Monthly Archives: November 2023

November, 2023

  • 2 November

    Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны арваннэгдүгээр сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 20. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, долоон улаан мэнгэтэй, хөх хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн хонь, луу, үхэр, нохой …

  • 1 November

    Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамбаар Д.Жавзандоржийг томиллоо

    МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр /2023.11.01 /хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Уг Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд; Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэв. …

  • 1 November

    “Tsam – the Dance of Gods” гэрэл зургийн үзэсгэлэн Бангкок хотод нээлтээ хийлээ

    Монгол Улсын Соёлын элч, мэргэжлийн гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг гэрэл зургаар дамжуулан сурталчлах  “People and Their World”: Tsam – the Dance of Gods үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнг Тайландын  “River City Bangkok” үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын …

  • 1 November

    Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Гэр бүлийн тухай хууль нь Иргэний хуулийн суурь зарчимтай төдийлөн уялдаагүй бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу …

  • 1 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин онцгой дэглэм тогтооно

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит  хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордын олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг судалж, холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын …

  • 1 November

    Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө 100 хувь  барагдууллаа. Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан. …

  • 1 November

    НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон”-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон”-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уг хотхон нь 500 айлаас орон сууцны захиалга авч гэрээ хийсэн бөгөөд хугацаандаа ашиглалтад ороогүй. Захиалагчид орон сууцны үнийг гэрээний графикийн дагуу төлсөн ч, барилга 50-60 хувийн гүйцэтгэл дээрээ гацсан байдалтай 6 жил болсон байна.  Тиймээс иргэд нэгдэн, хохирлоо  …

  • 1 November

    НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа

    УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэв. Тэгвэл уг саналыг судлах ажлын хэсгийг Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Жавхлан, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.  

  • 1 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд …

  • 1 November

    Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа дүүргийн төсвөөр нэгдсэн эмнэлэг барьж байна

    Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр хийж байгаа бүтээн байгуулалт бол Нэгдсэн эмнэлэг барилга юм.  Дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх 2021 оны 8 дугаар сард барилгын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр барилгын гүйцэтгэл 90 орчим хувьтай, ирэх оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ эмнэлэг нь дүүргийн иргэдэд үндсэн 7 чиглэлээр  эрүүл мэндийн …

  • 1 November

    Ж.Ганбаатар: 36 мянган тонн AN 92 бензин импортоор оруулж ирсэн

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ удаагийн  шатахуунд үүсч буй асуудал зөвхөн нөөцөөс болоогүй. Нөөцийг олон сараар хадгалах боломжгүй. Бүтээгдэхүүний чанар онцлог байдалтай холбоотой 45 хоног, 2 сараас илүү хадгалах боломжгүй. Ийм байхын тулд Монгол Улс үйлдвэртэй байх ёстой. ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортыг хориглох тогтоол гарсны дараа Монголд улсад бараг 20 хоног ачилт …

  • 1 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм. Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол …

  • 1 November

    Г.Одонцэцэг:Турах зорилгоор мацаг барьснаар үс унах, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах зэрэг олон эмгэгүүд илэрч байна

    “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор,  Гавьяат эмч Г.Одонцэцэгтэй мацаг барих талаар  ярилцлаа. -Сүүлийн үед эмчийн хяналтгүйгээр мацаг барьж, янз бүрийн хүндрэл гарах нь ихсээд байна. Мацагийг  дур мэдэн барих нь хэр зохистой вэ? -Уламжлалт анагаах ухаанд мацаг барих эмчилгээний арга бий. Хоолны хордлого зэргээс болж олон удаа суулгаж, бөөлжиж байгаа бол биеэс …

  • 1 November

    ЗГ:Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар, – Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, – “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, – Өвлийн аялал жуулчлалын талаар, – Ирээдүйн өв сантай …

  • 1 November

    Монголын уран нугараачид Дэлхийн эмэгтэй циркчдийн наадмаас ГРАН-ПРИ шагналыг хүртлээ

    ОХУ-ын Саратов хотод 10 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд “Circus princess” эмэгтэй циркчдийн Олон Улсын фестиваль  9 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Тус фестивальд Монгол, Франц, Герман, Перу, Хятад, Казахстан, Киргиз, Вьетнам, Мексик, ОХУ, Этиоп, Бразил, Беларусь зэрэг 13 орны 150 циркийн жүжигчид оролцож, 20 гаруй шилдэг үзүүлбэр шалгарснаас “Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо”-ны гишүүн байгууллага “Икс Роузис” ХХК-ны уран нугаралтын …