Monthly Archives: September 2023

September, 2023

  • 26 September

    Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан

    Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан …

  • 26 September

    Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 43.6 их наяд байсан бол 2022 онд 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж  өссөн …

  • 22 September

    “Арвайхээр сумын дулааны станцын өргөтгөл, шинэчлэл” төслийг ирэх оны улсын төсөвт тусгана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг Ерөнхий сайд онцлоод Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй …

  • 21 September

    Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх санаачилга гаргажээ. Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын …

  • 21 September

    Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо

    УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн …

  • 20 September

    ЗГ:Ирэх онд Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сард орон нутагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 аймагт ажиллаад байна. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж буй. Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймаг, газар тариалангийн бүс нутагт Ерөнхий сайд ажиллаж орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр болон ургац хураалтын явцтай танилцаж, …

  • 20 September

    Засгийн газар:Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх ажиллагааны явцыг хэлэлцлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн 107 компанийг 2023 онд “хар жасгаалт”-д оруулахаар хяналт шалгалт хийж байна. Мөн гүйцэтгэгчээс гадна захиалагч талын хариуцлагыг нэмэгдүүлэх, тендерт шалгарч ажлаа сайн гүйцэтгэсэн компаниудыг “цагаан жасгаалт”-д оруулдаг болох …

  • 20 September

    С.Бямбацогт: Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барихыг зорьж байна

    УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа. -Ерөнхий сайд Дарханы замын нөхцөл байдалтай танилцаад он гарахаас өмнө бүрэн дуусгах чиглэл өгсөн. Хариуцсан сайдын хувьд энэ замыг дуусгах боломжтой гэж харж байгаа юу? -Тэгэлгүй яах вэ. Олон жил иргэдийг бухимдуулж, бөөн чирэгдэл болсон уг замыг энэ намар бүрэн дуусгана. Одоогоор 2 урсгал 4 эгнээ авто зам барилгын ажлын нийт гүйцэтгэл …

  • 20 September

    П.Эрхэмбулган: Автомашингүй өдрөөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийнэ

    “Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Тухайлбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар …

  • 20 September

    Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

    Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр  орон даяар эхэллээ. 2023 оны 3 дугаар улирлын шалгалтын бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртүүлсэн юм. Шалгалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Улсын хэмжээнд 3200 орчим хүн шалгалт өгч байна. Манай улсын нийт хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Иймд залуучуудын …

  • 20 September

    Автомашингүй өдрөөр суррон мотоцикл, цахилгаан скүүтэрийг хөдөлгөөнд оролцуулахгүй

    “Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор  Бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Иймд зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр …

  • 20 September

    Томоохон зах, худалдааны төвүүд Бямба гарагт амарна

    “Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор  Бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ. Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын …

  • 20 September

    УЕПГ:Авлига, албан тушаалын 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.433, мөрдөн байцаалтын 2481 хэрэгт хяналт тавьж, нийт 186 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Үүнд Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Өмчлөх эрхийн эсрэг 52, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүний …

  • 20 September

    Чөлөөт бөх: Д.Отгонжаргал өнөөдөр алтан медалийн төлөө барилдана

    Чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн Белград хотноо зохиогдож байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор ялж, ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөхөөр шалгарлаа. Ийнхүү Монгол Улсын баг “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг хүртэв. Д.Отгонжаргал одоогоос яг нэг жилийн өмнө Белградын дэвжээнд хагас шигшээд …

  • 20 September

    Нүүрсний хэрэгт БНХАУ-ын прокурорын газраас хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ

    Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо. БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх …