БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаярын удирдлага дор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдлөө. Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Э.Содномпилжээ Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл (“Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө) медаль хүртэж …
Yearly Archives: 2023
October, 2023
-
27 October
“УБТЗ” ХНН: Монгол Улсын төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр БНХАУ, ОХУ-ын талтай тохиролцлоо
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас гурван жил дараалан цахимаар зохион байгуулагдсаны эцэст энэ жил ОХУ-ын Эрхүү хотноо биечлэн уулзаж хуралдлаа. Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Оросын төмөр замууд” НХН-ийн харьяа Дорнод Сибирийн төмөр замын дарга В.В.Владимиров, “Хятадын төмөр замын төв …
-
27 October
Г.Одонцэцэг: Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд бодисын солилцоог сайжруулах хоол унд идэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй
Ханиад томуу, амьсгалын замын өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар үр дүнтэй эмчилж байгаа болон урьдчилан сэргийлэх, хэрхэн дархлаагаа сайжруулах талаар Манба Дацан-Бодь сэтгэлтэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор, Гавьяат эмч Г.Одонцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна. -Ямар ч хүчтэй антибиотикт дарагдахгүй байгаа ханиадыг уламжлалтаар маш үр дүнтэй эмчилж байгаа. Ханиадыг уламжлалт эм, эмчилгээгээр маш хурдан хугацаанд үр дүнтэй эмчилж байгаа эмчилгээний …
-
27 October
“Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээ орон даяар эхэллээ
Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг орон даяар эхлүүлж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгдсэн бол 2022 онд 0-17 насны 61,016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй …
-
27 October
Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна
Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийнхэнд томуугийн вакцин хийж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1070 дугаартай Төлөвлөгөө батлах тухай захирамжийн дагуу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинжуулж буй. Томуугийн вакцин нь …
-
27 October
Ховд аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна
Онцгой байдлын ерөнхий газраас Ховд аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Сургуулийн нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт нарын …
-
27 October
Ж.Чулууны ”Уран хас” балет 50 нас хүрлээ
Монголын Үндэсний шилдэг бүтээл “Уран хас” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх тоглогдсоноос хойш ийнхүү 50 жилийн ойтойгоо золгож байна. “Уран хас” балетыг Төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулуун 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болгож байжээ. Тавин жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй тус балетыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. …
-
27 October
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 14. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ …
-
27 October
Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны аравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр …
-
26 October
Хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадам амжилттай болж, өнөөдөр гала тоглолтоо хийлээ. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Энэ жилийн наадмын …
-
26 October
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.26/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Г.Амартүвшин нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх бол Үндсэн хууль болон бусад …
-
26 October
Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохын эсрэг байна
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжээд байна. Энэ асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулав. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байсныг даван гарч чадлаа. Нэг жилийн өмнө нөхцөл байдал хүндхэн байсан. Орлого байхгүй. Валютын нөөц нь 2.4 тэрбум ам.долларт хүрч, сандарсан. Жаахан мөнгөтэй болохоор популизм нь яваад байх юм. Олон улсын …
-
26 October
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай Бишкек хотноо уулзлаа. Оросын Холбоотой Улстай найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, …
-
26 October
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-26-нд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллах, …
-
26 October
ХЭҮК “ОюуТолгой” ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “ОюуТолгой” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа, уурхайд ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдалтай танилцаж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн чиглэлээр ажилтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулах, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл