Monthly Archives: August 2023

August, 2023

  • 15 August

    УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.142, мөрдөн байцаалтын 2267 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 41, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явахын эсрэг 5 нийт 150 хэрэгт яллах …

  • 15 August

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 840 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 140 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 106 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг …

  • 15 August

    CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч,хөтлөгч Ричард Квэст Монгол Улсад хүрэлцэн ирлээ

    2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 103-р тогтоолоор Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулж Соёлын сайд Ч.Номин уг хороог ахлан ажиллаж байна. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх нэгдсэн стратеги, төлөвлөгөөг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүний эрх, ардчилал-сайн засаглал-цахим хөгжил гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд ажиллаж …

  • 15 August

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно

    Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөр байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулах гэж байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан …

  • 15 August

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчидын анхааралд: Өнөөдөр, өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны наймдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим …

  • 15 August

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 29. Ангараг гараг. Найралт эх одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Балжиннямтай өдөр. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 14 August

    “CerviCare AI” умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны системийг орон нутгийн эмнэлгүүдэд танилцуулав

    “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг  Бүгд найрамдах Солонгос Улсын эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч, тэргүүлэгч компани болох “NTL Health Care” компанийн “CerviCare AI” Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны системийг энэ сарын 9-ны өдрөөс эхлэн эмчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. “CerviCare AI” оношилгооны систем нь 5 секундэд умайн хүзүүний хорт хавдрыг 98 хувийн магадлалтайгаар оношилж үйлчлүүлэгчдийн цаг …

  • 14 August

    Ерөнхий сайд өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх чиглэл өглөө

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын зарим үр дүнгээс дурдаад цаашид өмнөх шийдвэрүүддээ дүгнэлт хийж, ололт амжилтаа бататган ажиллах хэрэгтэйг тэмдэглэв. Тухайлбал, “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, …

  • 14 August

    “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд ипотекийн 3 хувийн зээлд 176 зээлдэгч хамрагдаад байна

    Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнес, эдийн засгийг сурталчлах замаар ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн удирдлагууд зохион байгуулж эхэлжээ. Одоогоор 13 аймагт “Нээлттэй аймаг” арга хэмжээг зохион байгуулаад байгааг “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн өнөөдрийн хурлын үеэр ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар …

  • 14 August

    “Сүмбэр цамхаг” компани үерт өртсөн өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй ээжид иж бүрэн тавилгатай гэр олголоо

    Наймдугаар сарын 5-ны өдөр их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчимд амьдардаг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд  уруйн үерт автсан. Үерийн улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Тэгвэл “Сүмбэр цамхаг” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон …

  • 14 August

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 28. Сумьяа гараг. Найралт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

  • 11 August

    АНУ-руу шууд нислэг үйлдэх “Хубилай хаан” Боинг-787-9 онгоцыг хүлээн авлаа

    АНУ-руу шууд нислэг үйлдэх “Хубилай хаан” Боинг-787-9 агаарын хөлөг өнөөдөр /2023.08.10/  “Чингис хаан” ОУНБ-д 10:05 цагт газардлаа. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан агаарын тээврийн либералчлал бодлого амжилттай хэрэгжиж байна. Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй Нээлттэй тэнгэр /Open sky/ бодлого үр дүнгээ өгч байна. Энэ хүрээнд Зам, …

  • 11 August

    Н.Шинэ-Оргил:Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн

    Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил:Газрын зөвшөөрөлтэй 228 …

  • 11 August

    Н.Баярмөнх: Үерээр улс төржихгүй байхыг хүсье

    Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт …

  • 11 August

    Г.Жаргалсайхан: Үерт өртсөн 313 өрх тус бүрд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан

    Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт …