Monthly Archives: May 2023

May, 2023

  • 18 May

    ТБХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ

     Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.18) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 11 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.   Эхлээд Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиуд дахь …

  • 18 May

    Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана

    Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Үндэсний шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийг 22 дахь жилдээ тодруулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа. Энэ жилийн хувьд зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн шилдэг аж ахуйн нэгжээр өргөмжилж буй нь онцлог. Шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын …

  • 18 May

    Б.Өнөрмаа: Цахим орчинд иргэд хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл оруулахад бүртгэж шалгадаггүй нь судалгаагаар харагдсан

    Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл” сэдвээр хавсарга судалгаа хийжээ. Энэхүү судалгааны үр дүнгийн талаар тус хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Өнөрмаатай ярилцлаа. -Судалгаа хийх болсон үндэслэл, шалтгааны талаар та танилцуулна уу? -Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалтын шатанд эрүүл …

  • 18 May

    “Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно

    Монголын банкны холбоо, арилжааны банкууд болон Монгол банкны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан 34 төсөлд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо. Нийт төслийн хүрээнд 37 га талбайд 105 гаруй мянган мод тарьж ургуулан, 20 мянган м.кв ногоон байгууламж бий болгох юм. Мөн 70 гаруй ногоон ажлын байр бий болж, гурван төрлийн шинэ технологи, инновацын шийдэл нэвтрэхээс гадна төрийн өмчийн ерөнхий …

  • 18 May

    Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аян эхэллээ

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан …

  • 18 May

    “Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөг Улаанбаатар хотод болно

    Хэнтий аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөгийг 5-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгөөр орон нутгийн онцлог, давуу тал болон Улаанбаатар хотоос Хэнтий аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа боломж, бодлого төлөвлөлтөө танилцуулна. …

  • 18 May

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 29. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, бич …

  • 18 May

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэж, нутгийн хойд хэсгээр нойтон цас орох тул замд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, …

  • 17 May

    Төв аймгийн Борнуур сум хаврын тариалалтаа эхэлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Борнуур сумын газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус сумын 30 орчим аж ахуйн нэгж, 400 өрх нийт 700 га талбайд төмс, 400 га талбайд хүнсний ногоо, тус бүр 1,000 га талбайд үр тариа, малын тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төмс 160 га талбайд, хүнсний ногоо …

  • 17 May

    С.Эрдэнэбат:Төсвийн тодотгол хийж, цалин хөлсийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн

    МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэрийн талаар тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн оны сүүл болон энэ оны эхэнд цалин хөлс нэмэгдүүлэхэд соёл урлаг, МСҮТ зэрэг салбаруудын цалинг өөрсдийн санхүүжилтээр нэмэгдүүлэх боломжтой болгох байдлаар орхигдуулж огт нэмэгдээгүй үлдсэн. Тухайлбал соёл урлагийн салбарын дундаж цалин 760,000 төгрөг, үйлчилгээний ажилчид нь 565,000 төгрөгийн цалинтай байна. Мөн боловсролын салбарт гэхэд цалин харилцан адилгүй буюу …

  • 17 May

    АБГББХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн гараагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн …

  • 17 May

    УИХ-ын дарга хүний эрх зөрчигдөж буй газар бүрд хүрч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдийг өнөөдөр ( 2023.05.17) хүлээн авч уулзлаа.  Тэрбээр ярианыхаа эхэнд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах үеэр хэд хэдэн асуудал хөндөгдөж байсны нэг нь хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, санал шүүмжлэл байсан. Энэ асуудалд Улсын Их Хурал онцгойлон …

  • 17 May

    Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо. Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан хувьцааны 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшихээр шийдвэрлэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нарийнсухайтын нүүрсний орд …

  • 17 May

    Т.Доржханд: Гишүүдийн тоог 126 болговол өнөөдрийн 76 гишүүнд зарцуулж буй зардлыг өсгөхгүй

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өнөөдөр (2023.05.17) Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд төслийн талаар танилцуулж, тэднээс санал авсан. Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлэг өрнөх юм. Д.Тогтохсүрэн: …

  • 17 May

    Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг чөлөөллөө Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн, Дашпунцагийн Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцрууллаа. Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл …