Monthly Archives: October 2023

October, 2023

  • 10 October

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 …

  • 9 October

    Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр Төрийн соёрхолт Н.Наранбаатарын нэрэмжит боллоо

    Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгож, тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат 2023 оны 07 сарын 23-нд гардуулсан юм. Тус нэрэмжит Театрын нээлтийн арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт буюу 2023 оны 10-р сарын 06-нд Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт боллоо. …

  • 9 October

    ЭМГЭНЭЛ

    ГЭЛЭГПИЛИЙН ЧУЛУУНБААТАР (1957-2023) Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Гэлэгпилийн Чулуунбаатар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар таалал төгссөнд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, элбэрэлт ээж, ахан дүүст гүн эмгэнэл илэрхийлье. Академич Г.Чулуунбаатар 1957 онд Ховд аймгийн Дарви сумын “Гурван толгой” гэдэг газар төрж, 1975-1981 онд МУИС-ийн философийн салбарт суралцан төгсөж, 1981-1990 …

  • 9 October

    “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэн анх удаа зохиогдоно

    Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос Соёлын яамны дэмжлэгтэйгээр анх удаа “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн арга хэмжээг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд 2023 оны 10 сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчид, тодруулбал “Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, “Монцамэ”, “Гамма” болон бусад хэвлэл мэдээллийн гэрэл …

  • 9 October

    У.Хүрэлсүх:Уул уурхайн салбарыг ногоон хөгжлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой

    “Монголын уул уурхайн 7 хоног-2023” чуулга уулзалт Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци  хамтран зохион байгуулж буй чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш хэлэлцэх юм. Тухайлбал өрсөлдөх чадвараа тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон …

  • 9 October

    Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн тухай хуультай холбоотой багц асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

    Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс  хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 …

  • 9 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 25. Сумьяа гараг. Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 2 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

  • 9 October

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр …

  • 7 October

    Б.Энхбаяр: Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ял шийтгэлийг чангатгах үүргийг Ерөнхий сайд өгсөн

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай өнөөдөр /2023.10.07/ уулзалт хийж, цаг үеийн асуудлаар шуурхай үүрэг чиглэл өглөө. Энэ үеэрээ тэрбээр, бага насны хүүхэд хохирсон гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулах талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ХЗДХ-ийн сайд миний биеийг дуудан уулзан шуурхай үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, бага насны …

  • 7 October

    Шивээхүрэн-Сэхэ боомт ирэх арваннэгдүгээр сард төмөр замаар холбогдоно

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд дурдсанаар, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх 11 дүгээр сард багтаан …

  • 6 October

    “Ажлын байрандаа аз жаргалтай аав, ээжүүд” хөтөлбөрийг хүний нөөцийн мэргэжилтнүүдэд танилцуулав

    Монгол Улсын нийт ажиллах хүчний тоо 2023 оны эхний улирлын судалгаагаар 1.1 сая байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 17.2 хувиар, өмнөх улирлаас 47 мянгаар буурсан дүн гарчээ. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ, эдийн засгийн чадавхиас хамаараад ажиллах хүч гадагшаа дайжих, гадаадад мэргэжлийн бус ажил хийхийг илүүд үзэх болсон. Мөн ажил олгогчдод тулгамдаж байгаа нэг  асуудал бол ажилтан ажилдаа сэтгэл ханамжгүй байх, …

  • 6 October

    АТГ:Нийслэлийн товчооны гадна амьдардаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслээс хураамж авахгүй

    Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн “Нийслэл хотын товчоо постын гадна амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслээс товчооны камер орж, гарах болгонд төлбөр авч байгаа нь зүйд нийцэхгүй” гэх гомдлын мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам тээврийн хөгжлийн төвийн албан тушаалтнуудтай уулзав. Нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа буюу Хан-Уул дүүргийн 14 хорооны 6076 иргэн, 47 аж ахуйн …

  • 6 October

    Ц.Цэцэнзориг: “Хөрөнгө оруулалтын сан” Хөвсгөл аймагт хийгдэх төслүүдийг дэмжиж ажиллана

    Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзоригоос тодрууллаа.  -Сүхбаатарын талбайд “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан юу байв?   -Нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, ард иргэдтэйгээ хамтын ажиллагаа өрнүүлэхээр хотод ажиллаж, …

  • 6 October

    ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайхан томилогдлоо

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Борхүүгийн Дэлгэрсайханыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг тус тус томиллоо. Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, захирамж …

  • 5 October

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар нийслэлийн ужгирсан асуудлыг цогцоор шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг  хүргэж байна. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Удахгүй Та бид 2024 оны улсын төсвийг хэлэлцэнэ. 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж эхлэх үед Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.6 их наяд төгрөг байлаа. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс 40 литрийн багтаамж бүхий эдийн засагтай …