Monthly Archives: June 2023

June, 2023

  • 12 June

    Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хуримаа хийлээ

    Мэргэжлийн сүмогийн өнгөрсөн сарын Нацү башегийн түрүү бөх, 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр хуримын ёслолоо хийлээ. Түүний эхнэр нь монгол бүсгүй бөгөөд тэд ахлах сургуульд байхдаа танилцжээ. Тэдний хурим 2018 оны хоёрдугаар сарын 15-нд товлогдсон ч “Ковид-19” халдвар, өөр олон хүчин зүйлээс шалтгаалж хэдэн жил хойшлогдоод байв. Хосуудын хуримын ёслолд 800 орчим хүн цугласан бөгөөд озэки Такакэйшо, озэки асан …

  • 12 June

    С.Одонтуяа: Тогтвортой хөгжлийн эрэлхийлж байгаа улс орон бүр жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудалд ахиц дэвшил гаргах ёстой

    Улаанбаатар хотноо маргааш эхлэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын талаар Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.12) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жилийн чуулга уулзалтаар “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” гэсэн сэдвийн хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа мэдээллийнхээ эхэнд дурдаад, …

  • 12 June

    НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ

    Өнөөдөр /2023.06.12/ “Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар маргааш болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцоно. Энэ уулзалтад дэлхий нэр хүнд бүхий улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирж …

  • 12 June

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 4 хүний амь насыг авран хамгааллаа. Усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна. Мөн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр …

  • 12 June

    Л.Оюун-Эрдэнэ:Төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдыг ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах боломж байгаа талаар судална

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 14 дэх уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчидтай хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцов. Тус салбарт улсын хэмжээнд 52,7 мянган хүн ажиллаж байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. -4,6 хувьтай байсан эдийн засаг 7,9 болтлоо өссөн байна. Боомтын …

  • 12 June

    ХЭҮК: Жагсаал, цуглаан зохион байгуулсан болон хүний эрх, нийтийн эрх ашгийг хамгаалсан үйлдлийнхээ төлөө цагдан хоригдсон хоригдогч байхгүй

    Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдын баталсан 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаартай удирдамжийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг хариуцсан албан хаагч нар ШШГЕГ-ын харъяа 15 аймгийн Цагдан хорих  байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын хүрээнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх, хүний эрхийг хамгаалах, нийтийн ашиг сонирхлын төлөө …

  • 12 June

    Ц.Гэрэлээ: Цалин бага байгаагаас болж ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 дэх өглөөний уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай хийж байна. Улсын хэмжээнд 52.7 мянган хүн төрийн нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж байна. 2023 оны 7-р сарын 1-нээс төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин 26-31 хувиар нэмэгдэнэ. Уулзалтад оролцож байгаа ажилтан, албан хаагчид  байр сууриа илэрхийллээ. Архивын ерөнхий газрын архивч Б.Адъяа: Манай салбарыг төрийн мэргэжлийн үйлчилгээний ангилалд оруулж өгөхийг …

  • 12 June

    Х.Нямбаатар: Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа харилцан ашигтай байх зарчим барьж ажиллаж байна

    Монгол Улсын Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Орано” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  байрлах  Зөөвч –Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллалаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар“Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа харилцан …

  • 9 June

    Г.Ганзориг:Жолооч нар зорчигч багатай үед харааны бэрхшээлтэй хүнд суудал тавьж өгөхийг уриалж, хэлдэг байгаасай

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа. Тэрбээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг асуудал бол хүртээмжтэй орчин нөхцөл, аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчилгээ юм. …

  • 9 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, ОХУ, БНХАУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 20 улсаас биечлэн 160, цахимаар 120, нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн. Наадмын хүрээнд Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 16, 18-нд …

  • 9 June

    Н.Сугар: Ногоон байгууламжийн арчилгаа хийх аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн гэрээ байгууллаа

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тохижилт, ногоон байгууламжийн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот 120 сая мод тарихаас хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд 65 сая мод тарина. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд тус бүр 7.2 сая мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион …

  • 9 June

    Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг нэг их наяд төгрөгөөр бууруулсан

    Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, цаг үеийн асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. НҮҮРС ЭКСПОРТЫН 42.9 ХУВИЙГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭЗЭЛЖ БАЙНА  Улсын хэмжээнд 2023 оны эхний 5 сарын байдлаар 23.1 сая.тн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлж байна. Оны эхний 5 …

  • 9 June

    Л.Оюун-Эрдэнэ:Боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр экспортын хэмжээ нэмэгдэж, хил гааль, тээвэр логистикийн гацаа аажмаар арилж байна

    Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон “Шинэ сэргэлтийн бодлого – Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, …

  • 9 June

    Л.Оюун-Эрдэнэ: МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Юуны өмнө, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталж, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн реформыг дэмжсэн Улсын Их Хуралд талархал илэрхийлье. Одоо …

  • 9 June

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 09. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 21. Сугар гараг. Тооно одтой, есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …