Monthly Archives: November 2023

November, 2023

  • 17 November

    Зурхай:Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны арваннэгдүгээр сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 4. Сугар гараг. Суулга одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай …

  • 17 November

    Улаанбаатарт өдөртөө 1 хэмийн хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир …

  • 16 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 138 ам.доллароос эхлэн дуудаж, 140 ам.долларт хэлцэл хийгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК  нь энэ оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар 1,001.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 8 …

  • 16 November

    “Чингис хаан одонт” Морин хуурын чуулга анхны тоглолтоо өсвөр насныханд зориулав

    Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийг  тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн билээ.  Тэгвэл  энэ сарын 15-ны өдөр тус чуулгын уран бүтээлчид Чингис хаан одон-т Морин хуурын чуулга хэмээн анхны удаагаа зарлуулан хүндэтгэлтэйгээр тайзнаа гарлаа. Морин хуурын чуулга ХУД-ийн Соёлын ордонд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн …

  • 16 November

    СБД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс замын цагдаагийн хэлтэст техник хэрэгсэл гардуулан өглөө

    Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийг зам тээврийн зөрчил, осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор согтуурал тандах багаж болон холбоо мэдээллийн хэрэгслийг дэд хурандаа М.Эрхэмбилэг даргатай Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд гардуулан өглөө. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхболд “БНСУ-д үйлдвэрлэсэн мэдрэх чадвар өндөр, 2-3 секундэд хэмжиж мэдээлдэг хамгийн …

  • 16 November

    Т.Батцогт: МАН-ын хулгайч нар сайжруулсан шахмал түлшээр дамжуулан бизнес хийсээр ирсэн

    Ардчилсан намын 4/11 мэдээллийн хурлаараа Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль, нийслэл хотод тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: Монгол төрийн бүх эрх мэдэл Монгол Ардын намын хулгайчдын гарт байна. Энэ нөхдүүдэд Монгол Улсын иргэний алтан амь ямар ч үнэ цэнгүй болсон байна. Нийслэл хотод сүүлийн 3 жилийн хугацаанд угаартаж амь насаа эрсдэх явдал 3 дахин өссөн байна. Сайжруулсан …

  • 16 November

    Б.Дэлгэрбаяр, Х.Бямбарагчаа нар “Орфей” олон улсын VI дахь уралдааны хүндэтгэлийн гала тоглолтод дуулна

    Чечень улсын нийслэл Грозный хотноо ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын дуурийн дуулаачдын VI дахь уралдаан энэ сарын 13-ны өдрөөс эхлэн  зохион байгуулагдаж байна. Тэгвэл “Орфей” олон улсын дуурийн дуулаачдын VI уралдааны шүүгчдийн шийдвэрээр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын дуучин Х.Бямбарагчаа, Улсын Филармоний гоцлол дуучин, МУСТА Б. Дэлгэрбаяр нар өнөөдөр Москвагийн цагаар 16.00 цагаас эхлэх наадмын …

  • 16 November

    АТГ:Барилгын салбарын 33 компанийн ажлын гүйцэтгэлийн түүхийг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллав. Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд …

  • 16 November

    Г. Дамдинням:Ногоон автобусны 400 тэрбум бол Тавантолгойн төмөр замын хулгайн дэргэд талхны үйрмэг шүү

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.16/ нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням “Нүүрсний хулгай гээд ард иргэд өвлийн хүйтэнд Сүхбаатарын талбайд сар жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж, төр засагтаа шударга ёсыг авч ирээч ээ гээд …

  • 16 November

    ЦЕГ: Архины эмчилгээнд явсан иргэн сураггүй болоогүй, эмчлүүлж байгаа

    2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед нэр бүхий сайтад “Архины албадан эмчилгээнд явсан хүү нь ор сураггүй болжээ” гэх ташаа мэдээлэл нийтлэгджээ. Энэ талаар тодруулахад тус дүүргийн 8 дугаар хорооны Хамтарсан багаас хорооны нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, байнга архидан согтуурдаг зарим иргэдийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын …

  • 16 November

    Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны арваннэгдүгээр сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 3. Бархасвадь гараг. Гар одтой, хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …

  • 15 November

    Цахим сэтгүүл зүйн шилдгүүдийг тодруулах “Web awards 2023” наадмын тов гарлаа

    Монголын цахим сэтгүүл зүйн салбарын “Web awards-2023” тэргүүн наадам арванхоёрдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тэргүүн наадмыг Монголын Сайтын Холбоо, Цахим хөгжил, Харилцаа Холбооны яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран зохион байгуулж байна. Эрхэм сэтгүүлч, цахим сэтгүүл зүйн салбарынхан, уран бүтээлч та бүхнийг бүтээлээ илгээж, наадамдаа идэвхтэй оролцохыг урьж байна. “WEB AWARDS 2023” ЦАХИМ СЭТГҮҮЛ …

  • 15 November

    Б.Энхбаяр:Зэвсэгт хүчний анги салбаруудад хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав. Тэрбээр “Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонссон. Ерөнхий сайдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын …

  • 15 November

    Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаанд Улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, …

  • 15 November

    Улаанбаатар хотын үер усны байгууламжийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” …