг,  Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны нэгдүгээр сарын …

  • 11 January

    М.Баяраа: Халиа тошин үүссэн байршилд суваг татан, далан босгож, цас мөсийг цэвэрлэж байна

    Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна. Тухайлбал, энэ жил Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт газар …