Monthly Archives: June 2023

June, 2023

  • 28 June

    “Соёлын наадам” 15 дахь жилдээ Хүй долоон худагт зохион байгуулагдана

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2023 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдөр, уяачдын наадмыг 07 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна. Нүүдэлчин монголчуудын өвөг …

  • 28 June

    Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр нэгдсэн байр суурьт хүрлээ

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи” группийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн …

  • 28 June

    Б.Батцэцэг: Эмэгтэй удирдагчид нийгмийн харилцааны бүх салбарт эерэг үр нөлөө үзүүлдэг нь олон баримтаар нотлогдсон

    Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 29-30-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ярилцлага өглөө. -Энэ сарын сүүлчээр манай улсад Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болох гэж байна. Энэхүү уулзалтын ач холбогдол, агуулгын талаар мэдээлэл өгнө үү? -Олон улсын …

  • 28 June

    Ковидын төсвөөр нээлттэй сонсгол хийнэ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хурал өчигдөр /2023.06.27/ боллоо. Тус хурлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналын дагуу Коронавируст халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл тусламж, дотоодын иргэн, аж ахуй нэгжүүдийн  хандив тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсголыг …

  • 28 June

    Х.Хэрлэн: “УБТЗ” ХНН 74 жилийн түүхэндээ тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг давж чадлаа

     “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнтэй ярилцлаа. – Та ковид цар тахлын хүнд үед УБТЗ-ын даргаар томилогдсон. Анх ажлаа хүлээж авахад нөхцөл байдал ямар байв. Хүндрэлээс гарахын тулд ямар ажлууд хийв. – 2 жил шахам хугацааны өмнө намайг ажлаа хүлээж авч байх үе бол дэлхий нийтэд ковид цар тахлын халдвар эрчимтэй тархсан, улс орнуудын хоорондын ачаа тээвэр үлэмж хэмжээгээр багасаж үүнээс улбаалж …

  • 28 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж, яриа хэлэлцээний түвшинд байсан асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдлээ

    БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 27-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Ши Жиньпин-д Хятадын Коммунист Намын Төв …

  • 28 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв. Нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд шинэ Хятад улсыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө амь …

  • 28 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны зургаадугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо …

  • 28 June

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

    Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын 10. Буд гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 27 June

    Монгол, Вьетнам хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцов

    БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Жинь нар хоёр талын уулзалт хийв. Монгол, Вьетнамын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж байгаад баяртай байгаагаа …

  • 27 June

    “Орчны эрүүл мэнд” Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд Эрүүл ахуйч, тархвар судлал, нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд Эрүүл мэндийн яам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан хамтран “Орчны эрүүл мэнд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. “Орчны эрүүл мэнд” Олон …

  • 27 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгчтэй уулзаж, “Зуны Давос”-ын нээлтэд оролцлоо

    -Дэлхийд тулгарсан энэ сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг “Зуны Давос” онцолж байна- Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийв. Цар тахлын дараах эдийн …

  • 26 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах саналыг тавилаа

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм. Монгол Улс Тяньжин …

  • 26 June

    Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал онцлог

    Тэнцвэрт гадаад харилцаа Олон улсын гадаад харилцаа цэрэг, улс төр, эдийн засаг, байгаль орчин, шашин шүтлэг олон зүйлээс хамаардаг ч ерөнхийдөө “тэнцвэр” гэдэг ганц үгэнд багцлагдана. Эхэн үеийн эрдэмтэд “хүчний тэнцвэр”-ээр тайлбарлаж байсан бол хожим “аюул заналын тэнцвэр”-ээр тайлбарлав. Хаана тэнцвэр алдагдана тэнд хямрал, дайн тохиолдож дараагийн тэнцвэрийн цэг дээрээ тогтдог. Тэнцвэрийн цэгийг тогтоогч улс гүрнүүдийн тохиролцооноос бусад жижиг улсууд …

  • 26 June

    “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгт хариуцлага тооцохыг шаардаж байна

    “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн ажилчдын орон сууцны хотхоны 2-р ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажил зогссонтой холбогдуулан өнөөдөр /2023.06.26/ барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компаниуд мэдээлэл хийж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт шаардлага хүргүүллээ. ХУГАЦААТАЙ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН, МОНГОЛ УЛСЫН САЙД, …