Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад …
Monthly Archives: October 2023
October, 2023
-
11 October
ЦЕГ:Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг этгээдийг илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна
Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн харамсалтай гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хэрэгтнийг олж тогтоов. Тодруулбал дээрх гэмт хэргийг Баянгол дүүргийн харьяат хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, 25 …
-
11 October
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 27. Буд гараг. Бага морь одтой, хоёр хар мэнгэтэй, хар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 5 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, …
-
11 October
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, …
-
10 October
ЦЕГ:Мөрийтэй тоглоом цахимаар зохион байгуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна
Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоож хоёр этгээдийг баривчиллаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар олон тооны гар утас, интернэтийн төхөөрөмж, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хураан авсан бөгөөд дээрх этгээдүүд нь Улаанбаатар хотоос Орхон аймгийг зорьж, хууль бус үйлдлээ …
-
10 October
Бага насны хүүхдийг хүчиндэж, амь насыг нь хохироосон этгээдэд бүх насаар хорих ял оногдуулав
Найман настай охиныг хүчиндэж, амь насыг нь хохироосон этгээдэд бүх насаар хорих ял оногдуулав. 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт бага насны буюу 07 нас 10 сар 16 хоногтой эмэгтэй хүүхдийг хүчиндэж, улмаар амь насыг нь хохироож, айлын модон жорлонд хаясан гэмт хэргийг үйлдсэн А-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …
-
10 October
Ц. Хулан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо
Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр /2023.10.10/ 09:00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд Ц.Хулан, Б.Отгонбаатар нар өөрийн биеэр оролцсон. Тэгвэл Ц. Хулан болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа. Шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас “… Миний бие давж заалдах шатны шүүхийн шатанд шүүгчдэгч Ц.Хуланд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд хэргийн материалтай бүрэн …
-
10 October
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын 5 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.205, мөрдөн байцаалтын 2494 хэрэгт хяналт тавьж, нийт 289 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 160, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40, Хүний амьд явахын эсрэг 5, Авлига, албан тушаалын 5, …
-
10 October
АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 815 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 839 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …
-
10 October
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийнэ. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч …
-
10 October
Г.Занданшатар: Нийгмийн ёс зүйн төлөвшлийг төрийн алба манлайлах ёстой
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академитай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, аливаа хуулийн амин сүнс нь ёс суртахуун мөн гэж тодотгоод, нийгмийн хөгжлийн үндэс нь хүний хөгжил бөгөөд хүний хөгжлийн суурь нь ёс зүйн …
-
10 October
Бусаны олон улсын кино наадмын хүрээнд “Монгол үдэш” арга хэмжээг зохион байгуулжээ
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл болон ажлын алба Бусаны олон улсын кино наадмын үеэр “Монгол үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд Бусаны олон улсын кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кино бүтээгчид болон Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран бүтээлчдийг урьж оролцуулсан юм. Энэхүү арга хэмжээнд Монгол улсаас БНСУ-ын Бусан хотноо суугаа консул Ц.Өнөрзаяа …
-
10 October
“Этгээд” уран сайхны кино Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод нээлтээ хийнэ
“Этгээд” Монголын уран сайхны кино аравдугаар сарын 11-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотын кино театруудад албан ёсны нээлтээ хийх гэж байна. Тус киноны нээлтийн улаан хивсний ёслолд кино багийн төлөөлөл болох ерөнхий найруулагч Б.Баатар, продюсер С.Ангараг, зохиолч Г.Бямбасүрэн, зураглаач А.Жаргалсайхан, жүжигчин Ч.Сэлэнгэ, Б.Бадамцэцэг болон “Three flames pictures”-ийн продюсер Trevor Morgan Doyle, Б.Дөлгөөн нар оролцоно. Кино багийн төлөөлөл Лос-Анжелес хотноо …
-
10 October
П.Анужин:Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн 75,4 хувь нь Д аминдэмийн, 29,4 хувь нь төмрийн дутагдалтай байна
“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран өчигдөр зохион байгууллаа. Мөн цахимаар холбогдох яамны албан тушаалтнууд, судлаачид, мэргэжилтнүүд болон 21 аймаг, 9 дүүргийн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолтын хүрээнд явагдсан судалгааны дүнг танилцууллаа. Тэрбээр, жирэмсэн болон …
-
10 October
ЗУРХАЙ:Үс засуулахад сайн өдөр
Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 26. Ангараг гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 3 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл