Monthly Archives: April 2023

April, 2023

  • 17 April

    Ү.Оюунзул:Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC барилга, байгууламж барихгүй

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул мэдээлэл хийлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “2009 онд НИТХ-ын тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 1280 га талбайтай баталсан. Гэвч 2014 онд 307 га хасагдаж, 973 га талбайтай баталсан юм. Үүнээс 183 га-д нь ерөнхий төлөвлөгөө баталж, энэ дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийж байгаа. Улс, …

  • 17 April

    Жюү жицүгийн “CONDITION CUP- 2023” тэмцээн эхэллээ

    “ШинэСэгэ Мед” компани “Монголын жюү жицүгийн холбоо”-той хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “CONDITION CUP-2023” тэмцээн өнөөдөр /2023.04.17/ Монгол бөхийн өргөөнд эхэллээ. “CONDITION CUP-2023” тэмцээнийг нээж “Шинэсэгэ Мед” компанийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа, “Монголын жюү жицүгийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ нар үг хэллээ. “ШинэСэгэ Мед” компанийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа тэмцээнийг нээж үг хэлэхдээ “ Та бүхэнтэйгээ хоёр дахь жилдээ уулзаж …

  • 17 April

    Bella seratа: Дэлхийн болон Монголын “Сонгодог”-ууд эгшиглэнэ

    Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Ганболдын Энхнаран (Ena) энэ сарын 18-нд уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тун ховорхон төрдөг дээд нарийн сопрано хоолойтой тал нутгийн дуучин бүсгүй дуурийн урлагийг өөртөө шингээхийн тулд бүтэн 11 жилийг бакалавр, магистрт сурахад зарцуулсан боловсролтой, авьяастай, төрмөл дуучин. Өөрөөр хэлбэл, Монголд таван жил, дуурийн өлгий ОХУ-д зургаан жилийг зарцуулжээ. …

  • 17 April

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 27. Сумъяа гараг. Шувуун хошуут одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

  • 17 April

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос …

  • 14 April

    Topten10 брэндийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ

    Topten10 бэлэн хувцасны брэндийг албан ёсны эрхтэйгээр Имартын Хан-Уул салбарт худалдаалж байна.  TopTen10 брэнд шилдэг SPA брэнд бөгөөд эрэгтэй эмэгтэй бэлэн хувцаснаас гадна хүүхдийн хувцас, дотуур хувцаснуудыг худалдаалдаг БНСУ-ын шилдэг брэнд юм. Дэлхийн загварын чиг хандлага болон дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн материалтай орчин үеийн бэлэн хувцастай учраас Солонгос залуусын №1 сонголт юм. Мөн загвар болон өнгө, размерын хамгийн өргөн сонголттой учраас …

  • 14 April

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.04.14) “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байна.  Онцгой …

  • 14 April

    “Ханбогд Кашимер” компани жилд 150,000 ширхэг нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “МонЛабел” ХХК-д ажиллалаа. 2004 онд байгуулагдсан тус компани бүх төрлийн хүнс, ус, ундаа, ахуйн болон гоо сайхан, бусад бүтээгдэхүүний хаяг, шошго, баглаа, боодол үйлдвэрлэдэг. 2011 онд Лондон хотноо “Олон улсын чанарын алтан титэм”-ийг салбартаа анх удаа авч, 2019 онд ISO 9001:2015 олон улсын чанарын тогтолцоо нэвтрүүлжээ. “Хүнсний хангамж, …

  • 14 April

    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюу Толгойн гүний уурхайн талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Оюу Толгойн гүний уурхайн талаар асуулга тавьжээ. Тэрбээр өнөөдөр ( 2023.04.14 )  энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулгадаа, Оюу толгойн гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт гэдэг. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн …

  • 14 April

    “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд нэр дэвшлээ

    Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадмын 2023 оны “Un Certain Regard” төрөлд “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” кино албан ёсоор нэр дэвшиж буйг өчигдөр Каннын кино наадмаас зарлалаа. Ингэснээр “Амигдала филмьс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшсэн кино болж байна. “Un Certain Regard” гэх төрлийг 1998 …

  • 14 April

    Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг шууд дамжуулдаг боллоо

    Төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, авлигаас ангид, түргэн шуурхай хүргэх зорилгоор Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг цахимаар шууд дамжуулдаг боллоо. Ийнхүү иргэд тухайн хурлаар хэлэлцэж буй асуудал, мэдээллийг ил тод хүлээн авах, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэж буй. Тус зөвлөл нь Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга нар болон УБЗАА, Нийслэлийн Газар зохион …

  • 14 April

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль оюутнууддаа “Дасгалжуулагч” киног үнэ төлбөргүй үзүүллээ

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагын багийн зүгээс оюутан залууст эрдэм мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ хүний мөс, энэрэх сэтгэлтэй, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Оюутан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, спорт олон нийтийн арга хэмжээ, хүний хөгжлийн лекц сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагууд оюутнууддаа “Улаанбаатар” олон улсын кино наадам, болон Монголын …

  • 14 April

    М.Баяраа:Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангах, үнийг тогтвортой байлгах нь маш чухал

    Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангах хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хүнсний ногооны тариалалт, борлуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Тодруулбал, газар тариалан, төмс, хүнсний ногооны бөөний болон жижиглэнгийн худалдаа, хадгалалт, түгээлтийн үйлчилгээ эрхэлдэг 11 байгууллагын төлөөөлөлтэй уулзаж тулгамдсан асуудлууд болон хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах талаар хэлэлцлээ. Улаанбаатар …

  • 14 April

    3Х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох “Дэлхийн гран-при” Улаанбаатарт болно

    НЗДТГ болон Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд 3X3 сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна. Тухайлбал, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг Хотын даргын нэрэмжит болгон жил бүр зохион байгуулах юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын …

  • 14 April

    “Maxim mocha gold mild” нэрийн кофег худалдан авахдаа дуусах хугацааг нь сайн шалгаарай

    Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын “Dongsuh Foods” компанийн Чанвон дахь үйлдвэртээ хийсэн “Maxim Mocha Gold” кофены найрлагад силиконы агууламж илэрсэн тухай мэдээлэл цацагдаж, кофе хэрэглэгчдийг чамгүй бухимдуулж, силиконы агууламжтай кофе Монголд орж ирсэн, худалдаалагдсан бол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуулт хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагаас олон ирсэн. Тиймээс энэ мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажил хийсэн ЭМЯ-ны Салбарын хяналтын …