Yearly Archives: 2023

November, 2023

  • 24 November

    Н.Сугар: 2023 он дуусахаас өмнө эхний 300 гаруй автобусыг оруулж ирнэ

    Өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна. Шинэ автобус худалдаж авснаараа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийлээ гэж ойлгож болохгүй.  Нийтийн тээврийн …

  • 24 November

    Гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан тохижуулжээ

    Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн үүний нэг жишээ юм. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр …

  • 24 November

    Шадар сайд С. Амарсайхан Сүхбаатар аймагт ажиллалаа

    УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан баг бүрэлдэхүүн Сүхбаатар аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн төвөөс 50 орчим км-т байрлах Баруун-Урт сумын 8-р багийн малчин Ц.Монхорын хотонд очиж, газар дээр нь ажиллалаа. Ц.Монхорынх энэ сарын 22-ны өдөр 1000 гаруй бог, 100 гаруй үхрээ шуурганд уруудуулж, өөрсдөө малынхаа араас автомашинтай гарсан боловч шуурганд төөрсөн …

  • 24 November

    “WEB AWARDS 2023” тэргүүн наадмаар цахим сэтгүүлзүйн салбарын шилдгүүдийг тодруулна

    Монголын цахим сэтгүүл зүйн салбарын “WEB AWARDS 2023” тэргүүн наадам Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүлзүйг төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус наадмыг Монголын сайтын холбоо, ЦХХХЯ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж буй. “WEB AWARDS 2023” наадмын үеэр – Онцлох сайт …

  • 23 November

    Нийслэлийн ХҮН намын даргаар Э.Золзаяа сонгогдлоо

    Өнөөдөр Нийслэлийн ХҮН намын хороо хуралдлаа. Тус хурлаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн намын хороон дарга П.Наранбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул, шинэ даргыг сонгох сонгууль болов. Сонгуульд эдийн засагч Ц.Лут-очир, урбанист Э.Золзаяа, KW Mongolia франчайз эзэмшигч Л.Одсүрэн нар өрсөлдлөө. Урбанист Э.Золзаяа нийт төлөөлөгчдийн олонхын саналаар Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар сонгогдлоо.

  • 23 November

    ОБЕГ:Нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, нэг иргэнийг эсэн мэнд оллоо

    ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн EC-145 нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд оллоо. Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, …

  • 23 November

    Лед гэрлэн гарцуудыг шуурхай хийж дуусгахыг даалгалаа

    Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд нийслэлийн сургууль орчмын 102 байршилд лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг есөн дүүргийн удирдлагуудтай уулзаж, тус ажлыг шуурхай гүйцэтгэхийг даалгалаа. Тодруулбал, тухайн байршлуудад лед …

  • 23 November

    Ч.Өнөрбаяр: Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал тогтолцооны асуудлаас эхтэй

    Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал тогтолцооны асуудлаас эхтэй. Батлан хамгаалах яам бол улс төрийн албан тушаалтан байгаад бодлого хэрэгжүүлдэг газар байх ёстой. Гэвч хуулиа ойлгож бодлого хэрэгжүүлдэг газар үгүй болсон байна. Батлан хамгаалах салбар мэргэжлийн цэрэг, хугацаат …

  • 23 November

    Камерын тусламжтайгаар цэвэрлэгээ, үйлчилгээ нь дутуу орхигдож буй байршил, халтиргаа гулгаатай зам талбайг тогтоох боломж үүснэ

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нар хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэн хуваарилах асуудлаар есөн дүүргийн удирдлагуудтай уулзлаа. УБЗАА нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулдаг. …

  • 23 November

    Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа

    Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 2024 оны төсвийн төсөлтэй хамт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай төслийг мөн өргөн мэдүүлэв. Төсөлд нийслэлийн төсвийн орлогыг 2,598.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оныхоос …

  • 23 November

    Цэргийн алба хаагчид Дорноговь аймгийн Иххэт суманд ажиллаж байна

    Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудад их хэмжээгээр цас орж, цасан шуурга шуурсны улмаас малчид тээвэрчид төөрөх, цасанд боогдох зэрэг нөхцөлүүд үүсэж, төрийн цэргийн байгууллагынхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас гэхэд тусгай томилгоот бүлэг техник хэрэгсэлтэйгээр Дорноговь аймгийн Иххэт суманд үүрэг гүйцэтгэж, цасанд боогдсон зам даваа гүвээг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, төөрсөн иргэдийг хайх, эрүүл мэндийн тусламжийг …

  • 23 November

    П.Сайнзориг:Хугацаа алдаж, шалтаг тоочдог байдлыг хүлээн зөвшөөрөхгүй

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг …

  • 23 November

    Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1, Булган суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 3, Дарьганга суманд 1, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Дэлгэрэх суманд 1 буюу нийт 8 иргэнийг 11:00 цагийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 27 суманд цасан шуурганы улмаас нийт 180 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 330 иргэнээс 322 …

  • 23 November

    О.Номинчимэг: Сурагчдын олонх нь сэтгэлзүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахыг хүссэн

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгтэй ярилцлаа. Тэрбээр ажлаа аваад нэг сар болж буй. Сурсан мэдсэн, үзсэн харсан, уншсан, туулснаараа тэр улс төр дэх шинэ дүр. МУИС, Токиогийн их сургууль, Колумбийн Хуулийн сургуульд эрх зүйч, хууль зүйн мэргэжлээр сурч, магистр хамгаалсан, англи, япон хэлтэй. МУИС-ийн Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багшлахаас …

  • 23 November

    “УБТЗ” ХНН: Энэ онд Замын-Үүдийн боомтоор 15 сая тонн ачаа тээвэрлэсэн

    2023 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдсэн дүнтэй байна. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 28.2 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь хамгийн их ачаа тээж түүхэн амжилт тогтоосон 2021 оны мөн үетэй харьцуулахад 1.8 сая тонноор илүү байна. Энэ нь УБТЗ-ын зүгээс Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоог …