Monthly Archives: June 2023

June, 2023

  • 30 June

    Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

    Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Энэ удаагийн баяр наадмын тасалбар болон автомашины зогсоолын зөвшөөрлийг 7 сарын 1-ний 11.00 цагаас эхлэн худалдаалах бөгөөд  зогсоолын зөвшөөрлийг 1 хүнд 5 хүртэлх тоогоор авч болохоор зохицуулсан бол наадмын тасалбарыг SHOPPY компани …

  • 30 June

    БНХАУ-ын Засгийн газар аялахад хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалтад Монгол улсыг оруулжээ

    Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх,бодит дэмжлэг өгөх шийдвэрлэх уулзалтууд хийж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд Сайд Лү Инчуань Монгол Улсын БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч айлчлалын хэлэлцээрт орсон аялал жуулчлалын асуудлын мөрөөр хамтарч ажиллах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцлоо. Уулзалтын …

  • 30 June

    АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх 2-р шатны төсөл эхэллээ

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх 2-р шатны төслийн хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурал 6-р сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа, Жайка Олон …

  • 30 June

    Г.Занданшатар: Төр дангаараа авлигын эсрэг тэмцэх биш бүх нийтээр, хамтын хүчин чармайлтаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг анх 2016 онд баталсан, энэ удаа 11 зорилгыг дэвшүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталлаа. Энэ хүрээнд улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах …

  • 30 June

    С.Батдөл нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлууллаа

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад эхлэхээр товлосон. Шүүгдэгч С.Батдөл нь хоёр өмгөөлөгчтэйгөөс өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн өмгөөлөгч С.Мөнхтулгаас татгалзаж,  өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй өмгөөлөгч Д.Амаржаргалтай …

  • 30 June

    Чанхи Ли:Хөдөлмөрийн зах зээлээ дэмжих, залуусын ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр гурван тал хамтран ажиллах нь чухал

      Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг бөгөөд Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг тогтоож, хөдөлмөрийн хүрээний эрхүүдийг хангах, зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн асуудлаарх нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг. “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн ажлын албатай хамтран ОУХБ-ын Хятад, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал …

  • 30 June

    С.Амарсайхан: Нэгэн зэрэг наадмаа тэмдэглэж, амарсан шиг амарчихаад намрынхаа ажилд ордог хандлага, системтэй болох шаардлагатай

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Наадмыг зохион байгуулах комиссыг Шадар сайд ахалдаг. Тэр утгаараа энэ жилийн наадмын бэлтгэл ажил хангагдаж байна уу? -Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо чиглэл чиглэлээрээ үйл ажиллагаануудаа хариуцаад бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Баяр болоход цөөхөн хоног үлдсэн. …

  • 30 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урд хөршид хийж буй албан айлчлалын онцлог

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, инноваци зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар тохиролцсон үр дүнтэй айлчлал болж байна. Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн албан айлчлалын зарим онцлогийн товчлон дүгнэж өгүүлье. 1. Хятадын шинэ Ерөнхий сайдын …

  • 30 June

    Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлууллаа

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар” нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2023.06.30/ 09.00 цагт товлосон. Гэвч шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “…шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт…” шүүхэд ирүүлсэн, Мөн шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нар нь “…шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах…” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч “шүүгдэгч Ц.Хулан”-ийн өмгөөлүүлэх …

  • 30 June

    Төв аймгийн 100 жилийн ойн наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна

    Энэ жил Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгуудын  түүхт 100 жилийн ой тохиож байна. Засгийн газрын баталсан тогтоолоор Говь-Алтай аймаг наймдугаар сарын 1, 2-нд, Архангай аймаг 7-р сарын 26-28-нд, Завхан аймаг 7-р сарын 30, 31-нд, Төв аймаг 27-29-нд, Хэнтий аймаг 27, 28-нд тэмдэглэхээр болсон.  Тэгвэл Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болжээ. Түүний хувьд мөн Төв …

  • 30 June

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд 11 хоногийн хугацаа үлдээд байна. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст 218 хүн ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил 80 хувьтай хангагдсан. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Баяр наадмын 11, 12-ны тасалбарыг тусад нь борлуулахаар …

  • 30 June

    Үндэсний бөхийн ам авах үйл явцыг дэлгэцээр дамжуулна

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлт  орно. -Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ. -Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авхуулсны дараагаар завсарлана. -Нэг бөх таван минутад багтаан ам авна. -Ам авахдаа утсаар ярихыг хориглоно. -Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой  бөхөд хүндэтгэл үзүүлнэ. -Монгол туургатны /Тува, …

  • 30 June

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг БНСУ-ын Эва Вүүмэн их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг БНСУ-ын Эва Вүүмэн эмэгтэйчүүдийн Их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Бид 2022 оноос хойш уулзалтуудыг хийж, өнөөдөр албан хэлэлцээрийг дүгнэж хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. БНСУ-ын Эва Вүүмэн эмэгтэйчүүдийн Их сургуулийн эмнэлэг нь хоёр салбар эмнэлэгтэй ба Сөүл дэх салбар эмнэлэг нь 1014 ортой, орчин үеийн …

  • 30 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Welcome to Mongolia” арга хэмжээнд оролцлоо

    Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг онцгойлон дэмжиж, олон улсад Монгол Улсыг сурталчлах бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож ”Улс хоорондын найрсаг харилцааны суурь нь …

  • 30 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын 12. Бархасвадь гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …