Monthly Archives: September 2023

September, 2023

  • 8 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 24. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба жилтнээ сөрөг муу …

  • 8 September

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо уулархаг нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна. 2023 оны 09-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 …

  • 7 September

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн алдагдлыг бууруулахыг үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус …

  • 7 September

    Японы соёлын наадам болно

    НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой. Мөн тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, …

  • 7 September

    АН: 2024 оны сонгуулийн жагсаалтад боловсрол, эрүүл мэндийн салбарыг төлөөлж чаддаг хүмүүсийг оруулна

    Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт болон дэд дарга нар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Ардчилсан нам дундаж давхаргыг бий болгохын төлөө өнгөрсөн хугацаанд хийсэн, ажилласан. Бид шинэчлэл, туршлагыг хослуулна. Гэхдээ шинэчлэл нь давамгайлах болно. Намын гишүүдийн гаргаж байгаа саналыг 3 том зүйл дээр багцлаад байна.  Эв эетэй байх, Шинэчлэл хийгдэх, Төрийн …

  • 7 September

    Л.Гантөмөр:МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэр огт алга

    Ардчилсан намаас өнөөдөр /2023.09.07/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэдэн хувьтай байна гэж дүгнэх вэ? гэж асуусан сэтгүүлчийн асуултад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хариулт өгөв. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Монгол ардын намын сүүлийн 8 жилийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж байгаа. Хамгийн бодитой харагдаж байгаа зүйл бол амьжиргаа уначихлаа. Бүх хүн зээлийнхээ хүүг төлж чадахгүй …

  • 7 September

    Бөхийн допингтоноос илүүтэй дөчин дөрвөн их наядын допингтонгууддаа хариуцлага тооцъё!

    Азийн зүрхэнд очоод ирлээ гэж Францис ламтан өгүүлжээ. Зургаа дахь, гурав дахь Ерөнхийлөгчдөд маань талархжээ. Ноён У.Хүрэлсүх, Н.Энхбаярт гэж цохон талархжээ. У.Хүрэлсүх энэ айлчлалыг зохион байгуулах үүрэгтэй. Ингэх ёстой. Сайн байна. Н.Энхбаяр ч ингэх ёстой. Ийм ачлалыг улсдаа үзүүлэх учиртай. Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сахал Должингийн Эрдэнэбилэгтэй, газрын ховор элементтэй холбоотойгоор цуу сураг гарч байна. Өөрөө үгүйсгэж байх шиг байна. …

  • 7 September

    Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан. Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг. Харин …

  • 7 September

    Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид БНСУ-ын Сочон хотод тоглолтоо хийлээ

    Үндэсний урлагийн их театр нь БНСУ-ын Сочон хоттой соёл урлагийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж 2015 оноос хойш хамтран ажиллаж олон удаагийн аялан болон хамтарсан тоглолтуудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Сочон хотын утга зохиолын ордонд ҮУИТ болон Сочон хотын бүжгийн чуулга, филармони оркестрын хамтарсан тоглолт зохион байгуулагдлаа. Мөн Сочон хотын шинжлэх ухаан, соёл урлагийн нийгэмлэгтэй дараагийн хамтын …

  • 7 September

    ГССҮТ: Улсын арслан М.Бадарч Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна

    Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарч өчигдөр /2023.09.06/ автомашины осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн юм. Өнөөдөр /2023.09.07/ Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Улсын арслан М.Бадарчийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө. ГССҮТ “Есдүгээр сарын 06-ны өдөр авто осолд орсон Улсын арслан М.Бадарч ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс …

  • 7 September

    “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд 22.8 сая тонн нүүрс борлууллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Компани үүсгэн байгуулагдсанаас хойш жилд хамгийн ихдээ 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоосон хугацаанд /2022.10.26-2023.08.31/47 хувиар нэмэгдүүлэн 22.8 сая тоннд хүргэлээ.  

  • 7 September

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 23. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, есөн улаан мэнгэтэй, шар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, …

  • 7 September

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны 09-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар …

  • 6 September

    Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр Увсыг “ялагдуулж” байгаа!

    Баттогтохын Чойжилсүрэн их ухааны эр гээд бичигдэж байна. Нэгэн биед ахдам УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, Хурд группийн Ерөнхийлөгч гэх хувь хувьсгалын гурван ажлыг өлхөн хийж яваа хүн дээ. Мань эр шиг төрийн ажил хийж буй ч хувийн ажил нь “гялалзаад” байдаг хүн төрд цөөн биз. Түүний удирддаг группийн охин компаниудын тухай мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу? Чойжоо сайд коксожсон …

  • 6 September

    Шүүх хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичигтэй болно

    Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо. УИХ-ын 2000 оны тогтоолоор Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг баталсан, хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, дүгнэлттэй холбогдуулан гаргасан зөвлөмжийг харгалзан, “Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, эрх бүхий байгууллага, албан …