Monthly Archives: April 2023

April, 2023

  • 21 April

    БЗД-ийн 19, 24, 31, 32, 40 хороонд замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

    УИХ, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн амьдрах орчныг сайжруулах, төв замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын холбоос замын бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэллээ. Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нар БЗД-ийн зарим хэсгийн засмал зам тавих ажлыг өнгөрсөн оноос эхлэн хийж хэрэгжүүлж байгаа юм. Энэ оны хувьд БЗД-ийн 19, 24, 31, 32, 40 хороонд засмал зам тавихаар төлөвлөж байна. …

  • 21 April

    “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2023” үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

    “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2023” үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2023.04.21/ “Улаанбаатар” зочид буудалд болж байна. Тус эрдэм шинжилгээний хурлыг Отгонтэнгэр их сургууль үндэсний болон олон улсын хэмжээнд 11 дэх жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын онцлог нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилийн зорилгод дэвшүүлсэн: -Хүүхдийн нийгэм сэтгэл зүй, танин …

  • 21 April

    Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ. …

  • 21 April

    Эрдэнэбүрэний усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах газарт ажиллах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч танилцуулав. Монгол Улс хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдэх хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авдаг бөгөөд эрчим хүч хэрэглэгчийн тоо дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өсжээ. Дулааны …

  • 21 April

    The Hu хамтлагийн Европ болон Англи улсад хийх аялан тоглолтынхоо үеэр эх орноо сурталчилна

    Хүннү рок урсгалыг дэлхий дахинд таниулж яваа The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог болон хамтлагийн төлөөлөлтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын гадаад сурталчилгаанд хамтарч ажиллах талаар санал солилцов. Продюсер Б.Дашдондог хэлэхдээ уг санал боломжтой ба менежментийн багтаа уламжилъя гэв. Мөн гаднын Улс орнуудаас Монголд ирж буй The Hu хамтлагийн фенүүдэд зориулж хамтлагийн нэрэмжит соёлын бүтээн байгуулалт хийх, үүгээр дамжуулж аялал жуулчлалын …

  • 21 April

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын шинийн нэгэн. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон  мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Дашнямтай өдөр. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 19 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 21 April

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, …

  • 20 April

    Д.Сумъяабазар: Бид хөрөнгө оруулалтад бүх талын дэмжлэг үзүүлнэ

    НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Өнөөдрийн форумд дэлхийн 40 гаруй улсын 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна. Мөн манай улсад сууж байгаа Элчид сайд яамд, олон улсын байгууллагууд ч идэвхтэй оролцож, …

  • 20 April

    Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт ирэх зун эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзав. Тэр бээр Галдан бошигт, зоригт эх орончдын өлгий нутгийн зон олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчээр хэрэгцээгээ дотоодоос хангах чиглэлээр төр, засгаас баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгөв. Өнөөдөр баруун …

  • 20 April

    Ч.Батзориг: Гол замуудын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийж байна

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригтой ярилцлаа. -Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол түгжрэл. Хотын иргэдийн ажил, амьдралын чанарт шууд нөлөөлөх энэ түгжрэлийг бууруулахын тулд яг одоо ямар арга хэмжээ авч байна вэ? -Ойрын жилүүдэд тулгамдаж буй асуудал бол яах …

  • 20 April

    С.Эрдэнэбат: Авлига, хээл хахуультай тэмцэж төвлөрүүлсэн мөнгийг ард түмэнд бодит цалин хөлс, орлогод зарцуулах шаардлагатай

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн цалин хөлсний асуудлаар ярилцлаа. – Манай улсад өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн үнэлэмж ямар түвшинд байна вэ? – Монгол улсад хөдөлмөрийн үнэлэмж маш муу байгаа. Хөдөлмөрийн үнэлэмжийн хувьд аваад үзэхэд манай улс Ази Номхон далайн бүсдээ нэлээд хойгуур үнэлэгдэж байгаа. Цагийн хөдөлмөрийн доод хэмжээ үндсэндээ НЭГ долларт ч хүрэхгүй байна. Дундаж цалин 1.590.000 …

  • 20 April

    Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбоход санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Улаанбаатар- Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023”-т оролцлоо. Улаанбаатар хотын эдийн засгийг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудаа танилцуулах зорилготой уг форумыг НЗДТГ-аас зохион байгуулж байна. УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн үе үеийн удирдлагууд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт …

  • 20 April

    ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов

    Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын уулзалтын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Үүнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг …

  • 20 April

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 30. Бархасвадь гараг. Шийдэм одтой, таван шар  мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тариалангийн хур буух улирал 16 цаг 14 минутад эхэлнэ. Тухайн өдөр хулгана жилтнээ …

  • 20 April

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй .  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, …