“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 5 сарын 15-ны байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар давлаа

Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнө буюу 2022 оны 5 дугаар сард 574 мянган тонн нүүрс борлуулсан бол 2023 оны 5 сарын 15-ны өдрийн байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар хүрлээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын тоо хэмжээ 17 дахин, борлуулалтын орлого 14 дахин тус тус өссөн үзүүлэлт юм.

Тус компани 2022 онд 11,5 сая тонн нүүрс борлуулсан бол 2023 онд 30 сая тонн нүүрс борлуулж Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд томоохон дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Санал болгох мэдээ

“Админерал” ХХК-тэй холбоотой Цогтцэций сумын хоёр албан тушаалтныг шүүх ялласнаар асуудал дуусах уу, харин эхлэх үү, Б.Энхбаяр сайдаа?

Ойрын өдрүүдэд эрх мэдэл, албан тушаалын “Ирүүл тулаан”-д Д.Амарбаясгаланг дуудаж “ялсан” Г.Занданшатар, түүний толгойлсон Засгийн …