Monthly Archives: September 2023

September, 2023

  • 27 September

    М.Бадарчийн цолыг нь хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.Хуралдаанаар Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэлээ. М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. Тус хурлаар аймгийн хурц …

  • 27 September

    Хөвсгөл аймагт баригдаж буй нарны цахилгаан станц 11-р сард ашиглалтад орно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ажлын явцтай танилцав. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ. Станц жил бүр дунджаар 20.14 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн …

  • 27 September

    ЖҮДО:Холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

      Жүдо бөхийн  тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг билээ. Энэ удаагийн Азийн наадмын холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм. Монголын баг эхний тойрогт хийлээд дараагийн даваанд БНХАУ-ын багтай учраа таарсан. Эхлээд Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн нар учраа бөхөө ялж, Д.Номинзул ялагдсанаар 3:1-ээр манай жүдочид илүүрхэж байлаа. Гэвч Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар учраа бөхөө барсангүй. Улмаар нэмэлт барилдааныг Г.Алтанбагана …

  • 27 September

    Сүхбаатар дүүрэг зорилтот бүлгийн долоон өрхөд гэр олголоо

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ зорилтот бүлгийн долоон өрхөд гэр олголоо. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр нь нөхцөл байдлын …

  • 27 September

    Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь

    Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Түүнийхээ хүрээнд захиран зарцуулалт хийдэг. Төслийг нь Засгийн газраас боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах хуулийн заалттай. Ингэж баталсан улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт тавих эрх нь Сангийн яаманд бий.  2011 оны арванхоёрдугаар сард баталсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ч ийм. Одоо ч хүчин төгөлдөр мөрдөж байна. Гэвч угаас нэгдсэн байхаар хуульчилсан Монгол Улсын …

  • 27 September

    Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна

      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо. …

  • 26 September

    Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

      Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Хотын дарга Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буйг хэрхэн шийдвэрлэж байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодруулахад “Яармагийн шугамд хоёр удаа угаалга хийсэн. Гэвч иргэдээс ирэх гомдол буураагүй. Азотын хийгээр угаалга хийхэд төсөв өндөр гарч байгаа. Шугам, сүлжээг солиулахаар төсөвт суулгасан” гэлээ.   Харин Ус сувгийн удирдах газар …

  • 26 September

    Ц.Цолмон: Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод цас орохгүй

    Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа. -Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ? -Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон. Өнөө шөнөдөө ялимгүй хур …

  • 26 September

    Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

      Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д …

  • 26 September

    “ХАЙРЫН ВИЗ” уянгын драмын жүжиг энэ сарын 29-ний өдрөөс үзэгчдэд хүрнэ

    УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн үзэгчдэд хүргэх гэж байна. Тус уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр 9-р сарын 29-ний өдрөөс эхлэн Улсын хүүхдийн театрт тайзнаа  тоглохоор товложээ.  Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил …

  • 26 September

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 849 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг …

  • 26 September

    ЖҮДО: Б.Гончигсүрэн АЛТ, О.Хүслэн, А.Адьяасүрэн, Г.Алтанбагана нар ХҮРЭЛ медалийн төлөө барилдана

    “Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эрэгтэй 90, -100, +100 кг, эмэгтэй -78, +78 жингийн медальтнууд тодрох юм. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Б.Гончигсүрэн эхний даваанд хийлээд БНСУ-ын Жон Хун Воныг, хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын Жафар Костоевыг иппоноор цэвэр ялснаар алтан медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Узбекистаны жүдоч Музаффарбек Туробоевтой тунаж үлдлээ. Харин эмэгтэйчүүдийн -78 …

  • 26 September

    Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргалан сонгогдлоо

    Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өчигдөр болж, Ерөнхийлөгчөө сонголоо. Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8 хувийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  

  • 26 September

    Хөвсгөлийн үйлдвэрлэгчид жимсний чанамал, жүүснийхээ сахрыг бууруулжээ

    Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээнд нийслэл  орон нутгийн хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуй нэгж 3000 гаруй  нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.              Тэдний нэг Хөвсгөл аймаг байгалийн жимс, жимсэн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай цай, ханд, бэлдмэл  зэрэг байгалийн онцлогоо илтгэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж буй. Мөн нутгийн …

  • 26 September

    Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ буурчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан. Зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн …