Yearly Archives: 2023

October, 2023

  • 16 October

    Д.Отгонсүрэн: Монгол Улс найман байршилд хуурай боомт байгуулах боломжтой

    Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнтэй ярилцлаа. -Монгол Улс хоёр том их гүрний дунд оршдог далайд гарцгүй улс. Бусад улсын далайн боомтуудаас ачаа тээврээ татдаг. Ер нь хэчнээн улсын далайн боомттой хэлэлцээртэй ажилладаг вэ? -Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа 32 орны нэг. Гэхдээ бидэнд далайд гарах гарцууд олон улсын хууль тогтоомжийн хүрээнд бий болсон байдаг. Тухайлбал, …

  • 16 October

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 817 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 832 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 16 October

    П.Эрхэмбулган:18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчинг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм. Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын …

  • 16 October

    Нийслэлийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна

    Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдаж, цэрэг татлагын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм. Мөн 18-25 насны иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, Засгийн газрын 2017 оны 144, 2019 оны 441 дүгээр тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах журамд заасан өвчний онош, заалтуудаар …

  • 16 October

    Г.Даваажаргал: 50 мянга гаруй өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна

    Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тогтмол зохион байгуулж буй. Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор тус газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалтай ярилцлаа. -Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Агаар, орчны бохидолтой тэмцэх газраас ямар ажлууд хийж байна вэ? -Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор айл өрхүүд болон аж …

  • 16 October

    М.Баяраа:Өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Хотын дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодруулав. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцууллаа. Тэрбээр “Холбогдох байгууллагуудад 26 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Нийт 658 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин Нийслэлийн Нийтийн тээврийн …

  • 16 October

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн шаардлагыг хүлээн авлаа

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс өнөөдөр /2023.10.16/ “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалтыг хасах шаардлагыг албаны хүмүүст хүргүүлж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн шаардлагыг хүлээн авлаа. Тэрээр бүлгийн хурлаар тус асуудлыг хэлэлцэж гишүүд байр сууриа нэгтгэж хурлын дараа нэгдсэн байр суурийг илэрхийлэхээ мэдэгдэв.  Мөн төрийн нууц гэдэг нэрийн дор олон асуудал …

  • 16 October

    Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу “Томуугаас сэргийлье” аяныг төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын …

  • 16 October

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2023 оны аравдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …

  • 16 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 2. Сумьяа гараг. Салхины эх одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 4 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр архи уух, …

  • 14 October

    “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга шалгаруулах уралдаан болж өндөрлөлөө

    Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймаг нийслэлийн Боловсролын газруудтай хамтран  зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2023” улсын уралдаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тэмцээнд орон нутгаас шалгарсан 4 баг, нийслэлийн 2 баг нийт 6 багийн 48 тамирчин  хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцов. …

  • 13 October

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төв шинээр нээгдлээ

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төв өнөөдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо. Эрсдэлт  нөхцөлд байгаа хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээг хууль тогтоомж стандартад, нийцүүлэн олон талт мэргэшсэн үйлчилгээг  үзүүлэхээр  ажиллаж байна. Тухайн  хүүхэд хамгааллын байр нь хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд хамгааллын үйлчилгээг  үзүүлнэ. Мөн хохирогч хүүхдүүдэд …

  • 13 October

    Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.10.13) Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан …

  • 13 October

    Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2023.10.13) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд, -Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах; -Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах …

  • 13 October

    Хотын даргаар Х.Нямбаатарыг томиллоо

    НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм. НИТХ-ын төлөөлөгч нар нэр дэвшигчээс цаашид хэрхэн ажиллаж, ямар бодлого баримтлах талаар асууж тодрууллаа. Тухайлбал, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж, …