Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа буюу 2018 онд Баян-Өлгий аймагт ажиллаж, Наурызын баярт оролцсон. Энэ үеэрээ Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга, хүүхдийн эмнэлэг, 250 хүүхдийн цэцэрлэг, Ховд голын төмөр бетон гүүрийг авто замынх нь хамт, Төрийн үйлчилгээний нэгдсэн байр, Цагааннуур – Улаанбайшинт чиглэлийн авто зам, Өлгий сумын үерээс хамгаалах далан барих зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм. …
Yearly Archives: 2023
March, 2023
-
22 March
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын гэрт зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ иргэн Т.Даргерын гэрт зочиллоо. Т.Даргерын хүү Д.Багдаулет нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, ИБУИНХУ-ын Бристолын их сургуульд барилгын инженер мэргэжлээр элсэн суралцаж байгаа юм. Д.Багдаулет нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг 2021 онд төгссөн. Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн төрөлд 758, англи хэлний төрөлд 800 оноог …
-
22 March
Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна. Одоогоос 42 жилийн өмнө Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байв. Тэд Салют-6 сансрын станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг …
-
22 March
Улсын харцага О.Бахытыг “Алтан Од” одонгоор шагнав
Казах түмний хаврын баяр Наурызийн өдрийг угтан Баян-Өлгий аймгийн “Ром” олимпын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын харцага О.Бахытыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв. О.Бахыт үндэсний бөхөөр амжилттай барилдан улсын наадамд гурван удаа шөвгөрсөн бөгөөд 1982 онд зургаа давсан амжилтаараа хожим …
-
22 March
Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22-НЫ 08 ЦАГААС 20 ЦАГ ХҮРТЭЛ: Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр нойтон …
-
22 March
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын нэгэн. Буд гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …
-
21 March
С.Батсайхан:Газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх шаардлагатай
“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнд Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр “Хөрсний суулт, нуралт, гулсалт гэдэг бол чухалчилж авч үзэх ёстой үзэгдлүүд. Сүүлийн 10-15 жилд Улаанбаатар хотод баригдсан барилгуудын ихэнх нь ууланд байна. Гадаргуугийн налуу 15 …
-
21 March
Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна
“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнд “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайхан барилга байгууламжийн зураг төсөл, зохиогчийн хяналт сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр “Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна. Монгол Улсын хувьд аливаа барилгад дөрвөн төрлийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Зохиогчийн хяналтын хувьд түгээмэл …
-
21 March
Б.Ууганбаяр:Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилалт зохион байгуулна
“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд Турк Улсад болсон газар хөдлөлтийн үеэр эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хуваалцсан юм. Тэрбээр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд ирэх тавдугаар сарын 24-26-ны хооронд Монгол Улсад үндэсний хэмжээний сургуулилалт зохион байгуулна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын …
-
21 March
УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд уриалжээ
УИХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн хуралд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үүрэг чиглэл өгчээ. Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдах явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийн жагсаалтыг зарлаж, олон улсын гэрээ эрхзүй, конвенцын хүрээнд тэднийг шилжүүлэн авчрах ажлыг эхлүүлсэн. “Шүгэл” …
-
21 March
МАН:Хүүхдийн мөнгийг ХҮҮХЭД БҮРД ОЛГОХ чиглэлийг Засгийн газарт өглөө
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2023.03.20/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. 1. УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Авлигатай тэмцэх чиглэлд бодлогыг чангатгах хуулиуд, Аялал жуулчлалын тухай хууль зэрэг нийт 50 гаруй хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тогтлоо. 2. УИХ-ын 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг …
-
20 March
Явган хүний замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавина
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ жил он дамжин хэрэгжиж байгаа 114 арга хэмжээ байна. 2022 онд Түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд 11 ажил эхлүүлсэн. Тухайлбал, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн. Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй буюу Яармагийн …
-
20 March
Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Гуравдугаар сарын 10, 13-нд Энхтайваны өргөн чөлөөнд явдаг Ч:1 чиглэлд туршилт хийж, өглөө автобусны эцсийн буудлаас явдаг байсныг буудлуудаас нэгэн зэрэг хөдөлгөсөн. Ингэснээр автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан. Зорчигчдоос санал авахад 81.5 хувь …
-
20 March
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийлээ. Тэрбээр дэлхийн эдийн засаг, геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс судалгаанд суурилсан урт хугацааны стратегитай байх нь чухал. Төрийн бодлогод эрдэмтэн судлаачдын үүрэг, оролцоо хэрэгтэй байгааг тэмдэглээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа …
-
20 March
БНСУ дахь Монгол иргэд төрийн үйлчилгээ авч эхэллээ
Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ. “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д албан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл