Соёлын сайд Ч.Номин өнөөдрийн (2023.05.17) Засгийн газрын хуралдаанд “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг танилцуулж, батлууллаа. Ингэснээр 2023 оны байдлаар орон нутгийн өмчийн соёлын байгууллагад ажиллаж байгаа 3002 албан хаагч таван жилд тутамд олгох мөнгөн тэтгэмжийг авах юм.Тэтгэмжийг олгоход нийт 13.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд ТҮ ангиллын 886 албан хаагчид 3.7 тэрбум төгрөг, ТҮСУ ангиллын …
Monthly Archives: May 2023
May, 2023
-
17 May
Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг БШУ-ны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Соёлын тухай хуулийн дагуу Орон нутагт ажиллаж буй соёлын салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Манай …
-
17 May
Ч.Номин: Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалинг БШУ-ны салбартай дүйцүүлж нэмнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.05.17/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин хөлсний асуудал байнга яригдаж байдаг. Энэ бол сүүлийн 20 гаруй жил бугшсан соёлын яамгүй байснаас үүдэн гарсан асуудал. Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байгаа. Ер нь дундаж цалин …
-
17 May
Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, намын жагсаалтаар 50 гишүүн сонгоно
УИХ-д суудалтай намын төлөөлөл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: ҮХӨ-ийг хийхдээ хоёр үндсэн зарчим барьж ажилладаг. Нэгд, олон нийтийн санал бодлыг сонсож, тусгах. УИХ-ын гишүүд өнгөрсөн 7 хоногт тойрогтоо ажилласан. Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн ч гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжээгүй. АН 60:40 болгох санал гаргасан. Тиймээс бид 60:40 болгох саналыг …
-
17 May
Богд хааны ордон музейн засварыг Энэтхэгийн сэргээн засварлагчидтай хамтарч хийнэ
Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хэрэгжүүлж буй соёлын хамтын ажиллагааны хүрээнд урлаг, уран бүтээл, утга зохиолын ажилтнуудын өргөн хүрээг хамарсан олон улсын фестиваль, форум зохион байгуулагдаж байгааг талууд уулзалтын эхэнд онцлон тэмдэглээд цаашид хамтарч хэрэгжүүлэх ажлын хүрээнд санал солилцов. Тухайлбал, Соёлын сайд …
-
17 May
CORPORATE TRAINING- Борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт энэ сарын 20-нд болно
Corporate Training компаниас борлуулалтын ажилтан болон борлуулалтын менежерүүдэд зориулсан сургалтыг тавдугаар сарын 20-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Тус сургалтаар борлуулалтын мэргэжилтнүүд та бүхэнд доорх хөтөлбөрийн дагуу борлуулалтын үндсэн 7 дараалал, тэдгээрийг практикт хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгож, тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд тулгуурласан дасгал ажлуудыг гүйцэтгэх замаар суралцагчийн ур чадварыг өсгөх боломжийг олгодгоороо давуу талтай юм. …
-
17 May
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 26 тэрбум гаруй төгрөгийн зээл олгоод байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл бизнес маркет” ХХК-ийн “Дөрвөн улирал” хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус хүлэмж нь нэг дор 10,000 үрсэлгээ гаргаж, сард 20 тн, жилд 150-200 тн ургац хураан авах хүчин чадалтай. Цаашид 20.000 кв.м шилэн хүлэмж ашиглалтад оруулж, нарийн ногоог төрөлжүүлэн тариалах, 50-70 …
-
17 May
Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр …
-
17 May
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар: – Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, – “Петро дачин Тамсаг” ХХК болон “Дошен газрын тос Монгол” ХХК-ийн газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, – Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, – “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, …
-
17 May
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 28. Буд гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ мөрөг …
-
17 May
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга …
-
16 May
М.Баяраа: УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долоодугаар сард дуусна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүр хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл УДЭТ-ын өмнөх талбайд хийх тохижилт, гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил цэцэрлэг болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажил долоодугаар сард дуусна. Хотын …
-
16 May
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 5 сарын 15-ны байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар давлаа
Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнө буюу 2022 оны 5 дугаар сард 574 мянган тонн нүүрс борлуулсан бол 2023 оны 5 сарын 15-ны өдрийн байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын тоо хэмжээ 17 дахин, борлуулалтын орлого 14 дахин тус тус өссөн үзүүлэлт юм. Тус компани …
-
16 May
МАН-ын бүлэг:Холимог тогтолцоог иргэд ойлгож, дэмжиж байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.16/ хуралдаж, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан байдал, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Орон нутагт ажилласан гишүүдийн зүгээс гурван зүйлийг онцолж байна. -Холимог тогтолцоог иргэд ойлгож, дэмжиж байна. Иймд холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах боломжтой гэж үзлээ. -Иргэдээс гишүүдийн тоог 152-оос бууруулах санал давамгайлсан. -Харьцааны тухайд мажоритар тогтолцоо давамгай байх ёстой гэж …
-
16 May
Д.Мөнх-Эрдэнэ: Зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон
Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг нийслэлийн зүгээс хэрхэн дэмжиж, яаж хамтран ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог байсан 74 төрлийн зөвшөөрлийг 2022 оны босгон дээр хүчингүй болгосон нь иргэд, аж ахуйн нэгжид том нөлөө үзүүлсэн. Тэгвэл өдгөө энэ тоо 134 болж, иргэд, аж ахуйн нэгжийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл