Monthly Archives: June 2023

June, 2023

  • 9 June

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална. 2023 оны зургаадугаар сарын 09-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салххи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур …

  • 8 June

    Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо

    Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.  Дуут дохио дуугарах үеэр иргэд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад идэвхтэй оролцсон юм. Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн …

  • 8 June

    SOFT SKILLS ЕБС-ийн Ахлах ангийн сурагчид, оюутан залууст зориулсан сургалтын бүртгэл эхэллээ

    ЕБС -ийн ахлах ангийн сурагчид, оюутан залуучуудад зориулсан SOFT SKILLS сургалт бүртгэлээ авч эхэллээ. Энэхүү сургалтанд хамрагдсанаар 21 дүгээр зууны түлхүүр ур чадваруудыг эзэмших суурь тавигдана. Зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх боломж. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Сургалт 2023 оны 06 сарын 19-наас 30-ний хооронд 09:00- 12:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас Онлайнаар бүртгүүлэх бол доорх …

  • 8 June

    Б.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь үр дүн авчирна

    Монголбанк, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсантай холбогдуулан Монголбанкы Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцав. Иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажилд орон нутгийг яагаад онцлох болсон бэ? Олон улсын жишгээр үндэсний стратегийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь тухайн орны санхүүгийн зах зээлийн хөгжлийн түвшин, …

  • 8 June

    LEADERS OF TOMORROW -Менежерийн харилцааны ур чадварын сургалтын бүртгэл эхэллээ

    Байгууллагын түлхүүр ажилтнуудыг бэлтгэх бүтэн жилийн хөтөлбөртэй цуврал сургалт энэ сарын элсэлтээ МЕНЕЖЕРИЙН ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР  сэдэвтэйгээр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сургалтанд хамрагдсанаар ажлын байр, хамт олны эерэг уур амьсгалыг бий болгож, хамт олноо дэмжигч, харилцааны МАНЛАЙЛАГЧ менежерүүд бий болох юм СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Сургалт 2023 оны 06 сарын 22-наас 28-ний хооронд  18:00- 21:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас Онлайнаар бүртгүүлэх бол доорх холбоос дээр дарна уу

  • 8 June

    Ceo plus – Захирлуудад зориулсан сургалт энэ сарын 14-нд болно

    Корпорэйт Трейнинг компаниас зохион байгуулдаг Ceo plus – Захирлуудад зориулсан сургалт энэ сарын 14-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Байгууллагын УДИРДЛАГЫН ТҮВШНИЙ АЖИЛТНУУДАД зориулсан CEO PLUS сургалтаас: АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛСдээ тулгуурлан УРТ ХУГАЦААНЫ СТРАТЕГИ хэрхэн боловсруулж СИСТЕМТЭЙ ГҮЙЦЭТГЭЛ САНХҮҮ БОЛБОН МӨНГӨН УРСГАЛ,ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН тэнцвэртэй чанарыг хангах Үйл ажиллагаагаа илүү ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ Алба нэгжажилтан бүрийн ГҮЙЦЭТГЭЛИЙГ УДИРДАХ БОЛОМЖИЙН талаар мэдлэг олж авах. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР СУРГАГЧ БАГШ НАР Сургалт 2023 оны 06 сарын 14-наас 21-ний хооронд  18:00- 21:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас Онлайнаар бүртгүүлэх бол доорх холбоос дээр дарна уу https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc7DMa4GBOsyrcDFU5q0OxTWO2fgARjcascqRvoXu4UumrCQw/viewform    

  • 8 June

    Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

    Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.08) Улсын Их Хурлын …

  • 8 June

    Н.Учрал:Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийн хурдасгуурыг ашиглахгүйгээр аль ч салбарыг бүтээмжтэй, үр ашигтайгаар хөгжүүлэх боломжгүй

    Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын “ICT Expo-2023” энэ жил “Mindgolia” буюу “Мэдлэгт суурилсан эдийн засаг” уриан дор зургаадугаар сарын 9-11-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Энэ үеэр Монгол Улс дахь цахим шилжилтийн ололт амжилт, ахиц дэвшлийг сурталчлан таниулж, бататгах юм. Мөн жил бүр “ICT Еxpo” арга хэмжээний хүрээнд “ICT Forum” зохион байгуулж, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйн …

  • 8 June

    УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар болон О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын гишүүдийн тус тусдаа боловсруулж, өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх тухай Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. …

  • 8 June

    Ц.Жамбалдорж: Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдийн жагсаалтад эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх бодлогыг намууд баримталж байгаа

    Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү уулзалтын талаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа. -Та энэхүү чуулга …

  • 8 June

    Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг 16:00 цагт зохион байгуулна

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран Стратегийн команд штабын сургуулийг анх удаа зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар …

  • 8 June

    Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”компани,  сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал,  сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Монгол Улсын интернэтийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилтын станцуудаа …

  • 8 June

    “Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо

    Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон. Тус онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ, Төрийн нууцад хамаарах …

  • 8 June

    Авто зам засвар арчлалтын төрийн өмчит компаниудыг нэгтгэж, 34 хүртэлх хувийг биржээр олон нийтэд нээлттэй арилжина

    “Шинэ сэргэлтийн бодлого”-д заасан төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчийн бодлого, шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төрийн өмчит авто зам засвар арчлалтын компанийн бүтцийг оновчтой болгох, засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилгоор төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 …

  • 8 June

    Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын зээлийн санд хөндлөнгийн шинжээчдийн баг үнэлгээ  хийж, тус сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтын үйл явцад процессын дахин инженерчлэл хийх замаар ил тод, тэгш, шударга, хүртээмжтэй, тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ. Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр зээл, тэтгэлэг, дэмжлэг олгох үйл явцыг сайжруулахад дийлэнх процессыг боловсролын зээлийн санд төвлөрүүлэх, хүний оролцоог багасгах, тэргүүлэх мэргэжлийн чиглэл, …