Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2023 оны шилдэг сонсогчид тодорлоо. “Шилдэг сонсогч” шагналыг: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн 4 дүгээр дамжааны сонсогч Сүрэнхорлоогийн Жавхлантөгс,Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн сонсогч Батзоригийн Азжаргал,Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдлын 4 дүгээр ангийн сонсогч Баттулгын Довчинхорлоо,“Шилдэг сурагч” шагналыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” …
Yearly Archives: 2023
March, 2023
-
17 March
БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн медаль гардуулав
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд төрийн медаль гардуулав. Төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагналаа. Цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн байнгын аюул, эрсдэлийн дор өндөр зохион байгуулалттай, чадварлаг ажиллаж, олон …
-
17 March
М.Мөнгөн Очир: Өвөөдөө ямар цэрэг болсон бэ гэдгээ харуулж чадсандаа бахархаж байна
Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргээс Цэргийн штабтай хамтран гуравдугаар сард төрсөн өдөр нь тохиож байгаа Зэвсэгт хүчний 015-р ангийн байлдагч М.Мөнгөн-Очирыг ар гэрийнхэнтэй нь уулзуулав.
-
17 March
Хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлөхийг чиглэл болгов
Засгийн газрын энэ сарын 15-ний өдрийн ээлжит хуралдаанаар Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Мөн “Шүүр ажиллагаа”, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд, “Шил ажиллагаа”-г Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасан юм. Тэгвэл Авлигын эсрэг 5 “Ш” ажиллагааны Шүүр ажиллагаа, Шилжүүлэн авах ажиллагааны ахлагч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүд, бүх …
-
17 March
Н.Батдарь: Зорчигчид тийзээ эрт захиалснаар хямд авах боломжтой
МИАТ ТӨХК-ийн Бизнес, удирдлагын газрын захирал Н.Батдарьтай нислэгийн чиглэл, тийзний үнийн талаар ярилцлаа. -Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК аль аль чиглэлд нислэг үйлдэж байна? -МИАТ ТӨХК Сөүл, Токио, Бээжин, Истанбул, Франкфурт чиглэлд нислэг үйлдэж байгаа. Бангкок, Пукет чиглэлд улирлын чанартай нислэг үйлддэг. 2023 оны зуны улиралд Осака, Гуанчжоу чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөсөн. -Нислэгийн тийзний дундаж үнийн тухайд? -Чиглэл бүр өөр. …
-
17 March
Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр “Бүргэд” драмын жүжгээ нийслэлд тоглолоо
Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Нарны баяр-Наурызын баяр, төр нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар, Эрдэнэт хот болон нийслэлийн Налайх дүүрэгт “Бүргэд” драмын жүжгийг тоглолоо. Драмын жүжгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Р.Шынайн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны “Бүргэд” найраглалаас сэдэвлэн бичсэн бөгөөд Казах түмний ахуй амьдралын онцлогийг шингээсэн, шувуучлахуй буюу …
-
17 March
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 25. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, …
-
17 March
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны гуравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр 5-10 …
-
16 March
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсүүдийг мөн танилцуулав. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд судалгааг авч, нэгтгэсэн байна. Улмаар Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршлын 168.5 га талбай байгааг тогтоожээ. Үүнээс зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 нэгж талбар байна. Улаанбаатар хот нь Туул гол болон түүний цутгал голуудын татамд оршдог учраас хотын нутаг …
-
16 March
Засгийн газраас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зорилт тавьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Ерөнхий сайд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг нийт генерал, офицер, ахлагчид, хугацаат цэргийн алба хаагчдад дэвшүүлээд, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмэн, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэнд …
-
16 March
Шинэ тойрог замын зурваст газар олгохгүй байхыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийг “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн ерөнхий инженер Г.Сумхүү танилцуулав. Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм. Тодруулбал, хойд тойрог зам нь 43 км, урд хэсгийн зам нь 33 км бөгөөд зургаан эгнээ …
-
16 March
С.Бямбацогт: 2023 онд олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулна
Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭДЭЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан. Энэ хүрэнд авто замын салбарт ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ гэсэн бодлого зорилт дэвшүүлсэн. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.03.16/ авто замын салбарын зөвлөх инженер, техникийн ажилчид, замын компанийн удирдлага,ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал санаачилга, шийдлийг сонсож, төр хувийн хэвшил …
-
16 March
Хаягийн алдаатай мэдээллийг засварлана
Нэгж талбарын хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал танилцуулав. Хаягжуулалтын тухай хууль 2013 онд батлагдаж, үүний дараагаар журам, стандарт батлагдсан. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас Монгол Улсын хэмжээнд хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 330 суманд хэрэглээнд нэвтэрчээ. Өмнө нь хаягийн нэгдсэн стандартгүй, олон байгууллага хаяг олгодог байсан …
-
16 March
Г.Алдарсайхан: Зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайханаас барилга байгууламжийн зураг төсөл, түүнд тавигдах хяналтын талаар тодрууллаа. –Барилга барихад зураг төсөл ямар үүрэгтэй, ямар нөлөөтэй …
-
16 March
МОСДХ-ны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдлаа
Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрээр холбооны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдах шийдвэр гарч энэ сарын 14-ний өдөр анхны хурлаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөл нь Салбарын хууль тогтоомжийн төлөв байдал, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд санал дүгнэлт өгөх, салбарын байр суурийг илэрхийлэх, эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл