Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх, батарей нь дууссан бол яаралтай солих Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг салгахгүй байх (дамжуулагчтай угаарын хий мэдрэгч нь тухайн айлд угаарын хий алдагдаж байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд мэдэгддэг) …
Yearly Archives: 2023
October, 2023
-
26 October
Д.Мөнх-Эрдэнэ: Би шоронгоос амьд гарах эсэхдээ эргэлзэж байна
Д.Мөнх-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий Прокурор Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Түвшинтөгст 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие ШШГХ 413 дугаар хорих ангийн албан хаагчдын хууль ёсны тавигдсан шаардлагыг биелүүлж ямар нэгэн зөрчил дутагдалгүй өнөөдрийг хүртэл хорих ял эдлэж байна. Гэтэл …
-
26 October
Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хойшиллоо
Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ тус …
-
26 October
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 12. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, үхэр, хонь, …
-
26 October
Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна. 2023 оны аравдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг …
-
25 October
Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо
Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.10.25-ны өдрийн 2023/ШТ/193 дугаар шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна. Шүүхийн процессын тойм: №02, 2023.10.25 Шийдвэрийн төлөв: Хүчин …
-
25 October
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд алт, мөнгө цэвэршүүлэх “Карабалтинский уул уурхайн хүдрийн комбанит” …
-
25 October
АШУҮИС эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээгээ сунгалаа
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, зарим эмнэлгүүдийн захирлуудыг өглөөний цайнд урьж, харилцан санал солилцож, ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах гэрээгээ сунгалаа. Эрүүл мэндийн салбарын ирээдүйн хүний нөөцийг чанартай бэлтгэх, оюутан хөгжил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгдсэн хөтөлбөрөөр технологийн дагуу зохион байгуулах, нэг нэг …
-
25 October
Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь жилдээ шалгаруулж байна. Түүнчлэн сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оноос эхлэн бусад сургуульд зөвлөн туслах эрх …
-
25 October
Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болно
Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүр Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 26-ны 13:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болно. Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн …
-
25 October
АТГ:Допингийн шинжилгээ авахдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.10.25/ мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээний талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэл өглөө. Тэрбээр “ Монголын үндэсний Допингийн эсрэг ТББ-ын удирдах албан тушаалтнууд болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс үндэсний бөхийн улсын болон дотоодын шинж чанартай барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн …
-
25 October
АТГ:Ногоон автобусны хэрэгт холбогдуулан 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.10.25/ мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ногоон автобусны хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ-аас ногоон буюу их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус гэхгүйгээр нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. -Автобус худалдан авах ажиллагаа …
-
25 October
“Циркийн Гүнж” олон улсын наадмын Гран-при шагналыг Монгол охид хүртлээ
Энэ сарын 19-22-ны өдрүүдэд ОХУ-ын Саратов хотын циркт “Принцесса Цирк” буюу “Циркийн Гүнж” дэлхийн эмэгтэй циркчдийн ес дэх удаагийн олон улсын наадам зохион байгуулагдлаа. Тус наадмын Гран-при шагналыг Монголын охидын хамтлаг хүртсэн байна. Тэд каучук үзүүлбэрээр эл шагналыг хүртсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Каучук гэдэг нь биеийн уян налархай байдлыг харуулсан циркийн акробат үзүүлбэр аж. Тус наадамд Франц, Герман, Этиоп, …
-
25 October
Шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна
Хоногийн хугацаанд зуслангийн чиглэлд айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан тав, орон сууцны хорооллын хогийн сувагт хог шатсан гурван дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын Хоёрдугаар буудлын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:39 цагт ирсэн. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын хашааны …
-
25 October
Э.Мөнхнасан: Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн RFID буюу цахим гэрчилгээг орон даяар нааж эхэлнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай ярилцлаа. RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг хэзээнээс ашиглаж эхлэх вэ. Ач холбогдлын тухайд? -Улсын хэмжээнд 2023 оны арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн төвийн, хангайн, говийн, зүүн бүс гэсэн бүсчилсэн байдлаар эхлүүлнэ. Эхний ээлжинд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдээс эхлүүлэн наахаар төлөвлөн ажиллаж байна. Орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэд наана. RFID …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл