Monthly Archives: October 2023

October, 2023

  • 17 October

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд тус чиглэлийн авто замын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийгдэх тул хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар …

  • 17 October

    Монголын топ 10 их сургуулийг зарлалаа

    Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан  урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоогоод байна. Дээд боловсролын тухай хууль, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө болон “Алсын хараа …

  • 17 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц …

  • 17 October

    Франц Улсын Нант хотноо “Чингис Хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нант хотын түүхийн музейд боллоо. Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр монголчуудын бахархал болсон баатарлаг өвөг дээдсийн түүх, хүн төрөлхтөнд үлдээсэн …

  • 17 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, …

  • 17 October

    Б.Шаарийбуу:Илүүдэл жин хавдар үүсгэх маш том шалтгаан болж байна

    Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлэг УНТЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС, ХСҮТ-тэй хамтран эмчилгээний хоол зүйн талаар мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр иргэд, хэвтэн эмчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилчдад эмчилгээний хоол болон эрүүл хүнс, эрүүл хооллолтын тухай мэдээлэл өгч, оролцсон хүн бүр биеийн жингийн индексээ тодорхойлуулж, өөрт тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа зөв зохистой хэрэглэх зөвлөгөө авлаа. Энэ үеэр УХТЭ-ийн …

  • 17 October

    Ц.Даваацэрэн:Сайжруулсан шахмал түлшний шуудайг импортоор авч байгаа

    Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хурал  энэ сарын 16-ны өдөр боллоо. Энэ үеэр Таван толгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийв. Тэрбээр “Тавантолгой түлш” ХХК өнөөдөр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энэ зун 120 мянган тонн шахмал түлшний нөөцийг 9 дүгээр сарын 15-н гэхэд бүрдүүлж, нийслэл хоттой …

  • 17 October

    Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол болно

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү сонсголд төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл та бүхнийг оролцохыг урьж байна. …

  • 17 October

    Зурхай:Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 3. Ангараг гараг. Онгоц одтой, таван шар мэнгэтэй, шар бич өдөр. Балжинням, Дашнямтай өдөр. Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 17 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2023 оны аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн …

  • 16 October

    УЕПГ:Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.220, мөрдөн байцаалтын 2875 хэрэгт хяналт тавьж, нийт 193 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Авлига, албан тушаалын 7, Хүний амьд явахын эсрэг 6, …

  • 16 October

    Д.Отгонсүрэн: Монгол Улс найман байршилд хуурай боомт байгуулах боломжтой

    Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнтэй ярилцлаа. -Монгол Улс хоёр том их гүрний дунд оршдог далайд гарцгүй улс. Бусад улсын далайн боомтуудаас ачаа тээврээ татдаг. Ер нь хэчнээн улсын далайн боомттой хэлэлцээртэй ажилладаг вэ? -Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа 32 орны нэг. Гэхдээ бидэнд далайд гарах гарцууд олон улсын хууль тогтоомжийн хүрээнд бий болсон байдаг. Тухайлбал, …

  • 16 October

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 817 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 832 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 16 October

    П.Эрхэмбулган:18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчинг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм. Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын …

  • 16 October

    Нийслэлийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна

    Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдаж, цэрэг татлагын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм. Мөн 18-25 насны иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, Засгийн газрын 2017 оны 144, 2019 оны 441 дүгээр тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах журамд заасан өвчний онош, заалтуудаар …