Monthly Archives: April 2023

April, 2023

  • 26 April

    Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байна

    Өнөөдөр /2023.04.26/ Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.  Мөн баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатайг сэрэмжлүүлэв. Үүнээс үүдэн Авто замын зорчих хэсэгт шар ус урсах, шөнөдөө мөстөж халтиргаа …

  • 26 April

    Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, баялгийг ард иргэдэд тэгш, шударга, хүртээмжтэй болгох тогтолцоог бий болгох чиглэл өгсөн

    Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг Төрийн ордонд /2023.04.26/ эхэллээ. Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт улс төрийн 36 намын удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөгчид оролцож байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн …

  • 26 April

    С.Дэмбэрэл: Мөнгө зарахгүйгээр зохион байгуулалт, менежментээ сайжруулбал эдийн засагт өсөлт гаргаж болдгийг харууллаа

    Манай улсын эдийн засаг энэ онд 5.3 хувийн өсөлттэй гарсан. Цаашлаад улсын төсөв 500 тэрбумын ашигтай гарсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан билээ. Тэгвэл энэ өсөлт ард иргэдийн амьдралд хэдийгээс мэдрэгдэж эхлэх вэ, цаашид тогтвортой өсгөхөд юунд анхаарах шаардлагатай талаар эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлууд үр дүнгээ өгч байгаа эсэх мөн цаашид юунд анхаарах …

  • 26 April

    Засгийн газар авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.26/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал: – Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, – Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар, – Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн олон улсын аудитын дүгнэлт, 2022 оны үйл …

  • 26 April

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 6. Буд гараг. Өглөгт охин одтой, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг …

  • 26 April

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын …

  • 25 April

    Тогтвортой хөгжлийн боловсролын сайн туршлагуудыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломж бүрдлээ

    Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Тогтвортой хөгжлийн боловсрол-II /ТХБ-II/ төслийн удирдах хорооны сүүлийн буюу 6-р хуралдаан өнөөдөр болж, төслийн 2020-2023 оны үйл ажиллагаа, мөн төслийн оролцогч талуудын үйл ажиллагааны үр дүнг тус тус танилцуулж хэлэлцүүллээ. Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх арга зам, үйл ажиллагаа, бүх түвшний боловсролын сургалт үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг тусган …

  • 25 April

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудаг хүндэтгэн бараалхаж, өдрийн зоог барив. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.Талууд хоёр улсын худалдааны нийт эргэлт 2022 онд түүхэн дээд хэмжээнд буюу 100 орчим сая ам.долларт хүрч, сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэнийг онцолж, хоёр орны …

  • 25 April

    Г.Тэнүүн-Эрдэнэ: Түнтүүлэйгийн дүрдээ зориулж хөдөө очиж нэг сарын хугацаанд морь унаж сурсан

    Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт “Эргэж ирэхгүй намар” киноны Түнтүүлэйгийн дүрд тоглосон Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ уригдан оролцлоо. Тэрбээр 2023 оны гуравдугаар сард Швейцар улсын “Festival International du Film de Fribourg” Олон Улсын кино наадмын “Special mention-Best Actor” Шилдэг дүрийн шагналыг Түнтүүлэйгийн дүрээр хүртсэн билээ.

  • 25 April

    “U money” картыг “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшнээр цэнэглэнэ

     Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн хэмжээнд хийж буй автобусны парк шинэчлэл болон нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сард  136, хоёрдугаар сард 88 буюу нийт 224 автобусаар парк шинэчлэл хийсэн. Үүнээс Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 112, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т …

  • 25 April

    “Амгалан амаржих газар”-т ходоод, улаан хоолойн дурангийн оношилгоо хийж эхэллээ

    “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь тусламж, үйлчилгээний нэр, төрлөө нэмэгдүүлж өнөөдөр /2023-04-24/-өөс ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний дурангийн оношилгоог хийж эхэллээ. Тус эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх өндөр хүчин чадал бүхий олон үйлдэлт дурангийн иж бүрдэл, автомат угаалга, ариутгалын машин бүхий зориулалтын кабинетийг байгуулж, мэргэжлийн баг бүрэлдэхүүн эрт илрүүлэг шинжилгээг хийж байна.  Манай …

  • 25 April

    Монголд анх удаа дээд мөчний ясны том хэмжээтэй хавдрын хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ХҮСҮСТ-ийн дарга М.Отгонбаяраар ахлуулсан үений мэс заслын баг Монгол Улсад анх удаа атгаал ясны дээд хэсгийн гуравны хоёрыг хамарсан том хэмжээний ясны хортой (osteosarcoma) хавдрын тохиолдолд хавдрыг бүхэлд нь авч мега-протез суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Ясны хавдрын үед том хэмжээний имплант суулгах мэс заслыг анх 2015 оноос эхлэн доод мөчдөд хийж эхэлсэн ба энэ …

  • 25 April

    Гэмтэл согог судлалын үндэсний төв “Emsey” эмнэлэгтэй хамтран нуруу, нугасны үзлэг, эмчилгээ хийнэ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирэх тавдугаар сард Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлэгтэй хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношилгоо, мэс заслын эмчилгээ хийхээр боллоо. Тус үзлэг, оношилгоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар, Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлгийн доктор, профессор Мехмет Авдоган, Бирол Баятан, Мустафа Кемал эмч нартай хамтран хийх юм. …

  • 25 April

    ЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс

    Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүн бүрийн хувьд өглөөний цай нь өдөр тутмын хоол хүнсний салшгүй нэг хэсэг билээ. Өдөр бүр өглөөний цайгаа тогтмол уух нь чухал. Учир нь өглөөний цай нь уураг, аминдэм , нүүрс ус, төмөр, кальци зэрэг шим тэжээлийн бодисуудын чухал эх үүсвэр болохоос гадна хүүхдийн өсөлт хөгжилтөд чухал юм. ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ЯАГААД ЧУХАЛ БАЙДАГ ВЭ? Өдрийн …

  • 25 April

    Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

    Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь борлуулалтын үндсэн 7 дараалал, тэдгээрийг практикт хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгож өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ дээр дасгал ажлуудаа хийж гүйцэтгэх замаар суралцагчийн ур чадварыг өсгөдөг давуу талуудтай. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР СУРГАЛТ: 2023 оны 04 сарын 29-ны Бямба гарагт  11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Сургалтын талаарх  мэдээллийг 70001123, 94061123, 94071123 дугаараас лавлана уу. Онлайнаар …