Monthly Archives: May 2023

May, 2023

  • 22 May

    Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийв. Энэ нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах зорилготой юм. Монгол Улс Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг …

  • 22 May

    Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Уулзалт, хэлэлцээ үр дүнтэй болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө …

  • 22 May

    Г.Занданшатар:Гишүүд тойрогтоо идэвх чармайлттай ажиллах, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох хэрэгтэй

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 19-ны өдрийн  хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал хэлж, Ажлын хэсгийн хуралдаанаар Үндсэн хуульд …

  • 22 May

    Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 3. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр. Балжиннямтай өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 22 May

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    2023 оны тавдугаар сарын 22-ны  08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, говь, талын …

  • 19 May

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид тарьсан модоо усалж, нөхөн тарилт хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон манлайлан оролцож Монгол орны 3 бүс нутагт 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулах “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, газрын доройтол, элсний нүүлтийг сааруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК  болон ЭТТ ХК-ийн охин компаниуд 62 сая мод, Хуурай хээрийн бүсэд …

  • 19 May

    Жолооч нар товчоодоор нэвтэрсэн цахим төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байна

    Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гарсны дагуу Зам тээврийн хөгжлийн яам өнгөрөгч оны 10-р сараас эхэлж төлбөр авах цэгүүдийг цахимжуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл иргэдийн ярьж заншснаар хот, орон нутгийн замруу орж гарах товчоогоор нэвтэрхэд суудлын тэрэг 1000 төгрөг төлдөг байсан бол үүнийг бэлнээр авахаа больж таны авто машины дугаараар …

  • 19 May

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны ТОП-2 дахь төрийн өмчит аж ахуйн нэгжээр шалгарлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 онд онцгой дэглэм тогтоож компанийн менежмент, засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт хоёр дахин нэмэгдэж Монгол Улсад орж ирэх валютын нөөцийг нэмэгдүүлэн Улсын төсөвт 1,5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Монгол Улсад төлсөн татвар, борлуулалтын орлогоороо хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж 2022 оны топ-10 төрийн өмчит компанийн нэгээр шалгарлаа.

  • 19 May

    НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Дээд түвшний уулзалтад оролцож байна

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг дүгнэх дээд түвшний уулзалт”АНУ-ын Нью Иорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд  эхэллээ. “Гамшигт тэсвэртэй ирээдүйг бүтээхийн тулд үйл хэргээ нэгтгэн гамшгийн эрсдэлийг бууруулна” уриатай зохион байгуулагдаж байгаа тус уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан,  ОБЕГ-ын дарга хошууч генерал …

  • 19 May

    Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр  Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна. Иймд: Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Тээврийн хэрэгслийн жолооч нар …

  • 19 May

    Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын ажил энэ сард эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун босоо буюу Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг Нарийнсухайтын төмөр зам ХХК-д олгохоор шийдвэрлэлээ. Эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын төмөр замыг барих тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч байсан юм. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлж, 2023 оны 10 …

  • 19 May

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 30. Сугар гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, …

  • 18 May

    Л.Оюун-Эрдэнэ:Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг саадгүй авах, төрөөс үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын тусгай олимпын зуны их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. ​Уулзалтад Oлон улсын тусгай олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Фергуссон, тусхорооны ТУЗ-ийн гишүүн Луйс Бэнгино Алфредо Галлегос Чирибога, бүсийн ерөнхийлөгч Фрийда М.Фунг, зүүн бүсийн хөгжлийн дэд ерөнхийлөгч Чау Ийжү Дэйсси нарын төлөөлөгчид оролцлоо. Тэргүүн дэд ерөнхийлөгч Шон …

  • 18 May

    С.Амарсайхан: Өглөө ажилдаа гарсан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд ажиллаад буцаж гэртээ харьдаг байх ёстой

    “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний II чуулган”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Чуулганыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний тав дахь хөтөлбөр”-ийг 1997-2020 онуудад батлан, тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Хөдөлмөрийн харилцаанд оролцож буй ажил олгогч, ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, …

  • 18 May

    “Тэрбум мод”:Өнгөрсөн жил тарьсан моддын ургалт 90 гаруй хувьтай байна

    Бүх нийтээр мод тарих өдөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна. Нийслэлийн хувьд энэ жил найман байршилд мод тарьж, арчилж буй юм. Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга О.Тэмүүжин: -Манайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж зэрэг 300 гаруй байгууллага …